Хархорин сумын хорих ангиас хоёр хоригдол оргоод, ойр орчмын сумын иргэд, малчид айдастай байна. Тэгвэл ногоон талбайгаас оргосон хоригдлуудын сураг гарч, эрлийн ажиллагааг эрчимжүүлжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харьяа 423 дугаар хорих ангиас наймдугаар сарын 8-нд оргосон хоригдол А.Мөнхбат, Г.Сумъяабазар нар өчигдөр Өвөрхангай аймгийн Соёмботой уулын ойролцоо явж байж болзошгүй сураг гарч, эрлийн баг тийшээ хөдөлсөн аж. Бид хоригдлууд алга болсон талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Хоригдлууд зургадугаар сараас 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ногооны хэсэг, Хархорин сумын хоёрдугаар баг, Онгоцон-Ухаа гэх газарт зэрлэг зулгааж, ногооны талбайд ажиллаж байжээ. Тэд өдөртөө ногооны талбайд ажиллаж, 22:00 цагийн үед бууж, ангийн байрлалдаа очдог байсан аж. Ногооны талбайд сар гаруйн хугацаанд ажилласан хоригдлууд судалж, төлөвлөгөө боловсруулж, оргон зайлах шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэнэ. Наймдугаар сарын 8-ны 21:00 цагийн орчим буюу харуй бүрий тасрах үеэр хоригдол А.Мөнхбат, Г.Сумъяабазар нар оргожээ. Тэднийг оргосон даруй 10 гаруй мотоцикльтой албан хаагчид эрлийн ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлж байна.
Хоригдол А.Мөнхбат, Г.Сумъяабазар нь Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат аж. А.Мөнхбат нь Сүмбэр багийнх бол Г.Сумъяабазар нь Хангал багийн харьяат гэнэ. Малчин айлын хүүхдүүд бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял эдэлж, Өршөөлийн хуулиар суллагдаж байжээ: Тодруулбал, хоригдол А.Мөнхбат нь өмнө нь 2-3 удаа малын хулгайн хэрэгт холбогдож, хорих ялаар шийтгүүлж байжээ. Тэрбээр 2019 онд Өршөөлийн хуулиар суллагдсан ч төд удалгүй дахин хэрэгт холбогдож, ял эдэлж байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “А.Мөнхбат нь сүүлийн хэдэн жил шорон оронгоор явж байгаа. Өршөөлийн хуулиар суллагдсан ч дахин хулгай хийдэг. Сүүлд малын хулгайн хэрэгт холбогдож, гурван жилийн ял авсан” гэв.
Хоригдол А.Мөнхбат, Г.Сумъяабазар гэж хэн бэ, ямар шинж тэмдэгтэй вэ гэдгийг сэрэмжлүүлэг болох үүднээс хүргэе. Хоригдол Гантөмөрийн Сумъяабазар нь зууван бор царайтай, налуу тэгш духтай, жижиг монхор хамартай, жижгэвтэр ам, уруултай гэнэ. Мөн шөвгөр эрүүтэй, давхраагүй жижиг бор нүдтэй, хугархай хамартай, нуруундаа хатгины хоёр сорвитой ажээ. Алга болох үедээ улбар шар өнгийн куртик, улаан өнгийн футболк, улаан шар өнгийн өмдтэй, түрий хар гутал, ногоон саарал өнгийн саравчтай малгайтай явсан гэнэ.
Харин хоригдол А.Мөнхбат нь наранд түлэгдэж, борлосон гонзгой шар царай, үрчлээтэй дух, нарийн хар хөмсөг, давхраагүй бор нүдтэй гэнэ. Мөн шулуун хамар, жижиг ам, зүүн нүдний хажуу талд жижиг хар мэнгэтэй, баруун хүзүү, эрүүний хэсэгт гурван см орчим сорвитой. Алга болох үедээ улбар шар куртик, өмд, цэнхэр футболк, хар өнгийн түрийтэй гутал, ногоон саарал өнгийн саравчтай малгай өмсөж явжээ.
Хоригдлууд Хархорин сумаас 37 км-ийн зайд байрлах Хужирт сум руу зугтаасан байж болзошгүй гэх.
Эх сурвалжийн мэдээлснээр “Алга болсон хоригдлууд Хужирт сумын малчин айлын өвлийн байшингаас дээл, хувцас авч, өмсөж, аргамжаатай байсан морийг нь хулгайлсан байж болзошгүй гэнэ лээ. Тэднийг алга болох үед Хужирт сумын малчин Б нэг тооны морь алдсан гэж цагдаад бүртгүүлсэн гэсэн. Тэгэхээр тэд морь унаад, зугтааж явж байгаа гэсэн үг. Мөн дулаан хувцастай яваа учраас осгож, бээрэх эрсдэлгүй юм билээ. Эрлийн багийнхан өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Соёмботой уулын ойролцоо хоригдлуудыг харсан байж болзошгүй иргэний мэдээллээр хөдөлсөн. Хоригдлууд Соёмботой уулаас Тарагт сум руу явсан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна лээ” гэв.
Хоригдлуудын гэрийн гадаа цагдаагийн албан хаагчид отолт хийж байгаа гэнэ. Бид оргосон хоригдол А.Мөнхбатын ээж Х-тэй холбогдож, хүүгийнх нь талаар тодрууллаа.
-Хүүгээс тань сураг гарсан уу. Хамгийн сүүлд хэзээ тантай ярьсан бэ?
-Миний хүүгээс сураг гараагүй байна. Утсаар ч залгаж, мэдэгдсэн юм алга. Хоёр цагдаа гэрийн гадна, дотор харуулдаад, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй л байна даа. Утсаа чагнахаас өөрөөр чадах юм бидэнд алга. Эрүүл саруул, хүний эд хөрөнгө, амь насанд аюул учруулахгүй, муу юм болохгүйгээр л олдоосой гэж бодож сууна. Аав, ээж рүүгээ залгаж магадгүй гээд нэг цагдаа миний үйл хөдлөл, утсаа ярьсан хүмүүсийг ажиглаж байгаа юм шиг байна лээ. Нэг нь гэрийн гадаа хүний хөдөлгөөн хянаж байгаа. Хүү минь наймдугаар сарын 1 хавьцаа ярьж, давгүй, сайн байгаагаа хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад л гэнэт нэг орой алга болсон тухай албаныхан хэлсэн.
-Тухайн үед сэтгэл санаа нь ямар байсан бэ. Өмнө нь байнга утсаар ярьдаг байсан уу?
-Сэтгэл санаа нь давгүй байсан. Өмнөх шигээ л давгүй, ердийн утсаар яриад, “Сайн байгаа. Санаа зоволтгүй, биеэ бодоорой” гэж хэлсэн. Өмнө нь 14 хоногт нэг удаа ярьдаг байсан. Сүүлд ярихдаа гадуур ажил хийж байгаа гэж хэлсэн.
-Оргосон тухай танд хэзээ мэдэгдсэн бэ?
-Алга болсон даруй нь шөнөдөө залгаж хэлнэ лээ. Алга болсон гэдгийг нь сонсоод зүрхний хэм алдагдаж, бие тавгүй болсон. Эм ууж л амьдарч байна даа. “Эсэн мэнд олдоосой” л гэж залбирах юм.
-Танайх малчин айл уу. Хүү тань эхнэр, хүүхэдтэй юу?
-Тийм ээ, манай Галуут сумандаа мал маллаж амьдардаг. Хүү минь эхнэр, хүүхэдгүй. Бидэнд албан ёсоор танилцуулж, мэдүүлсэн хүн лав байхгүй. Чухам өөрөө яаж амьдарч байсныг нь мэдэхгүй. Сүүлийн хэдэн жил малын хулгайн хэрэгт холбогдож, үл бүтэх хүмүүстэй нийлж, бидэнтэй цуг амьдраагүй. Юу хийж, яагаад явааг нь мэдэх юм алга. Чиг дагуу сайхан амьдраасай л гэж бодох юм. Энэ хүүхдийг л зөв төлөв амьдруулчихвал бидэнд хүсэх юм алга. Даанч хүслээр болохгүй юм даа.
-Таны хүү ямар зан төлөвтэй вэ. Хамт оргосон хүн нь нэг нутгийнх нь гэсэн?
-Хангал багийнх гэнэ лээ. Хүү минь уг нь төлөв даруу хүүхэд. Хорих ангиасаа оргох санаа, сэдэл байхгүй ч байсан байж мэднэ. Бусдад уруу татагдсан болов уу гэж хардаж байгаа. Тэрнээс оргож, бусгах хүн биш.
-Таны өмнө нь ял эдэлж байсан юм байна лээ. Үнэн болов уу?
-Тийм ээ, үнэн. Хоёр, гурван удаа хэцүү нэртийн хаалга татаж байна. Олон удаа хэлээд миний үгийг авахгүй юм. Яаж хэлж, ойлгуулбал болохыг мэдэхгүй байна. Хорих ангидаа уг нь хүмүүжиж л байгаа. Даанч гарч ирээд буруу гарын хүмүүстээ нийлээд байх юм. Хүүг минь эсэн мэнд олж, бага ял оноогоосой, залуу хүн ухаарч, амьдралаа зөв авч яваасай л гэж хүсэж байна.
| ОРГОСОН ХОРИГДОЛ А.МӨНХБАТЫН ЭЭЖ Х: Хүү минь алга болохоосоо долоо хоногийн өмнө яриад “Зүгээр байгаа, санаа зоволтгүй” гэж хэлсэн |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |