Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах “Цагаан хуаран” хотхоны ойролцоо байрлах хогийн цэгээс шуудайнд хийсэн хүний цогцос олдсон талаар бид өчигдөр мэдээлсэн байдаг. Тодруулбал, нас бараад 3-6 сар болсон эмэгтэй хүний цогцсыг шуудайнд хийж, амыг нь уяад хогийн цэгт хаясан байсан гэх. Бид энэ хэргийн талаар дараах сурвалжилгыг сэрэмжлүүлэг болох үүднээс бэлтгэлээ.
Манай сурвалжлах баг өчигдөр их үдийн алдад цогцос олдсон газарт очлоо. Эмэгтэй хүний цогцос олдсон тус газар нь хогийн цэг биш, дутуу баригдсан тоосгон байшин байв. Байшингийн хажуухан талд хоёр дахь түүхий эд авдаг цэг байдаг ажээ. Энэ хавьд орон гэргүй хүмүүс амьдардаг бөгөөд уг дутуу баригдсан тоосгон байшин оромж нь гэж хэлж болно. Хогонд дарагдаж, өмхий үнэртсэн уг байшингийн баруун хойд буланд цагдаагийн улаан, цэнхэр тууз уясан байлаа. Хэргийн газрын үзлэг хийсэн бололтой туузаар хамгаалж, байшин дотор шуудайтай, цаасан хайрцагтай хогийг нэгд нэгэнгүй гаргаж, шалгалтын ажиллагааг явуулжээ. Уг байшингийн зүүн буланд ор засаж, цагаан өнгийн пүүз тайлаад орхисон байв. Мөн зузаан хар өнгийн куртка тэргүүтэй өвлийн хувцсыг байшингийн хойд буланд хадгалжээ.

Уг тоосгон байшин нь айлуудын голд бөгөөд эзэнгүй олон жил болж байгаа гэнэ. Хэргийн талаарх дуудлагыг замд дагуу явж байсан эмэгтэйчүүд өгсөн талаар байшингийн баруун талд байрлах айлын эзэн Д өглөө.
Тэрбээр “Уржигдраас маш өмхий үнэртэж эхэлсэн. Өчигдөр (уржигдар) “Истана” маркийн автомашинтай явж байсан гурван эмэгтэй цогцсыг харж дуудлага өгсөн байна лээ. Цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд “Бид энэ замаар дандаа явдаг. Өмнө нь явахад том шуудайтай юм харагдаж байгаагүй. Өчигдөр маш өмхий үнэртээд байхаар нь ирээд байхад хөл нь цухуйчихсан хүний цогцос байсан. Тэгээд дуудлага өгсөн” гэж ярьсан байна лээ. Энэ дутуу баригдсан улаан тоосгон байшин 8-9 жил эзэнгүй байгаа. Энд орон гэргүй, тэнэмэл хүмүүс ирж, байрладаг” гэлээ.
Урьдчилсан байдлаар талийгаач Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, 39 настай Г болох нь тогтоогдсон. Мөн нас бараад 3-6 сар болсон байж болзошгүй. Учир нь, талийгаачийн цогцос өмхийрч, өтсөн, гавлын яс нь цухуйсан, хүн танихын аргагүй болсон байсан гэх мэдээлэл бий. Харин уг мэдээллийг улаан тоосгон байшингийн урд талд байрлах айлын эрэгтэй үгүйсгэсэн юм. Тэрбээр уржигдар цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийж байх үеэр хажууд нь байжээ. Цогцсыг шуудайнаас гаргаж зургийг нь авахад царай зүс нь танигдаж, хөл, гар нь бүтэн байсан гэдгийг тэрбээр ярьсан юм.

ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦСЫГ ЭЛ ЦАГААН БАНН-Д ХИЙСЭН БАЙЖЭЭ. 2022.06.16-НЫ 13:00 ЦАГ
Хөрш М “Өчигдөр (уржигдар) гэртээ байж байхад цагдаагийн албан хаагчид гэрт орж ирсэн. Тэгээд “Ойрын өдрүүдэд танай хойд талын байшинд эмэгтэй хүн орилж, хашхирч байгаа сонсогдсон уу” гэж асуусан. Бидэнд тийм юм сонсогдоогүй. Манай хойд талын байшинд орон гэргүй хүмүүс цугларч, архиддаг учраас би байнга хашааныхаа ар талыг тойрч шалгадаг юм. “Гал тавьчих вий” гэсэндээ өглөө, орой доо тойрч хардаг гэсэн үг. Шуудайнд хийсэн цогцсыг манай энэ хавьд авчирч хаяад сайндаа л хоёр хоносон байх. Онц гойд өмхий үнэртэж, хүн амьтан холхиогүй. Цагдаа нартай цуг очиж, хэргийн газрын үзлэг хийхэд нь харж байсан. Гэхдээ бүүр ч ойроос биш л дээ. Цагдаа нар эмэгтэй хүний цогцсыг шуудайнаас гаргаад, зургийг нь авсан. Тэгэхэд хар савхин өмдтэй, цэргийнх шиг эрээн гадуур хувцастай байсан. Хөл, гар нь бүтэн, удаагүй юм шиг харагдсан даа. Миний бодлоор удаагүй байх, тийм ч муудсан цогцос байгаагүй” гэв.

ЦОГЦОС ОЛДСОН БАЙШИН. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО
Талийгаачийн цогцсыг шуудайнд хийж, амыг нь зангидсан байсан гэх. Мөн шуудайтай цогцсоо байшин дотор байх эвдэрхий банн дотор хийсэн байжээ. Энэ талаар хэргийн газрын үзлэг хийхэд хамт байсан эмэгтэйгээс тодруулахад “Талийгаач эмэгтэй архины хамааралтай байсан юм шиг байна лээ. Тэгээд энэ хавийн архи уудаг, гэр оронгүй хүмүүсийг байцааж шалгасан байх. Талийгаачийн цогцсыг архи, лааз, ундааны сав хийдэг том ногоон шуудайнд хийгээд хаясан байсан. Тийм учраас энэ хавийн орон гэргүй хүмүүсийг шалгаж, байцаалт авсан байх. Талийгаачийг боож, амийг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа гэж сонссон. Гэхдээ чухам яасныг нь мэдэхгүй байна. “Нарантуул” захын хоёр цагдаа өчигдөр орон гэргүй хүмүүсийг цуглуулаад яваад байсан. Мөн одоо шуудайн дээрх гарын хээг шалгаж үзэж байгаа байлгүй” гэв.

Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа аж. Цагдаагийн албан хаагчид өчигдөр (уржигдар) тэр хавьд амьдардаг 20 гаруй орон гэргүй, архины хамааралтай иргэдийг байцааж, шалгасан байна. Харин байцаалт авсан иргэдийг өчигдөр бүгдийг нь суллачихсан байсан юм. Биднийг очих үеэр улаан тоосгон байшингийн зүүн талд байрлах бургасан дор 50 орчим насны эрэгтэй унтаж байлаа. Тэрбээр энэ хавьд таван жил амьдарч байгаа гэнэ. Мөн тэрбээр өчигдөр байцаалт өгсөн талаараа ингэж ярьсан юм.
“Захын хоёр цагдаа биднийг дуудаж, хүний цогцос олдсон талаар хэлсэн. Тэгээд Нэгдүгээр хэлтэст очиж, байцаалт, мэдүүлэг өгсөн. Залуухан эмэгтэйн зургийг гар утсан дээрээсээ үзүүлээд “Энэ хүнийг таних уу, өмнө нь харж байсан уу” гэж асуусан. Бидний нэг нь ч тэр эмэгтэйг харж байгаагүй юм билээ. Манай энэ хавиар, “Нарантуул” захаар явдаггүй эмэгтэй байна лээ. Энэ хавьд бидэнтэй хамт явж, архины шил, лааз, ундааны сав цуглуулдаг гурав, дөрвөн эмэгтэй л байдаг юм. Тэгээд биднээс байцаалт аваад, явуулсан. Энэ хэрэгт холбогдолгүй учраас явуулсан болов уу. Энэ хэрэгт ямар ч холбоогүй. Хэдийгээр орон гэргүй, тэнэмэл ч гэсэн хүний аминд хүрэх хүн байхгүй. Талийгаач эмэгтэй өөр дүүрэгт явдаг байсан юм шиг байна лээ. Цогцос олдсон газарт бид өдрийн цагаар очдоггүй. Шөнө заримдаа л очдог юм. Ойрын өдрүүдэд тэр газарт хэн нь ч очоогүй” гэлээ.

ЦОГЦОС ОЛДСОН БАЙШИН.
“Нарантуул” захын ойролцоо амьдарч, шил, лааз түүдэг хүмүүсээс байцаалт авахад хэд хэдэн хүн дутуу байжээ. Дутуу хүмүүсийг цагдаагийн албан хаагчид цуглуулж, өчигдөр үргэлжлүүлэн мэдүүлэг авч байсан юм. Цагдаа нарыг байцаалт авах үеэр нэг эрэгтэй сэжиг бүхий үйлдэл гаргаж, зугтаажээ.
Энэ талаар шил, лааз түүж амьдардаг иргэн хэлэхдээ “Бүгдээс нь байцаалт авахад “хөгшин” хочит Цогоо гэх хүн зугтаачихсан гэсэн. Цагдаа нар тэр хүнийг энэ хэрэгт сэжиглэж, хайж байгаа гэсэн” гэв. “Хөгшин” хочит Цогоо нь “Нарантуул” захын ойролцоо саяхнаас байрлаж, шил, лааз түүдэг болсон гэдгийг тэд ярьж байлаа.
Талийгаач эмэгтэй 2019 оноос хойш архины хамааралтай болж, гэрээсээ дайжих болжээ. Тэрээр орцоор хоног төөрүүлж, заримдаа гэртээ очдог байсан гэх. Мөн 2015-2019 оны хооронд Хан-Уул дүүргийн .. дугаар хороонд байрлах нэр бүхий хотхонд үйлчлэгч, жижүүрээр гэр бүлийн хамт ажиллаж, амьдардаг байжээ. Харамсалтай нь, архины хамааралтай болсноор хүүхдүүдээ, ажлаа орхиод явах болсон гэнэ.

Энэ талаар албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр “Талийгаач 6-16 насны дөрвөн хүүхэдтэй байсан. Тэрбээр Хан-Уул дүүрэгт амьдардаг байсан бөгөөд орон гэргүй хүмүүстэй хамт явдаг байсан юм шиг байна лээ. Хүүхдүүдийг түр хамгаалах байранд авсан гэсэн. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон гэж хэд хэдэн удаа бүртгүүлж байсан байна лээ” гэв.Талийгаачийн цогцос олдсон газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо буюу “Нарантуул” захын чанх хойд талд. Тус дутуу барьсан улаан тоосгон байшин нь тэр хавьд баригдаж байгаа байрнуудын цахилгаан станц хийх газар байжээ.
Иймд эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд та бүхнийг шөнө, орой явахдаа анхаарал сэрэмжтэй явахыг анхааруулж байна. Мөн хүн амьдардаггүй, эзэнгүй байшин, балгасыг цэвэрлэж, гэмт хэрэг гарах орчин нөхцөл болгохгүй байх тал дээр холбогдох албаныхныг анхаарлаа хандуулахыг хүсье.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: 39 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШУУДАЙНД ХИЙСЭН ХЭРЭГТ "ХӨГШИН" ЦОГОО ГЭХ ХҮНИЙГ СЭЖИГЛЭЖ БАЙНА |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |