Хурдан морь унаач хүүхдүүд сүүлийн үед мориноос унаж, бэртэх, амиа алдах тохиолдол нэмэгдэж байгаа. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 21-нд овооны наадам болж, морь уралджээ. Тус уралдаанд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат зургаан настай хүү мориноос унаж, эндсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар хохирогчийн аав Б.Цэнд-Аюушаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Уяач хүүгээр нь морь унуулахын тулд та бүхнээс зөвшөөрөл авсан уу?
-Зургаахан настай хүүгээ алдчихаад маш их харамсаж, гашуудаж сууна. Хүүгийн минь ажил явдал өнөөдөр /өчигдөр/ дуусаж байна. Миний танил уяач “Хүүхдээр чинь хурдан морь унуулъя” гэж ирсэн юм. Тэгэхээр нь би “Манай хүүхэд морь унаж үзээгүй. Энэ жилдээ номхон морь унаж сураад, дараа жилээс хурдан морь унаж болох байлгүй дээ” гэсэн юм. Гэтэл уяач “За тэгье. Номхон морь унуулна” гээд амралтын өдрүүдэд нь авч явдаг байсан. Энэ сарын 21-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд овооны тахилга болж, морь уралдсан юм билээ. Их өргөн дэлгэр наадам болсон гэсэн. Уяач тус уралдаанд хүүгээр минь морь унуулах тухайгаа бидэнд хэлээгүй. Гэтэл хязаалан насны морь унуулаад, би хүүгээсээ хагацчихаад байж байна. Дүү нь төрөөд 10 ч хоноогүй байна. Айлаас ирж дүүгээ харчихаад, “Маргааш морь унана” гээд бөөн баяр явсан хүү минь үүрд явчихлаа. Морь унана гэхийг нь би уралдана гэж бодоогүй. Ойр зуур морь хөлслөх, тарлах байх гэж бодсон. Хэрвээ уралдахыг нь мэдсэн бол явуулахгүй шүү дээ.
.jpg)
-Ослын өдөр юу болсон бэ. Яаралтай эмнэлэгт хүргэж чадсан уу?
-Хүү минь гараанаас метр давхиад л унасан юм билээ. Тэгээд унасан даруйд нь эмнэлэгт хүргээгүй удсан байсан. Эмнэлгийн автомашинд явсан хүмүүс дахиад хүүхэд унаж магадгүй гээд хүүг минь 15 км-ийн зайтай тавьсан морьдоос сүүлийн морь барианд орох хүртэл автомашиндаа авч явж, хэчнээн цаг алдсан байсан. Тэгээд бүх морь барианд орсны дараа Хөлөнбуйр сум руу явсан байгаа юм. Дорнод аймгаас ирсэн эмч “Хүүхдийг эмнэлэгт хүргэж, яаралтай арга хэмжээ авалгүй удаасан байна. Хэрвээ унасан даруйд нь эмнэлэгт хүргэсэн бол амьд байх боломжтой” гэж хэлсэн. Би хүүгээ “мориноос унасан” гэж дуулаад 11:00 цагийн үед Хөлөнбуйр сумын эмнэлэгт очсон юм. Намайг очиход хүү минь бурхан болчихсон байсан. Хүүгийнхээ цогцсыг задлан шинжилгээнд оруулаад авчирсан. Дүгнэлт нь гараагүй байгаа.
-Морины барианаас Хөлөнбуйр сум хэдэн километр юм бэ?
-Хөлөнбуйр сум морины барианаас 15 километр зайтай байдаг гэсэн.
-Хүү нь ямар насны морь унасан бэ. Эзэн нь дагаж яваагүй юм уу?
-Хязаалан насны морь унасан юм билээ. Морины эзэн дагаж яваагүй гэсэн. Дагаж явсан бол ямар нэгэн байдлаар яаралтай арга хэмжээ авах байсан байх. Эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын гээд 10 орчим автомашин уралдааны морьдыг дагаж явсан гэсэн. Тэр олон автомашинынхаа нэгээр хүүг минь эмнэлэгт яаралтай хүргэж өгөөгүйд харамсаж байгаа.
-Морь нь үлийнд бүдэрч, хүү нь унасан юм болов уу. Та бүхэн ослын газар очиж үзсэн үү?
-Морь нүхэнд бүдрээд, хүү минь унасан юм шиг байна лээ. Тэгээд мориндоо даруулж, цус алдсан юм шиг байна лээ. Бид өчигдөр осолдсон газар нь очиж ном уншуулсан. Хүү минь мориноос унаад 15 алхам чирэгдэж, мултарсан байна лээ. Хамгаалалтын малгай нь шаазан хагарсан юм шиг бутарсан байна лээ. Бидэнд үнэхээр гэнэтийн уй гашуу тохиолдсон. Дүү нь төрөөд долоо ч хоноогүй байна. айлаас ирж дүүгээ хальт харчихаад маргааш морь унана гээд явсан юм. Тэгэхэд нь морины хөлс авах юм байх гэж бодоод тоогоогүй юм.
-Танайх уяачаас мөнгө авахаар тохиролцсон уу?
-Уяачтай гэрээ хийгээгүй, мөнгө аваагүй. Ийм тохиолдолд асуудлыг яаж шийдэхийг мэдэхгүй байна. Бидний хийсэн аман гэрээ гэвэл, Энэ жилдээ зөвхөн номхон морь унуулж сургах л байсан. Үүнээс өөр зүйл ярьж, тохироогүй. Хурдан морь унаж байгаа хүүхэд болон унуулж байгаа уяачид нэгнээ бодох хэрэгтэй. Төр засгийнхан хурдан морины уралдаанд анхаарч, уралдаан дагаж яваа эмнэлгийн ажилчдыг яаралтай тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хүний амь, амьдралыг хайрладаг болгомоор байна.
Тус уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унаж, бэртсэн гэх мэдээлэл бий. Мөн энэ сарын 23-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд найман настай хүүхэд мориноосоо чирэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Өвөл, хаврын хурдан морины уралдааныг хориглосон Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол байдаг. Тус тогтоолын хэрэгжилтийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хангаж ажилладаг. Он гарснаас хойш хэчнээн хүүхэд хурдан мориноос унаж, амиа алдсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Саранхүүгээс тодрууллаа.
Тэрбээр “Хурдан морь уралдахыг хориглосон хугацаанд найман аймагт 11 уралдаан болсон байна. Тус хугацаанд дөрвөн хүүхэд бэртэж, гэмтсэн. Харин тавдугаар сарын 1-ээс буюу зөвшөөрсөн хугацаанаас хойш 77 уралдаан болж, 636 хүүхэд хурдан морь унахаар бүртгүүлсэн байна. Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрхийн хүрээнд эцэг, эхчүүд, уяачид, хүүхдэд чиглэсэн зөвлөмжийг 21 аймаг, есөн дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраар дамжуулан хүргэдэг. Хоёрдугаарт, уралдаанч хүүхдүүдийн хувцас, хэрэглэлийн стандартыг мөрдөж ажилладаг. Гуравдугаарт, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан даатгалын компаниудтай хамтарч ажилладаг. 2022 онд хурдан морины хүүхдийг даатгах есөн компани зөвшөөрөл авсан байна. Манай агентлагаас Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалахын хүрээнд уралдаанч хүүхдүүдийг бүртгэж картжуулсан. Өөрөөр хэлбэл, Үндэсний баяр наадамд уралдаж байгаа Б гэх хүүхдийг хэдэн настай, хэний, ямар насны морь унаж байгаа гэх мэт бүх мэдээллийн бүртгэнэ гэсэн үг. Унаач хүүхдийг гарааны зурхайнаас гарахад нь картаар нь баталгаажуулж, стандартын дагуу хувцас, хэрэглэлээ бүрэн бүтэн өмссөн эсэхийг шалгана. Харин уралдааны явцад Б мориноосоо унасан тохиолдолд даатгасан компаниас нь нөхөн төлбөрийг даах ёстой” гэсэн юм.
Дундговь аймгийн Сайнцагаан суманд болсон хурдан морины үсэргээний үеэр 14 настай хүү мориноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг дөрөвдүгээр сарын 28-нд гарч байлаа. Талийгаач тус аймгийн Хулд сумын харьяат байсан бөгөөд хүний морь унаж байгаад амь эрсдсэн байна. Энэ талаар хохирогчийн ээж Л.Отгонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед хүүхдүүд хурдан мориноос унаж, амиа алдах тохиолдол элбэг болжээ. Үүнийг та юутай холбоотой гэж боддог вэ?
-Би 16 нас хүртлээ хурдан морь унаж байсан. Тэр үед мориноос зөндөө л унаж байсан. Гэхдээ бэртэж, гэмтэж, эндэх тохиолдол бага байсан. Унасан ч морьтойгоо хоёулаа босоод ирдэг байж. Сүүлийн үед эрлийз морь уралдах болсонтой холбоотойгоор хүүхдүүд мориноос их унаж, амиа алдах нь элбэг болжээ. Яагаад гэвэл, эрлийз морины явдал нь ширүүн, харайлт нь хол, хол байдаг юм билээ. Дээрээс нь тусал тариа хийчихээр бүр ширүүн явдалтай болдог гэх юм билээ. Тиймээс хүүхдүүд мориноос амархан унаж, амиа алдаж байгаа гэж бодож байна. Мөн уралдааны морьдыг олон автомашин дагаж, учиргүй туулгачихдаг юм билээ. Үүнтэй бас холбоотой. Тэгэхээр хурдан морины уралдааныг илүү хариуцлагатай, зөв зохицуулах шаардлагатай. Мөн монгол морио уралдуулдаг болмоор байна. Тэгэхгүй бол хүүхдүүд минь мориноос унаж, амиа алдаад дуусах нь ээ.

-Таны хүү хурдан морь унаж яваад дөрөвдүгээр сард осолдсон. Хүний морь унаж байсан уу?
-Хүү минь дөрөвдүгээр сарын сүүлчээр Сайнцагаан суманд хүний морь унаж байгаад осолдож, амиа алдсан. Тэр хүүгээр минь морь унуулах гэж байгаа тухай биднээс асууж, зөвшөөрөл аваагүй. Бямба гараг байсан учир хүүг минь сумын төвөөс шууд аваад явсан байна лээ. Бид хөдөө гэртээ байсан юм. Тэгээд хүү минь мориноос эндчихсэн юм. Бид нүдээрээ хараагүй болохоор яагаад мориноос унасныг нь хэлж мэдэхгүй байна. Хүмүүсийн ярианаас сонсоход хүүг минь “Морьтойгоо цуг унасан” гэх юм билээ. Ойчсон газар нь их цус болсон гэсэн. Зарим нь мориноос уначихсан байхад нь уралдааны морьд дагаж явсан автомашины жолооч хурдаа сааруулж чадахгүй, дайрчихсан гэх юм билээ. Бид хүүгийнхээ осолдсон газар нь очиж үзээгүй.
-Хүү нь хэдэн настайдаа хурдан морь унасан бэ?
-Хүү минь таван настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн. Моринд их дуртай, хайртай хүүхэд байсан. Тийм учраас хүмүүс уяачид морио унуулах гэж их гуйдаг байсан юм.
-Хүүг нь осолдсон даруйд нь эмнэлэгт хүргэж чадсан болов уу?
-Хүүг минь мориноос унасан даруйд нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм билээ. Тэгээд эмнэлэгт очоод 30 минут болоод нас барсан гэсэн. Бид хүүгээ мориноос унасныг дуулаад аймаг явсан. Арай ч нас барчихна гэж бодоогүй. Гар, хөл нь бэртсэн байх даа л гэж бодож байлаа.
-Шүүх эмнэлэгт хандсан уу?
-Шүүх эмнэлэгт хандсан. Тэгээд 14-21 хоногийн дараа шүүх шинжилгээний хариуг бидэнд үзүүлсэн. Тэгэхэд “Эрүү нь хугарсан, 2-3 шүд нь унасан, өнчин тархи нь бяцарсан, тархи нь хагарсан” гээд толгойн хэсэг нь авах юмгүй болсон байсан. Хүү минь зориулалтын хувцас, малгай өмсөөгүй явсан юм билээ” гэв.
Энэмэтчилэн хурдан мориноос унаж, амиа алдах, бэртэж, гэмтэх тохиолдол сүүлийн үед нэмэгдсэн. Тухайлбал, энэ оны эхний таван сарын байдлаар мориноос унаж, нас барсан найман тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хурдан морины үсэргээ буюу сунгааны үеэр хоёр, бусад хэлбэрээр зургаан хүүхэд эндсэн гэх тоон мэдээлэл бий. Тиймээс эцэг, эхчүүд унаач хүүхдэдээ хараа, хяналтаа сайжруулж, зориулалтын хувцас, хэрэглэлийг стандартын дагуу өмсүүлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
| ХОХИРОГЧИЙН ААВ Б.ЦЭНД-АЮУШ: ХҮҮГ МИНЬ МОРИНООС УНАЧИХСАН БАЙХАД ЭМНЭЛГИЙН АВТОМАШИНД ЯВСАН ХҮМҮҮС “ӨӨР ХҮҮХЭД УНАЖ МАГАДГҮЙ” ГЭЭД УРАЛДААН ДУУСТАЛ ДАГАЖ ЯВСАН БАЙНА ЛЭЭ |
|
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
2025-12-16 12:00:00
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |