Аймгуудын Байгаль орчны газар, сумдын ойн ангийнхны цэвдэг хүйтэн сэтгэл, мөнгөний төлөө сүнсээ ч худалдаж мэдэх шунал Монголын ойн санг дуусгаж, хэдхэн жилийн дараа ой мод байсан газрын хөрсийг нь үнэрлээд, шороонд булагдаж суух эмгэнэлтэй, гашуун түүхтэй ирээдүйг хойч үедээ үлдээхээр улайран дайрч байгаа. Монголын ойн сангийн эрлэг, жинхэнэ модны хулгайчид нь ойн ангийнхан болсон талаарх ноцтой баримтыг Эргэлт.мн мэдээллийн Эрэн сурвалжлах нэгдлээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргэсэн байдаг. Тодруулбал, хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа Сэлэнгэ бэлчир, Ерөө, Хараа, Орхон, Хүдэр бүсийн таван ойн ангид хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын хариу тун тоогүй гарч, олон зөрчил илэрснийг бид баримттайгаар хүргэсэн. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын 2019-2021 онд Ойгоос мод бэлтгэх журам, мод модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох журмуудын хэрэгжилт, түүнд тавих хяналтын ажил хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалтыг биечлэн хийхэд зөрчилгүй ойн анги гэж алга байсан юм.
Бидний сурвалжилгын мөрөөр Экологийн цагдаагийн албанаас хэвлэлийн бага хурал зарлаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ анхааралдаа авч, шалгалтын ажиллагаа явуулах үүрэг өгснөө мэдэгдэж байлаа.
| Б.Бат-Эрдэнэ: ХУУЛЬ БУС МОДНЫ ХЭРЭГТ СУМЫН ОЙН АНГИЙН ДАРГА, ИНЖЕНЕР НАРЫН 13 ХҮНД ХЭРЭГ ҮҮСГЭСЭН |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |