Хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байсан 19 настай байлдагч хүнд бэртэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас Алтан суманд байрлах хилийн 0214 дүгээр ангид цэрэгт татагдсан байлдагч А.Алтангэрэл хүзүү нь хугарч, нуруу нь бяцарч, хөл, гар нь мэдээгүй болжээ. Тэрбээр тус ангийн байлдагч н.Дагвадоржтой барилдаж, хүнд бэртсэн байна. Эрүүл саруул цэргийн албанд мордсон ганц хүү нь эмнэлгийн орон дээр тарчилж, хүнд байдалтай байгаад аав, ээж нь гомдолтой байгаагаа илэрхийллээ. Энэ талаар бэртсэн цэргийн аав Д.Аюурзанатай ярилцлаа.
-Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Гэмтэл согог судлалын үндэсний төвд 20 гаруй хоног эмчлүүлж байна. Яаралтайгаар хэд хэдэн удаа хагалгаанд орж, хүзүүгээ хоёр удаа хадуулсан. Хүзүү нь хугарч, нуруу нь бяцарсан гэсэн. Хэдийгээр ухаантай, ярьж чадаж байгаа ч биеийн байдал нь хүнд, зовиур ихтэй байгаа. Хоёр гар нь ямар ч мэдээгүй, хөл нь ч мэдээ орохгүй байна. Хоёрхон сарын өмнө цэргийн албанд эрүүл саруул мордсон хүү минь асаргааны хүн болчихоод эмнэлгийн орон дээр тарчилж байна. Эхнэр маань хүүгээ сахиад эмнэлэгт байгаа. Хэзээ дээрдэж, хөл дээрээ босохыг мэдэхгүй байна. Шаардлагатай эмчилгээ болгоныг хийлгэж байна.
-Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-Хүү минь Яргайтын заставт алба хааж байсан юм. Тухайн өдөр дөрвөн цэрэгтэй хамт үхэр саахаар томилогдоод байсан гэнэ лээ. Гэтэл үхэр саахад томилогдоогүй байлдагч тэдний араас ирж, дээрэлхсэн өнгө аясаар ярьсан гэсэн. Уг нь тэр байлдагч даргадаа “Бие засчихаад ирье” гээд чөлөө аваад, заставаасаа гарсан гэсэн. Тэгээд хүүгийн минь араас ирээд “Ганц барилдчихъя. Даагаа нэхвэл нэх” зэргээр үгээр идэж, хоргоосоор байгаад барилдсан гэсэн. Тэгээд хүүгийн минь өмдний тэлээнээс барьж, толгойгоор нь газарт шидчихсэн гэнэ лээ. Миний хүү толгойгоороо газарт унаж, ухаан алдсан гэсэн. Хамт байсан байлдагчид нь сэрээх гэж оролдоод, сэрэхгүй болохоор нь застав руугаа дамжлаад явсан гэнэ лээ. Хүү минь заставынхаа хаалгаар орох гэж байхдаа сэргэсэн гэсэн. Хүү хэлэхдээ “Ганц барилдана шүү” гэж хэлээд хэрэлдсэн. Баруун гуядаад зогсож байснаа санаж байна. Тэгээд л заставын үүдээр орохдоо сэргэсэн. Юу болсныг мэдэхгүй байна. Сэргэхэд хүзүү, нураа, толгой маш хүчтэй өвдөж байсан. Төд удалгүй буцаад ухаан алдчихсан” гэж ярьсан. Миний хүүг тэр байлдагч барилдъя гэж дахин дахин хоргоосон гэж байна лээ. Бараг хүчээр шахуу л барилдсан юм шиг байна.
-“Даагаа нэхвэл нэх” гэж хэлсэн гэнэ. Тэгэхээр өмнө нь барилдаад, таны хүү унаж байсан юм байх даа?
-Миний хүүтэй барилдсан Дагвадорж гэдэг залуу нь Алтай сумынх гэсэн. Нутагтаа цэргийн алба хааж байгаа юм байна лээ. Тийм болохоор бусад цэрэгтээ дээрэлхүү хандаж, ёс бус үйлдэл гаргадаг гэсэн. Гэрээс нь өдөр болгон эргэлт ирээд байдаг болохоор удирдлагууд нь арга ядаад застав руу томилсон байсан гэсэн. Хүү минь тангарагын баярын өдрөөрөө зодоглосон юм. Миний хүү багаасаа барилдаж, мал хуйгаа харж өссөн болохоор бяртай, мэх сайтай. Хүү баярынхаа барилдаанд үзүүрлэсэн. Эхнэр, бид хоёр хүүгийнхээ баяраар очсон. 10 гаруйхан хоногийн өмнө очиход хүү минь барилдаанд үзүүрлэж, аав, ээжийгээ баярлуулсан. Хүүг минь бэртээсэн залуу түрүүлсэн юм. Тэгээд “Даагаа нэхвэл нэх” зэргээр шарыг нь малтаж, өдөөн хатгаад ер зүгээр байлгахгүй байсан юм шиг байна лээ. Тэр залуу сумын цолтой, барилддаг гэсэн. Хүүтэй минь албаар барилдаж, өс хонзонгийн сэдлээр толгойгоор нь газар шидсэн гэж хардаж байгаа.
-Тэр залууг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юу. Та бүхэнд ямар тайлбар өгсөн бэ?
-Тухайн үед хэргийн газрын үзлэг хийсэн юм гэсэн. Гэхдээ цагдаагаас шалгаж, бариагүй байх. Хүн бэртээж, алах дөхсөн хүн инээгээд, сумынхаа наадамд зодоглоод явж байна лээ. Алтай сумынхаа төв дээр шилдэг 32 бөхийн барилдаанд зодоглож, түрүүлсэн гэсэн. Хүнийг ийм болтол нь бэртээж, гэмтээсэн байлдагч чөлөөгөөр гараад, барилдаад явж байдаг нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Ер нь алба хааж байгаа ч юм уу даа, байнга л сумынхаа төв дээр сэлгүүцээд явж байдаг гэнэ лээ. Сумандаа алба хааж байгаа болохоор тэгж дураараа байж болдог л юм байлгүй дээ.
-Ангийн удирдлагууд нь юу гэж байна вэ?
-Анх уг нь утсаар яриад байдаг байсан. Сүүлдээ ямар ч холбоогүй болсон. Энэ хэрэг зургадугаар сарын 23-нд болсон. Миний хүү Улаанбаатар хотод зургадугаар сарын 25-нд ирсэн. 1500 километр газар хүзүү, толгой нь боолттой, судлаасаа хүлээтэй зовж ирсэн. Хилийн цэргийнхэн миний хүүд анхаарал хандуулаагүй. Уг нь алсын дуудлага өгөөд, нисдэг тэргээр аваад ирэх боломж байсан даа. Даанч тэд тэгэхийг хүсээгүй, худал мэдээлэл өгч, хүүг минь зовоосон. Эхлээд бүүр хүзүү, толгой нь боолтгүй, 50 гаруй километр санжигануулж явсан байна лээ. Хүүг минь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ч хүргээгүй, ГССҮТ-д хүргэсэн байгаа юм.
-Та цаашид ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ?
-Би ганцхан хүүтэй. Хүү минь тавдугаар ангиасаа сургуулиасаа гарч, аав, ээжтэйгээ мал маллаж амьдарч байсан. Биднийг 10 хоногийн өмнө очиход цоо эрүүл, бөх барилдаад дэвж явсан юм шүү дээ. “Үеийнхэнтэйгээ цэрэгт яваад ирье” гэхээр нь би явуулчихсан юм. Яаж ийм болчихно гэж бодох билээ. Хүүгээ хөл дээр нь босгохын төлөө эцсээ хүртэл явна. Миний хүүг маш хүнд бэртээж, санаатайгаар толгойгоор нь шидсэн байлдагч инээгээд, барилаад явж байна шүү дээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө эрүүл байсан хүү минь эмнэлгийн орон дээр тарчилж байна. Маш их гомдолтой байна. Цэргийн ангийн удирдлага, Хилийн цэргийн дарга нараас хүүгийнхээ эрүүл мэндийг нэхнэ. Хүүг минь ийм болгосон тэр байлдагчид тохирох хариуцлагыг нь хүлээлгэж өгөхийг бүх шатны дарга, хууль, хяналтынхнаас шаардаж, эцсээ хүртэл явах болно.
| Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн БАЙЛДАГЧ А-ийн ААВ Д.АЮУРЗАНА: Хүүтэй минь барилдаж, санаатайгаар толгойгоор нь шидсэн байлдагч наадамд зодоглоод, инээгээд явж байхад миний хүү эмнэлэгт тарчилж байна |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |