Хэдхэн хоногийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан байдаг. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл тараагдаж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүртэл мэдэгдэл хийсэн. Тодруулбал, ЕБС-ийн арав болон зургадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ амны хаалттай гүйсний улмаас ухаан алдаж унасан. Зургадугаар ангийн сурагч нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан ч хоол идэж, юм ярьж чадахгүй байгаа аж. Харин биеийн тамирын хичээлдээ амны хаалттай гүйж ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн хувьд тухайн үедээ ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч нас барсан гэх.
-Танай гэр бүлд тохиолдсон харамсалтай хэрэгт гүн эмгэнэл илэрхийлье.
-Хайран сайхан, 16-хан настай охиноо учир битүүлгээр алдчихлаа даа. Яах учраа олохгүй л бүдчиж, дэмий л уйлж сууна.
-Тухайн өдөр яг юу болсон юм бэ?
-Би хажууд нь хараад, хамт амьдарч байсан аав нь шүү дээ. Гэтэл хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн миний охиныг надаас илүү мэддэг юм шиг ярьж байна. Миний охин амны хаалттай биеийн тамирын хичээлдээ орсон гэдэг нь ташаа мэдээлэл. Буруу, худал мэдээллээс болж олон хүн айж, сандарч, тэр бүү хэл амны хаалт зүүхээ больж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байх шиг байна. Миний охин орой нь зүгээр унтаад л өглөө нь өнгөрчихсөн байсан. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар зүрх нь хаагдсан гэж хэлсэн. Юунаас болж ийм аймшигтай хэрэг гарсныг бид үнэхээр ойлгохгүй байна.
-Талийгаачийн зүрх нь өвддөг байсан юм уу?
-16 жил амьдрахдаа нэг ч удаа өвчин хэлж үзээгүй. Анх эмнэлэгт төрсөн, тэрнээс хойш ганц ч удаа эмнэлэгт очиж үзээгүй. Эмч нар ангийнх нь хүүхдүүдээс болон гэр бүлийнхнээс нь “Зүрх нь өвддөг байсан уу” гэж асууж байна лээ. Нэг ч удаа “Зүрх өвдөж байна” гэж хэлж байгаагүй. Эв эрүүл, саруул хүүхэд байсан даа. Цэцэг шиг охиноо алдчихаад хэцүү байхад худал мэдээлэл тараагаад байгаад харамсаж байна. БШУЯ-ны мэргэжилтэн хүртэл “Зүрхний өвчтэй байсан” гэж ярьсан. Тийм зүйл байхгүй шүү дээ. Яагаад ингэж худал мэдээлэл тараагаад байгааг бид үнэхээр ойлгохгүй байна.
-Охин тань нас бас барахынхаа өмнөх өдөр нь биеийн тамирын хичээлд орсон гэж хэлсэн үү?
-Үгүй, биеийн тамирын хичээл ороогүй гэж байна лээ. Харин нас барахынхаа өмнөх хэд хоногт ачаалал ихтэй байсан нь үнэн. Сагс, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг. Өглөө 05:00 цагт дугуйландаа явж тэмцээнд бэлтгэж байсан. Бидэнд хэлэхдээ “Өглөөний цагаар спорт заал үнэгүй учраас бэлтгэлээ хийж байгаа” гэж хэлсэн. Тэгээд төгсөлтийн шалгалт эхэлчихсэн орой хүртэл гэрийн даалгавраа хийж, шалгалтдаа бэлтгэж байсан. Ачаалал ихтэй, ядарч байсныг нь бид мэднэ. Дөрөвдүгээр сард сагсан бөмбөгийн тэмцээнд орж, медаль хүртсэн юм. Тэрэндээ урамшаад дараагийн тэмцээндээ урамтайгаар бэлтгэж байсан.
-Охиных нь биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт хэзээ гарах вэ?
-Охин минь бурхан болоод 20 хонож байна. Шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоноод гарна гэж хэлсэн.
-Хамт бэлтгэл хийдэг хүүхдүүддээ “Зүрх өвдөөд байна” гэж хэлж байсан болов уу. Унтахынхаа өмнө бие нь зүгээр байсан уу?
-Зүв зүгээр байсан. Инээж, ханиагаад байдгаараа л байсан. Бэлтгэлийнх нь хүүхдүүд зүгээр байсан гэдгийг нь ч баталж хэлж байна лээ. Гүйгээд ирэхдээ амьсгаадаж, амьсгал нь давхцаж, биед нь өөрчлөлт орж байсан удаа байгаагүй гэж хэлж байсан. Тэр хүүхдүүд л бие нь эрүүл байсан гэдгийг баталж хэлнэ шүү дээ.
-Бэлтгэлдээ амны хаалттай ордог байсан юм болов уу?
-Үгүй байх. Тийм зүйл юу гэж байх вэ дээ. Харин автобусаар явдаг учраас байнга амны хаалт зүүж, өөрийгөө эрсдэлээс хамгаалж байсан.
| АМИА АЛДСАН СУРАГЧИЙН ААВ: МИНИЙ ОХИН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛД АМНЫ ХААЛТТАЙ ОРСОН ГЭДЭГ НЬ ХУДАЛ |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |