Шүүх бүрэлдэхүүн хуралдаж, улсын шүүгч Н.Түвшинбаярт 19 жилийн ял оноох санал гаргалаа.
Энэ үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр “Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн гэдгээ ойлгож байгаа. Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Энд ирсэн ах дүү, хамаатан садан, гэрчүүдээс уучлалт гуйж байна. Талийгаач найзынхаа ар гэр, үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Миний найз миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж, өнөөдрийн миний энэ амжилт бүхэнд миний найз байсан" хэмээсэн юм.
Харин түүний өмгөөлөгч Д.Данзанноров "Шүүгдэгчийн хувийн асуудлыг харгалзаж үзнэ гэж заасан байдаг. Н.Түвшинбаярт боломж олгох юм бол хохирогчийн ар гэрт чадах бүхнээрээ туслана гэдгээ байнга хэлж байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Мөн гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэх нь одоо хүртэл тогтоогдоогүй учир хөнгөрүүлж, харгалзаж үзэхийг хүсэж байна. Анхны байцаалтаасаа гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан. Тиймээс хүндрүүлэх нөхцөл байдалгүй учир хорих ялыг боломжит богино хугацаагаар тогтоож, хорих ялын дэглэмийг нээлттэй шийдэж өгөхийг хүсэж байна" гэлээ. Мөн улсын яллагч "Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Прокурорын зүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.2.2.1-т зааснаар 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдлүүлэх санал гаргасан" гэв.
| Н.ТҮВШИНБАЯРТ 19 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ, 480 ЦАГ НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ САНАЛ ГАРГАЛАА |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |