-УЛСТӨРЧИДТЭЙ ТЭРСЭЛДСЭН БОЛГОН СЭТГЭЦЭЭ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ ЮУ-
Монголын нийгэм, улстөрчдийн үнэнийг шүүмжилж, ирээдүйнхээ төлөө дуу нэгтгэсэн залуусыг цагдаагийн байгууллага хорьж цагдаж, тэр ч бүү хэл үг дуугүй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү ачиж явдаг боллоо. Үнэнийг илчилж, худал хуурмаг бүхнийг үгүй хийх гэсэн цогтой залуусыг энэ мэтээр зориг зүрхийг нь мохоож, дарамт үзүүлэх, сэтгэцийн өөрчлөлттэй мэтээр шалгуулж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Улстөрчдийг сөргөж үг хэлсэн болгон СЭМҮТ-ийн хаалга, эсхүл хорихын хаалга татдаг болоод удаж байгаа энэ цаг үеийг орчин үеийн “Хэлмэгдүүлэлт” гэж сэрдэх хангалттай балмад үйл явдал өрнөөд байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэн нэгнийг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн, хүний эрх нэхсэн бүгдийг Шархад руу ачдаг болох нь.

Залуусын дуу хоолойг нийгэмд хүргэж, “АЖЛАА ХИЙ” жагсаалыг зохион байгуулсан тэмцэгч О.Отгонтөгсийг цагдаагийн байгууллагаас СЭМҮТ-д шалгуулах хүсэлтийг прокурорт илгээжээ. Тэрбээр “Намайг цагдаагийн байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн төвд шалгуулах гэж прокуророос зөвшөөрөл авсан. Хуулинд тусгагдсанаар сэтгэцийн хувьд эрүүл болон сэтгэцийн өвчтэй нь тогтоогдоогүй иргэнд шалгуулна гэж тулгах эрх байдаггүй. Тийм учраас би татгалзаж, холбогдох цагдаа болон прокурорт гомдол гаргасан. Хэрэв шалгуулсан бол намайг сэтгэцийн өвчтэй гэж дүгнээд эмнэлэгт хэвтүүлж чадах байсан байх. Нийгмийнхээ өмнө дуу хоолойгоо илэрхийлсний төлөө улстөрчдийн золиос болмооргүй байна” гэв. Түүнийг “Ажлаа хий” жагсаал зохион байгуулснаас хойш 10 гаруй удаа цагдаа, прокуророос шалгасан байна. Тухайлбал, хүний нэр төрд халдсан, жагсаал цуглаан зохион байгуулсан, олон нийтийг турхирсан зэрэг үндэслэлээр удаа дараа шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сүүлдээ сэтгэцийг нь хүртэл шалгуулах дээрээ тулжээ. Нийгмийн асуудлыг шүүмжлэн үг дугарсны төлөө тэмцэгчид эхнээсээ буруутан болж шалгуулсаар байх уу. Энэ бүхэн нэгээр дууссангүй...

"Key.mn" сайтын эрхлэгч Г.Дамбадаржаа газрын сурвалжилга бэлтгэх явцад шадар сайд С.Амарсайхан хамаарал бүхий газартаа хувийн хаус барьсан байсныг тогтоон сурвалжилга бэлтгэсэн гэнэ. Гэтэл түүнийг цагдаагийн газраас хүний нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр байцааж, сэтгэцийг нь шалгуулахаар авч явсан бөгөөд эмч нарын ярилцлагад оруулжээ. Тэрбээр “Зайсангаас цааш байдаг аялал жуулчлалын зориулалттай газарт хүмүүс хувийн хаус бариад байна гэсэн мэдээллийн дагуу манай сайт газрын сурвалжилга бэлтгэсэн юм. Харин тус сурвалжилгын нэг дугаарт нь Зайсангийн амны хэсэгт Шадар сайд С.Амарсайхан хувийн хауснууд барьсан тухай нэвтрүүлгийг бэлтгэн цацсан. Энэ тухай хэвлэл мэдээллээр олон түгсэн л дээ. Харин энэ дугаарт бид Шадар сайдын мэдлийн газарт түүний ах дүү, төрөл садан нь хаус барьчихсан байсныг нэг видео контент болгоод цацсан юм. Гэтэл үүний дагуу Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан байсан. Анх нийслэлд өгчихсөн байж байгаад харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байгаа. Түүний дагуу СЭМҮТ-д үзүүлж, сэтгэц мэдрэлийн шинжээч томилж, мэдрэлийг нь үзүүлж шалгуулъя гэсэн юм байна лээ. Үүний дагуу би эмч нарын ярилцлагад орж сэтгэцийн эрүүл мэндийн талаар тогтоох асуултуудад хариулсан. Хариу нь долоо хоногийн дараа гарна. Энэ мэт улстөрчдийн өөдөөс сөргөөцөлдөн залуусыг шалгаж, үг хэлэх эрхийг нь хааж байгаа нь байж боломгүй зүйл” гэлээ. Сайд дарга нар тэмцэгчдийг ээлж нэгээр нь сэтгэцийг нь шалгах үйл ажиллагааг ингэж явуулж байна. Ийм нийгэмд амьдархыг хэн хүсэх билээ. Дуу хоолойгоо боолгосон залуус улстөрчдийн урт гараас амь тэмцэн, зүтгэсээр байна.

“Цэнхэр үст Цэрэн” буюу Э.Цэрэндолгорыг есдүгээр сарын 11-ны өдөр гадаад улс руу зорчих гэж байхад нь цагдаагийн газраас саатуулан баривчлааад байна. Цагдаагийн байгууллага түүнийг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал нь тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас гуравдугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн ... дугаартай хэрэгт шалгагдсан байна. Энэхүү хэрэгт холбогдуулан ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд заасны дагуу “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн нэг дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид даруй мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчин гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулсан, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Э.Цэрэндолгор урьд нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Баярцогт нарын ноцтой хэргийн баримтыг 2020 онд дэлгэж сонгуулийн ерөнхий газарт хандаад байсан билээ. Тэрбээр энэ мэт улстөрчидтэй өдийг хүртэл тэмцэж, олон үнэнийг илчилж байсан юм. Харин өнөөдөр баривчлагдсаныхаа дараа өөрийн албан ёсны цахим хуудсандаа “ ЗА ХОРИГДОХООР ЯВЛАА. САЙН СУУЦГААЖ БАЙГААРАЙ. 2022.09.11 14:46” гэсэн пост оруулжээ. Үнэний төлөө тэмцэгчдийг үүгээр төгсгөдөг болсон уу улстөрчид.
Цагдаагийн байгууллага тэмцэгдчийг дуудсан даруйдаа л сэтгэцийн эмнэлэг рүү авч яваад шинжилгээ хийлгэж, эрүүл үгүйг нь тогтоолгодог гэв. Тэгвэл хуульчдын хэлж байгаагаар “Иргэний зүгээс дуртай хүнээ сэтгэцийн эмнэлэгт хандаж шалгуулах эрх байхгүй. Холбогдох албан тушаалтнуудаас буюу цагдаагийн байгууллага нь иргэний хэргийн шүүх болон прокурорт хүсэлт гаргаж зөвшөөрөгдсөний дагуу шинжээч томилж шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сэтгэцийн шалгалт хийдэг. Харин шинжээч олон хоногийн турш хийсэн дүгнэлтээр зайлшгүй шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийдэг” гэв. Хэрэв сэтгэцийн өвчтэй нь тогтоогдвол Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулинд зааснаар албадан эмчилгээ хийдэг байна.
Нийгмийнхээ төлөө зоригтой тэмцэж, баримт нотолгоон дээр үндэслэн улстөрчдийн үнэнийг илчилснийхээ төлөө сэтгэцийн өвчтөн болох ёстой болсон нийгэм биднийг угтаж байна. Ингэж явсаар тэднийг эхнээс нь торны цаана суулгаж, ардчилсан нийгэм дэх эрхийг нь ноцтой зөрчсөөр байна.
| УЛСТӨРЧДИЙН ГАР БОЛСОН ЦАГДАА НАР ТЭМЦЭГЧДИЙГ "ШАР ХАД" РУУ ЭЭЛЖ НЭГЭЭР НЬ ЗӨӨЖ БАЙНА |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |