Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч М нь бага насны хүүхдийг гавлаж, эрүү шүүлтэд оруулсан гэх хэргийн талаар бид өмнө мэдээлсэн. Хэргийн талаар охины ээж О ярихдаа “Цагдаагийн албан хаагч М гэгч нь 13 настай охиныг минь 24 цаг гавлаж, унадаг дугуй хулгайлсан хэрэгт гүтгэж, буу тулгаж, хоолойг нь боож, чихнийх нь ээмгийг хугартал алгадсан байна лээ. Охиныг минь хууль бусаар саатуулж, 24 цаг тамласан цагдаагийн дэслэгч М-д маш их гомдолтой байна. Цагдаагийн эхнэр Ж над руу залгаж, элдэв бусаар хэлж байна лээ. “Унадаг дугуй гаргаж өг” удаа дараа дарамталж, сүрдүүлсэн” гэсэн юм.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, албан хаагч М-ийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа билээ.
Бид хэргийн одоогийн нөхцөл байдлын талаар охины ээж О-той дахин холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Хэрэг ямар шатандаа яваа нь тодорхойгүй байгаа. Охиныг минь унадаг дугуйны хэрэгт эрүүдэн шүүсэн цагдаа М нь ажлаа хийгээд явж байна лээ. Сэргийлэхээс түүнийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн гэж сонссон. Гэхдээ бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. Юу болж байгаа нь тодорхойгүй байна. Хулгайд алдсан унадаг дугуйгаа олсон эсэхийг ч мэдэхгүй. Цагдаа М-тай уулзахаар гэхээр хүнийг нүүр харж чадахгүй, яваад өгдөг. Охины минь биеийн байдал болон сэтгэл санаа дээрдэж, хэвийн болсон. Сургууль нь амарсан учраас хөдөө явсан” гэлээ.
| Цагдаад алгадуулж, буу тулгуулж, эрүүдэн шүүлгэсэн гэх 13 настай охины ээж: Охиныг минь зодож, хулгайд сэрдсэн цагдаа ажлаа хийж байгаа |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |