Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг шалгаж байна. Заримыг нь бүр хорьж, цагдаад эхэлжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн, албан хаагчид болон бусад хүмүүсийн албан өрөө, гэрт нэгжлэг хийсэн билээ. Нэгжлэгийн үеэр ноцтой баримтууд илэрч, зарим хүнийг цагдан хорих хүсэлтийг прокурор, шүүхэд хүргүүлсэн гэнэ.
Дарханы замын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард танилцах үеэрээ “Санхүүжилтээ авсан хэр нь ажлаа хийхгүй байгаа компаниудыг Хятадын Төв Засгийн газарт нь мэдэгдэнэ. Мөн гүйцэтгэгч шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-д өгч шалгуулна. Ажлын гүйцэтгэлд АУДИТ оруулах саналыг Азийн хөгжлийн банканд тавина. Үндэсний ААН-үүдээ замын ажилд оруулж, намар гэхэд Дарханы замыг ашиглалтад оруулна" хэмээсэн билээ. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хууль хяналтын байгууллагынхан шалгаж, холбогдох хүмүүс шаардлагатай материал, бичиг баримтыг гаргаж өгч байгаа. Харамсалтай нь, ЗТХЯ-ынхан холбогдох албан материалыг заасан хугацаанд өгөхгүй, эрх мэдэл, албан тушаалаараа хаацайлж, шалгалтын ажиллагаанд нөлөөлсөн учир АТГ-ынхан прокурорт хандаж, зөвшөөрөл авснаар нэгжлэг хийсэн. Мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 15-нд нэгжлэг хийж, тодорхой баримт, материалыг хураан авсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин хэд хэдэн хүний гэрт нэгжлэг хийж, заримыг нь цагдан хорьжээ.

.jpg)
Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нь “Ялгуулсан” ХХК-аас 200 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдож байсан билээ. Тодруулбал, “Ялгуулсан” компанийн захирал Лхамжавын Санжаадорж нь сайд асан Д.Ганбаттай нэр холбогдон Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсан удаатай. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат нар 420 сая төгрөгийн хохиролтой, 200 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байдаг. Энэ хэргийг сайд асан Д.Ганбатын хамаарал бүхий Д.Доржханд гүйцэтгэсэн байж болзошгүй гэх хүртэл яриа байдаг. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад илт давуу байдал олгож, авлига авсан гэх үндэслэлээр цагдан хорьж, хэргийг нь прокурорт шилжүүлж байсан юм.
| ДАРХАНЫ ЗАМЫН ХЭРГЭЭР ЗТХЯ-НЫ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ГИШҮҮН Л.БАЯНЗУЛЫГ ЦАГДАН ХОРЬЖ, САЙД АСАН Д.ГАНБАТЫН ХАМААРАЛ БҮХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ДОРЖХАНД, Б.ОЮУНДЭЛГЭР НАРЫГ ХОРИХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЖЭЭ |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |