Үл ойлголцлын хэмжүүрийг зодооноор төсөөлдөг өсвөр үеийнхэн нүцгэн гараараа нүүр нүдгүй зодолдож, цус харж байж санаа нь амардаг бололтой. Ийм хүүхдүүдэд л чухам хүмүүжил төлөвшлийн хэлтэрхий дутаад байх шиг. Ойрын өдрүүдэд цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хоорондоо зодолдож буй бичлэг нэлээд түгэх боллоо. Зодоон болгоны төгсгөлд нэг нь ялж үлддэг бол нөгөө нь насан туршдаа биедээ хүнд гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болоход хүрдэг. Энэ нь томчуудын хараа хяналт, анхаарал дутагдаж байгаад асуудал байгаа юм. Хүүхдүүд хожим нэгийгээ гэмтээсэндээ харамсаж, болсон үр дагаврыг сая нэг ойлгодог. Энэ үед л нэг нь гэмтэж, нөгөө нь гэмт хэрэгтэн болж үлдэнэ.

Хүний нүднээс далд төсөөлөөгүй бүхэн өрнөж болдгийн тод жишээг сурагч хөвгүүд харуулж байна. Сургуулийн орчинд өрнөдөг энэ мэт асуудлыг томчууд мэддэггүй. Тиймээс л томчууд хүүхэддээ тавих анхаарал, шаардлагыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Өсвөр насны 4200 хүүхдээс судалгаа авахад 80 гаруй хувь нь үе тэнгийн дарамтад өртдөг гэжээ.
Үе тэнгийн дарамт нь ихэвчлэн нэгнийгээ бүлэглэн зодох хандлагатай байдаг байна. Дарамтад өртөж зодуулсан хүүхэд эцэг эхдээ энэ талаар цухуйлгаж ч чаддаггүй. Учир нь багш, эцэг эхдээ энэ талаар дуулгасан хүүхэд бусдынхаа нүдэнд сул дорой мэт санагддаг. Тиймээс л үе тэнгийн дарамт ихэвчлэн хэний ч хараанаас далд өрнөж, чанад нууцлагддаг. Харин толгойдоо дэвсүүлсэн хүүхэд тархины хүнд хэлбэрийн гэмтэл авах өндөр эрсдэлтэй байдаг байна. Хүчтэй доргилтын улмаас тархинд их хэмжээний цус хурж цаашлаад цус харвалт үүсэх магадлалтай байдаг аж. Хэрэв хөнгөн хэлбэрээр гэмтэхэд мэдрэлийн саажилт үүсэх, ой санамжид нөлөөлөх, биеийн зарим үйлдлүүд гацалтад орох гэх мэт хүний мэдрэлийн үйл ажиллагаа бүрэн зогсох аюултай байна. Хоромхон зуурт болоод өнгөрсөн уур хилэн, атаа хорсол ийм үр дагаварт хүргэдэг болохыг тэдэнд ухааруулж зөвлөхгүй бол хэчнээн хүүүхэд толгойндоо бэртэл авч насан туршдаа хүнд хэлбэрийн саажилттай амьдрахыг мэдэхгүй. Өсвөр үеийнхний олон нийтэд илт болсон зодоон, маргаанаас харахад тэд хамгийн түрүүнд толгойн хэсэг рүү цохилт өгдөг. Хэрэв хохирогч хүүхэд нэн тэргүүнд толгойгоо хамгаалахгүй л бол асар их уур хорслын нөлөөнд эрчлэгдсэн гар, хөл толгойг оновол хэцүүхэн зүйл болно. Гавлын ясны гэмтлээс үүдэн тархины судас хагарч, их хэмжээний цус алдсанаар хүн үхэлд хүрэх аюултай нүүр тулдаг. Яаралтай тусламжийн арга хэмжээг цаг алдалгүй үзүүлэхгүй бол хэдийнээ оройтдог болохыг мэргэжлийн эмч нар сануулдаг байна. Хүний хамгийн эмзэг эрхтэн бол толгой юм. Гэтэл өсвөр үеийнхэн юу, юугүй толгойн хэсэг рүү дайрч шаланд дэвсэх нь харгис биш гэж үү. Эцэг эхээс олгосон хүмүүжил, төлөвшил, анхаарал халамж дутагдсанаас болж хүүхдийн эрүүл мэнд, үлдсэн амьдрал нь буруугаар эргэх эрсдэлтэй. Тиймээс сургуулийн орчин дахь хүүхдүүдийн маргаан, зодооныг яаралтай таслан зогсоож, хариуцлага хүлээлгэхгүй бол хэдэн хүүхдийн гавлаас цус урсахыг төсөөлшгүй.
.jpg)
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр 2021 оны наймдугаар сард өсвөр насны хүүхдийн үйлдсэн 295 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ онд 452 хэргээр эрс нэмэгдсэн байна. Тэдний ихэнх нь үе тэнгийн дарамтад өртөж, хоорондоо үл ойлголцсоны улмаас нэгэндээ хүнд хэлбэрийн гэмтэл учруулжээ. Зөвхөн нэг сарын хугацаанд 747 гэмт хэрэг бүртгэгдсэн тоо баримт нь өсвөр насны хүүхдийн энэ төрлийн гэмт хэрэгт холбодох нь ямар түвшин байгааг харуулж байна.
Тархи толгойнд нь гэмтэл учруулах, хамар хугалах, гоо сайханд ноцтой хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээг цагдаагийн байгууллагаас явуулдаг байна. Тэдний гэмт хэргийн гол талбар нь сургуулийн ойр орчинд төдийгүй оройн цагаар харанхуй гудамж талбайд бүлэглэсэн байдлаар бий болдог байна. Бүлэг гэмт хэрэг үйлдэхдээ учруулсан хохиролын дагуу хуулийн хариуцлага зайлшгүй хүлээдэг. Энэ мэт хариуцлагагүй үйлдээрээ өөрсдийн ирээдүйг хэрхэн үгүй хийж байгаагаа ч тэд ойлгодоггүй. Тиймээс эцэг эхийн хараа хяналт хамгийн чухал гэдгийг цагдаагийн ерөнхий газраас онцгой анхааруулж байлаа. Мөн хохирогч хүүхдийн хохирлыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоож хүнд хэлбэрийн гэмтэлтэй бол эрүүгийн хэрэг нээн шалгадаг байна.
Ойрын өдрүүдэд цахим орчинд тархаад байгаа сурагч хүүхдүүдийн зодооныг эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 2021 оны тавдугаар сард Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн эрдэнэ” хотхоны орчимд үйлдэгдсэн болохыг тогтоогоод байна. Хоорондоо зодолдож буй 15 настай эрэгтэй “Т” болон “М” нарыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Улс орны ирээдүй болсон хүүхдүүд нэгийгээ газар гишгэлж, зодож танхайрч байгаа үйлдэл нүднээс далд болж өнгөрөөд жилийн хугацаа өнгөрчээ. Хохирогч хүүхэд толгойдоо гэмтэл авсан бол жилийн хугацаанд юу тохиолдохыг хэн ч тааварлахгүй. Ийм л далд нийгэмд хүүхдүүд амьдарч байна. Томчууд аа...
| ГУДАМЖИНД НЭГНИЙГЭЭ ЗОДДОГ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ХАРАА ХЯНАЛТ ТАВЬЦГААЯ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |