Алтанбулаг боомтоор хил нэвтэрч, “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн 29 настай жолооч коронавирусийн халдвар тээгч болж, түүнээс эхнэр, хадам ээж, дүүд халдвар авсан нь тодорхой болсон. Халдвар илэрсэн иргэдийн ойрын хавьтлыг тогтоохоор албаныхан ажиллаж байна. Хавьтлын тоо ойролцоогоор 3500 хэдийн гарсан гэх. Халдвартай жолооч тусгаарлалтаас гарсан даруй даа “UB palact” дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг эхнэр, дүүгийн хамт үзсэн нь халдвар тархах эрсдлийг бүрдүүлсэн гэж үзэж буй. Тэрбээр тоглолт үзсэний дараа эхнэртэйгээ хамт дуучинтай зургаа татуулж, гар барьсан гэдэг. Ингэснээр дуучин Д.Дэмбэрэлнямбууг гэр бүлийн 10 хүнийг хамт мөн адил тусгаарлахад хүргээд буй.
Увс аймгийн Тэс сумын харьяат залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтод МУГЖ Г.Батбаяр, Уранчимэг, СТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Болдбаатар Т.Амина, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, эх, үрсийн элч дуучин Ноён бондгор, гэргий Б.Золзаяа, ерөөлч Сүхээ, бүжгийн “Угсаатан” “Ятгын дөрвөл” хамтлаг урилгаар оролцжээ. Харин тоглолтыг залуу дуучин Г.Батсүх хөтөлсөн гэнэ.
Тоглолтыг Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан юм байна. Ингэхдээ тус аймгийн харьяат иргэдэд тоглолтын билетээ “шахжээ”. Түүгээр ч зогсохгүй хэд хэдэн аймаг, сумын нутгийн зөвлөлөөр дамжуулан билетээ хүргээд амжжээ. Одоогийн байдлаар “Хархан нүдэн” тоглолтыг нийслэлээс гадна долоон аймгийн 2000 гаруй иргэн үзжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын захиргааны гурван ажилтан тоглолт үзээд, нутаг буцжээ. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоож, тоглолт үзсэн иргэдийг гэрт нь тусгаарлаад байгаа аж. Энэ талаар тус сумын Засаг даргаас тодруулахад “Тухайн дуучин нь манай сумаас гаралтай хүн. Хамаатнууд нь суманд амьдардаг учраас тоглолт үзээд ирсэн. Үүн дотор захиргааны гурван ажилтан байгаа. Одоогийн байдлаар тухайн хүмүүсийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ аваад байна” гэлээ. Энэ мэтчилэн Увс, Говь-Алтай, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн тоглолт үзсэн иргэдийг II хавьтагчаар тооцон тусгаарлах арга хэмжээ авч байгаа аж.
Улаанбаатар хотод ирж тоглолт үзсэн иргэдийг олж тогтоон яаралтай арга хэмжээ авч байна. Тоглолтыг зарим аймгийн төрийн албан хаагчид хэдэн зуун километр зам туулан ирж олноороо үзсэн нь хачирхалтай. Тоглолтын билетийг Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс АН-ын нөлөө бүхий гишүүдээр дамжуулан иргэдэд түгээсэн байж болзошгүй аж. Тодруулбал, Тэс сумын гэх харьяатай бараг л бүх хүнд халдварын голомтод тоглолт үзэж суусан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон жолооч UB Palace-ийн танхимын 14 дүгээр эгнээнд сууж байсан аж. Иймд тус тоглолтыг үзсэн ард иргэдийг УОК төдийгүй аймгуудын Онцгой комиссоос “Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, өөрсдийгөө тусгаарлахыг үүрэг болгон аймаг, орон нутгийн Онцгой комисст дуудлага өгснөөр мэргэжлийн баг очиж шинжилгээ авна” хэмээн утсаар зөвлөж байгаа юм.
| “Хархан нүдэн” тоглолтыг хэн хэн үзсэн бэ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |