Иргэн Э автомашин ачилтын компанийн ажилтнуудад зодуулж, гэмтжээ. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд “Тэс-19” автомашин ачилтын компанийн жолооч ачсан машиныхаа жолоочтой маргаж, хамрыг нь хугалжээ. Хохирогч Э манай редакцад хандаж, дараах тайлбарыг өгсөн юм.
-Юу болсон талаар та бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Машинаа ачуулдаг өдөр би том хүүгийн хичээлийн хэрэгслийг бэлдэхээр “Бөмбөгөр” худалдааны төв орсон юм. Тэр өдөр зах ачаалал ихтэй, хүн хөдөлгөөнтэй байсан. Зогсоол олдохгүй болохоор нь . Капитал центрийн зүүн талд зам дагуу машинаа байрлуулаад зах руу орсон. Тэр хэсэгт зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Магадгүй би олж хараагүй ч байж мэднэ. Надаас гадна олон жолооч машинаа байрлуулчихаад яваад өгсөн байсан юм. Тэгэхээр нь болох юм болов уу гэж бодсон. Зах руу ороод 10 минут ч болоогүй байхад танихгүй дугаараас нэг хүн залгаад “Машиныг чинь ачаад явчихлаа” гэж хэлсэн. Сандраад, гүйгээд очсон чинь машиныг минь аль хэдийн ачаад явчихсан байв. Тэгээд төд удалгүй “Та автомашины Баянбүрдийн тойрог, “Тэс-19” ХХК-ийн хашаанаас ирж авна уу” гэсэн мессеж ирсэн. Ирсэн хаягийн дагуу хүүгээ дагуулаад, хоёр буудал хэрээтэй газар яваад очсон чинь машиныг минь хэдийн оруулж ирээд, зогсоолд байрлуулчихсан байсан.
-Журмын хашаанаас машинаа авах үедээ жолоочтой нь маргалдсан юм уу?
-Машин ачилтынхан ачихаасаа өмнө нь над руу залгах нь бүү хэл мессеж ч илгээгээгүй. Хажууд нь хараад зогсож байсан хүн залгаж хэлж байж би мэдсэн шүү дээ. Хамгийн инээдтэй нь тэнд олон машин байхад минийхийг сугалаад аваад явсанд гайхсан. Машин ачилтынхан хараад зогсож байдаг юм шиг байна лээ. “Хүүхдээ дагуулсан ядарсан эмэгтэй байна” гэж бодоод ганцхан миний машиныг аччихсан юм уу даа. Журмын хашаанд очоод үнэн учраа тайлбарлаж, “Машиныг минь гаргаад өгөөч, надад төлөх мөнгө байхгүй” гэж хэлсэн. Гэтэл журмын хашааны касс гэх хүн нь “30 мянган төгрөг төлөөд ав. Тэгвэл ганц удаа явуулъя” гэж хэлсэн. Би чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй шүү дээ. Надад “30 мянга битгий хэл, 3500 төгрөг ч хэцүү байна” гэдгээ журмын хашааны хүмүүст хэлсэн. Тэгээд хэл ам болж, хэрүүл зодоон болсон юм. Ачилтын машины жолооч, мөнгө хураадаг касс хоёр нь намайг элбэж, хүч хэрэглэсэн. Кассын өрөөнөөс чирч, биед халдаж, хамрыг маань хугалсан. Хүч хэрэглэж байгаа касс залуугийн бичлэгийг хийсэн ч утсыг минь булааж аваад устгачихсан. Янз бүрээр хэлж, доромжилсон.
-Одоо таны бие зүгээр үү, хамар чинь яаж байна вэ?
-Толгой, чих маш их өвдөж байна. Хамар маань хүн харахын аргагүй хавдаж, мурийж, хугарсан. Хагалгаанд орохоос өөр аргагүй болсон. Шүүх шинжилгээний дүгнэлт маргааш (өнөөдөр) гарна. Тэгээд дараагийн эмчилгээг хийж эхлэх байх. Залуучууд намайг чирч, өвдгийг маань мөргүүлсэн юм. Үүнээс болоод миний тархи толгой доргиж, чих маань шуугиад байгаа.
-Таны биед халдаж байхад өөр хүн байгаагүй юу?
-Олон хүн хараад зогсож байсан. Хэн нь ч салгаж, хамгаалаагүй. Бүгд л жолооч, касс хоёрыг өмөөрөөд байсан. Түүнд маш их гомдож байгаа. Эмэгтэй хүн нохой шиг чирүүлж, тусламж гуйж байхад тэр олон хүний хэн нь ч туслаагүй шүү дээ. Машин ачилтынхан зөвхөн мөнгөний төлөө л улайрч, иргэдийн эрүүл мэнд, гоо сайханд ноцтойгоор халдаж, бүдүүлэг авирлаж байна.
-Та цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Миний хамраас маш их хэмжээний цус гарч, нүүр янгинаад байсан учраас цагдаа, эмнэлэг дуудсан. Цагдаагийн албан хаагчид ирээд камерын бичлэг зэргийг үзээд явсан. Миний хамрыг гэмтээсэн хүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Одоогоор яг яах нь тодорхойгүй л байна.
-Ямар нэртэй компанийн жолооч, ажилтан байсан бэ. Та удирдлагуудад нь хандсан уу?
-“Тэс-19” ХХК гэсэн байсан. Би дарга нартай нь уулзаагүй. Хуулийн байгууллагаар шалгуулж, үнэнийг тогтоолгоё гэж бодож байгаа. Намайг чирч, өвдөг мөргүүлж байгаа бичлэгийг цагдаа нар харсан учраас үнэн олдоно гэж бодож байна.
-Та журмын хашаанаас машинаа авч чадсан уу?
-Авсан. Миний хамрыг хугалж, эрүүл мэнд, гоо сайханд минь ноцтойгоор халдчихаад тэр компанийнхан надаас 60 мянган төгрөг нэхсээр байгаад авсан. Касс нь “Алив мөнгө, мөнгөө” гээд нэхээд байсан шүү дээ. Тийм хүн чанаргүй байж болохгүй. Өчнөөн ядарсан иргэд амьдарч байгаа. Гэтэл ард иргэдийг шулж, халаасаа түнтийлгэж байна шүү дээ. Би өнөөдөр 60 мянган төгрөгөө төлөөд зогсохгүй эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирчихоод байна. Миний хамар шалчийсан, амьсгалж чадахгүй байгаа.
-Таныг зодсон хоёр хүн тантай уулзсан уу?
-Үгүй. Тэднийг хүнийг ийм болгочихоод зүгээр ажлаа хийгээд явж байна. Журмын хашаанаас салснаас хойш нэг ч уулзаагүй байна. Би торгуулиа төлсөн. Компанитай ямар нэгэн байдлаар холбогдоогүй байгаа.
-Та хамар тэгшлэх хагалгаанд орох уу?
-Тийм ээ, шүүх шинжилгээний дүгнэлт гарахаар хагалгаанд орно. Хэдийгээр хагалгаанд орох ч гэсэн миний хамар насаараа мурийх байвал яах вэ. Би үүнд үнэхээр их санаа зовж байна.
| ИРГЭН Э: Автомашины ачилтын компанийнхан эмэгтэй хүний биед халдаж, хамрыг минь хугалж, утсан дээрх бичлэг устгасан |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |