Тайчих бааранд үйлчлүүлж байсан Гаалийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн улсын ахлах байцаагч Д хар тамхи хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагчдад баригдсан байдаг. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаныхан уржигдар шөнө тайчих үзүүлбэр үзүүлдэг “SQ”, STVX” бааранд шалгалт хийжээ. Шалгалтын явцад баарны бүжигчин, үйлчлүүлэгч хоёроос сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис илэрсэн гэх. Тодруулбал, тайчигч байрны бүжигчин, бааранд үйлчлүүлж байсан Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч.
Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч, тэр дундаа Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны байцаагч хар тамхи тээвэрлэж, бусдад дамжуулсан, өөрөө хэрэглэсэн гэдэг нь маш ноцтой асуудал юм.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр (уржигдар) шөнө албан шалгалт хийсэн нь үнэн. Одоогийн байдлаар хэдэн хүнээс мансууруулах бодис илэрсэн гэдэг нь тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Эрүүгийн цагдаагийн албанд мэдээлэл ирж, шалгалтын ажиллагаа явуулсан гэнэ. Гаалийн улсын байцаагч өмнө нь хар тамхи татаж байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч, шалгалтын ажиллагаа явуулсан юм билээ. Шалгалт хийсэн баар нь байнгын үйлчлүүлдэг хүнээ авдаг, өмнө нь хар тамхи татаж байгаад олон хүн баригдсан газар гэсэн. Тийм учраас хяналт, шалгалтыг хууль хяналтын байгууллагынхан тогтмол хийж, мэдээлэл авч байдаг гэнэ. Мөн тус баар нь гишүүнчлэлгүй, тусгай картгүй бол үйлчилдэггүй гэсэн. Тус газарт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг чөлөөтэй хэрэглүүлдэг байж болзошгүй” гэв.
Эрүүгийн цагдаа, Хар тамхитай тэмцэх хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн албан хаагчид хэрэг бүртгэл нээн уг хэргийг нарийвчлан шалгаж байна.
Зөрчил гаргаж хураагдсан барааг гаалийн байцаагч бусдад тарааж, өөрөө хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэнэ. Тодруулбал, бааранд үйлчлүүлж байсан иргэдээс шинжилгээ авч, тестээр үзжээ. Ингэхэд тус бааранд тайчих үзүүлбэр үзүүлдэг иргэнээс хар тамхи илэрсэн гэх. Мөн тус баарны эзэн Г-ийн дансаар их хэмжээний мөнгөний гүйлгээ орж, бусдад хар тамхи наймаалдаг байж болзошгүй гэнэ.
Энэ талаар эх сурвалж “Маш том бүлэглэлийн сэжүүр илэрч байж болзошгүй гэсэн. Ийм учраас хууль хяналтын байгууллагынхан уг хэргийг нарийвчлан шалгаж байгаа гэсэн. Гаалийн байцаагч залуу хаанаас хар тамхи авах, хэн зөөвөрлөв гээд шалгаж байна. Бүлэглэл байх магадлал өндөртэй юм байна лээ. Учир нь, хар тамхи хэрэглэсэн гаалийн байцаагч залуу хил дээр хураагдсан хар тамхийг бусадтай бүлэглэж, хувьдаа завшиж, бусдад дамлан зардаг байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа гэнэ. Бүр тодруулбал, баарны эзэнтэй тохиролцож, бараа нийлүүлж, үйлчлүүлэгчдэд дамжуулдаг байж магадгүй гэнэ. Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаныханд хар тамхитай тэмцэх эрхийг нь өг гээд тэмцээд байдаг. Угтаа тэд жинхэнэ хэргийн “эзэд”, бүлэглэл үүсгэсэн байх магадлалтай байна. Хэрэв ийм байвал хар тамхи замбараагаа алдсан гэсэн үг” гэлээ.
ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ: ХЭН ГЭДЭГ БАЙЦААГЧ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСНИЙГ МЭДЭХГҮЙ
Одоогийн байдлаар хар тамхи татсан гаалийн байцаагч Д гэдэг нь нууцлалтай байна. Түүнийг холбогдох албаныхан ихэд нууцалж байгаа гэнэ.
Энэ талаар Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралтаас тодруулахад “Манай улсын байцаагчаас хар тамхи илэрсэн гэх мэдээллийг харсан. Ямар байцаагчаас хар тамхи илэрснийг нь мэдэхгүй байна. Тус мэдээлэл үнэн эсэхийг Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж байгаа. Гаалийн ерөнхий газар руу цагдаагийн газраас холбогдоогүй байна” гэсэн байдаг.
“SQ” БААРНЫ “ЭЗЭН”: ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭХГҮЙ
Эрүүгийн цагдаагийн албаныхан “SQ”, “STVX” тайчих үзүүлбэрийн бааранд шалгалт хийсэн байдаг. Бид үйлчлэгч, үйлчлүүлэгчээс нь хар тамхи илэрсэн хэргийн талаар “SQ” баарны эзнээс тодруулахад “Энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй. Тийм зүйл болоогүй” хэмээн утсаа салгасан юм.
Харин “STVX” баарны эзэн н.Тулгатай холбогдож, тодруулахад “Бид тус баарыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт явуулсан нь үнэн. Тухайн өдөр би ажил дээрээ байгаагүй. Манай зөөгч, зохион байгуулагч, бүжигчид, харуул хамгаалалтын ажилтнууд хариуцаж ажиллуулж байсан. Манайд үйлчлүүлж байсан хүнээс хар тамхи илэрсэн юм билээ. Харин тайчих үзүүлбэрийн бүжигчдээс хар тамхи илрээгүй. Бүгдийг нь шинжилгээнд хамруулж, шалгасан. Өнөөдөр байцаалт мэдүүлэг өгсөн хүн байхгүй байна. Хар тамхи илэрсэн үйлчлүүлэгч өмнө нь манайд орж ирж байсан эсэхийг мэдэхгүй” гэлээ.
| “STVX” БААРНЫ ТҮРЭЭСЛЭГЧ Н.ТУЛГА: МАНАЙ КЛУБИЙН БҮЖИГЧДЭЭС БИШ, ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙСАН ИРГЭНЭЭС ХАР ТАМХИ ИЛЭРСЭН |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |