Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан байлдагч харуулын үүрэг гүйцэтгэгч байхдаа цээжин тус газраа буудуулж, хүнд шархдаж байсан хэрэг гурван жилийн өмнө гарч байлаа. 19 настай байлдагч хүнд буудуулсан уу, амиа хорлохоор завдсан уу гэдэг нь тухайн үедээ тодорхойгүй байсаар хэрэг нам дарагдсан. Тэгвэл цээжиндээ буудуулсан цэргийн шарх аньж амжаагүй байхад тус ангийн байлдагч учир битүүлгээр амиа алдсан хэрэг дахин гараад байна. Тодруулбал, Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдаж, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олджээ.
Талийгаач 19 настай бөгөөд гурван сарын дараа халагдах байжээ. Тэрээр хэрэг гардаг өдөр хугацаат цэргийн алба хаагчидтай хамт ангийн байрлалаас өөр газарт ажил хийж байсан гэх. Тодруулбал, тус ангийн штабын дарга н.Баяраа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн танил болох “Галтууд” ХХК-ын захирал Д.Төрбаяр, Б.Баярчимэг нарт 10 цэрэг гаргаж өгчээ. Ингэхдээ ангийн захирагчдаа мэдэгдээгүй бөгөөд дур мэдэж цэргүүдийг ажилд дайчилсан гэнэ. Байлдагч нарыг Өмнөговь аймагт байрлах “Галтууд” ХХК-ийн хармагийн талбайд ажиллуулж байжээ. Харамсалтай нь, долдугаар сарын 13-нд Өмнөговь аймагт баригдаж байгаа орон сууцны хорооллын хажуугаас байлдагчийн цогцсыг олсон байна. Хэргийн газрын үзлэгээр баригдаж байгаа байрны 13 давхраас цусанд булагдсан модон иштэй хутга олдсон гэх. Одоогийн байдлаар байлдагч гадны нөлөөтэй нас барсан уу, өндрөөс унаж, амиа хорлосон уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх гэнэ.

БАЙЛДАГЧ НАРЫН АЖИЛЛАЖ БАЙСАН "ГАЛТУУД" ХХК-ИЙН ХАРМАГИЙН ТАЛБАЙ
Эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийн байгууллагаас талийгаачийн найз охиныг дуудаж, мэдүүлэг авчээ. Мөн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Амаржаргал, штабын дарга н.Баяраа, “Галтууд” ХХК-ийн захирал Д.Төрбаяр, түүний эхнэр Б.Баярчимэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, бусдыг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.
Бид хэргийн талаар тодруулахаар “Галтууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэгтэй холбогдоход “Би Баярчимэг мөн. Одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн утсаа салгасан юм.

"ГАЛТУУД" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.ТӨРБАЯР, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАЯРЧИМЭГ НАР
Ташрамд дурдахад, тус ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал нь Өмнөговь аймгийн цэргийн штабын даргаар 15 жил ажиллаж, 2021 оны долдугаар сард тус ангийн захирагчаар томилогдоод байжээ. Өөрөөр хэлбэл, ажлаа хүлээж аваад нэг жил болж байсан гэсэн үг. Одоогийн байдлаар талийгаачийн ар гэрийнхэн ажил явдалтай байгаа бөгөөд хөдөө гэр нь сүлжээгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ.
| Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн дарга Ж.Амаржаргал, н.Баяраа, “Галтууд” ХХК-ийн захирал Д.Төрбаяр, түүний эхнэр Б.Баярчимэг нарт Эрүүгийн хэрэг үүсгэжээ |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |