• Өнөөдөр 2024-05-18

ТАЛИЙГААЧИЙН АХ Б: ӨНЧИН ДҮҮГЭЭС МИНЬ БАЙНГА МӨНГӨ НЭХЭЖ, ДАРАМТАЛДАГ БАЙСАН 19 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ДҮҮГ МИНЬ ГАЛДАН ШАТААГААД, ХӨНӨӨЧИХСӨН

2022-05-06,   4604

          Иргэн Б-тэй холдогдож, дүүгийнх нь амиа алдсан ноцтой хэргийн талаар ярилцлаа. Түүний 20 настай дүү өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сард автомашиндаа шатаж, амьсгал хураасан байдаг. Уг хэргийн талаар ар гэрийнхэн нь бидэнд багын гурван найз, 19 настай найз охин нь талийгаачийг зориудаар галдан шатаасан байж болзошгүй мэдээллийг өгсөн юм.

-Та дүүгийнхээ амиа алдсан хэргийн талаар тодорхой яриад өгөхгүй юү?

          -Миний дүү А “Оюу толгой” компанид ажилладаг байсан юм. Сардаа нэг удаа амраад гэртээ ирдэг байлаа. Тухайн үед амраад ирчихсэн, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж, гэрээ янзлахаар зэхээд байсан юм. Талийгаач дүү минь миний хамгийн том ахын хүүхэд. Аав нь өнгөрсөн 2002 онд ангийнхантайгаа зугаалж яваад, голд урсаж амиа алдсан. Тухайн үед талийгаач дүү минь гурван настай, охин дүү нь долоон сартай үлдэж хоцорсон. Төд удалгүй ээж нь хаяж явснаар тэр хоёр минь миний хөгшин ээж дээр үлдэж, хүн болсон юм. Харамсалтай нь, миний ээж 80 настайдаа хоёр жилийн өмнө Баянхошуунд долоон автомашин мөргөлдсөн ослын үеэр амиа алдсан. Талийгаач дүү минь охин дүүтэйгээ хоёулаа бүр мөсөн өнчирч хоцорсон гэсэн үг. Би хөөцөлдөж байгаад дүүгээ өндөр цалинтай уул уурхайн компанид ажилд оруулаад жил болж байлаа. Уг нь амьдрал нь тогтоод, жигдрээд сайхан болж байсан ч харамсалтайгаар амиа алдчихлаа. Тэр охинтой учраагүй бол амиа алдахгүй байсан. Дүүг минь найз охин нь “Уулзъя” гэж дуудсаар байгаад гэрээс нь гаргасан юм билээ. Тэгээд дүүг минь гурван найзтай нь цуг архи уулгаж, согтуурч, улмаар ууланд аваачаад машинтай нь шатаачихсан. Дүүг минь хөнөөсөн байж болзошгүй хэрэгтнүүдийг цагдаа нар сул чөлөөтэй явуулж, хэргийг хэрэгсэхгүй болгон хааж байгаад үнэхээр харамсаж байна.

-Таны дүү амиа алдах үедээ согтуу байсан юм уу?

          -Тийм ээ, найз охин нь, гурван найз нь хамт архи уусан юм билээ. Цалингаараа авсан үнэтэй гар утсыг нь 800 мянган төгрөгөөр ломбардаад мөнгөөр нь шоудсан гэсэн. Тэгээд баар хаасны дараа уулын мухарт очиж архи уусан байгаа юм. Дүүг тасраад унахаар нь машиных нь арын суудал дээр оруулж, унтуулсан гэсэн. Тухайн үед машин нь унтраастай байсан юм билээ. Тэгээд найз охин нь хоёр найзыг нь дагаад, найз залуугаа орхиод яваад өгсөн гэсэн. Төд удалгүй машин нь шатаж, дүү минь амиа алдсан байгаа юм. Миний хардаж байгаагаар дүү минь автомашинаасаа гарах гэж оролдсон юм шиг байна лээ. Харамсалтай нь, түгжээтэй учраас гарч чадаагүй, шатаж амиа алдсан. Тэгэхээр тэд санаатайгаар гал тавьж, дүүг минь зориудаар хөнөөсөн байж болзошгүй гэж би хардаж байгаа. Тэд яагаад миний дүүг өвлийн хүйтэнд машинд нь орхиод явсан юм бэ. Байнга мөнгө нэхэж, дарамталдаг найз охин нь яагаад миний дүүг орхиод, найзыг нь дагаад явчихсан юм бэ. Яагаад унтраатай байсан машинд гэнэт гал гарч, дүү минь амьдаараа шатсан бэ гээд асуух асуулт олон байна.

-Унаж явсан машин нь таны дүүгийнх байсан юм уу. Хэргийн газарт очиход ямар байдалтай байсан бэ?

          -Зүгээр л хар төмөр болсон байна лээ. Дүүгийн минь бүх бие шатаж, дутуу шатсан түлээний мод шиг хар үнс, хүн харахын эцэсгүй болсон байсан. Тархи нь шатаад гоожсон, найман хавирга нь нэвт шатаад араг яс болчихсон байсан шүү дээ. Үнэхээр нүд халтирмаар болсон байсан даа. Цогцос таниулах ажиллагаанд би орж дүүгээ харахдаа ухаан алдаад уначихсан байна лээ.

-Гал юунаас болж гарсан гэдгийг тогтоосон уу. Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ?

           -Амьсгалын дутагдал, угааржилтаас болж амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан. Бие нь бүхэлдээ шатсан учраас биед нь учирсан шарх, сорвийг тогтоож чадаагүй. Гал юунаас болж гарсныг тогтоож чадаагүй. Тогтоож чадахгүй гэж байна лээ. Бүхэлдээ шатсан хар төмрийг шинжлэх газар байхгүй юм билээ. Ядаж машин нь аль талаасаа шатсан гэдгийг ч тогтоож чадаагүй.

-Найз охинтойгоо үерхээд хэр удаж байсан юм бэ?

         -Жил гаруйн хугацаа өнгөрч байсан гэсэн. Би мэдээгүй, талийгаачийн дүү болон хажууд нь амьдардаг байсан манай эгч мэддэг байсан юм билээ. Өнгөрсөн долдугаар сард найз охин нь гэрт нь ирж долоо хоног байсан гэсэн. Тэгээд эгч “Чи айлын  хүүхдийг яагаад гэртээ авчраад байгаа юм бэ. Хурдан явуул, ар гэрийнхэн нь хайж байгаа шүү дээ” гэхэд “Увсаас гэрийнхэнтэйгээ хэрэлдээд ирсэн. Байх газар байхгүй” гэж хэлсэн байна лээ. Тэгээд төд удалгүй нэг эмэгтэй ирээд, нөгөө охиныг нь загнаад, аваад явсан гэсэн. Энэ мэтээр гэрт нь хэд хэдэн удаа ирж байсан юм билээ. Манай гэрийнхэн мэддэг байсныг би сүүлд мэдсэн. Талийгаачийн дүүтэй цахим хаягаар найз, холбоотой байдаг байсан гэсэн.

-Хэрэг гарсны дараа та талийгаачтай хамт байсан хүүхдүүдтэй уулзсан уу?

          -Уулзаагүй, уулзах гэхээр зугтаад байгаа. Би ажил явдлын дараа найз охиныг нь хайж, сургууль дээр нь очсон. Сургуулийн удирдлагууд нь нуусан юм байлгүй “Долоо хоногийн чөлөө авсан” гэж хэлсэн. Гэтэл хайгаад очиход юу ч болоогүй юм шиг, харамссан, гашуудсан зүйлгүй зааланд тоглоод зогсож байсан. Тэгээд бид уулзаж ярилцах гэсэн боловч “Хөгшин өвгөн минь дүүгийнхээ араас яв” гээд намайг элдвээр хэлсэн. Миний уур хүрээд, хэлэх үг олдохгүй “Чи дүүгээс минь авсан бүх мөнгөө өнчин дүүд нь өгөөд, үүрэх ёстой ачаагаа үүрээрэй” гэсэн чинь орилж, чарлаад сүйд болно лээ. Тийм хүмүүжилтэй хүүхэд би анх удаа л харсан.

-Тэгээд тэрнээс хойш холбоогүй юу?

         -Талийгаач дүүгийн минь дүү рүү “Хэргийн талаарх бүх үнэнийг долоо хоногийн дараа очиж хэлнэ” гэж мессэж бичсэн байна лээ. Тэгээд тэрнээс өөрөөр ямарч холбоогүй, зугтаад алга болсон.

-Хамт байсан хүүхдүүд нь гэрчийн мэдүүлэг өгсөн үү. Юу гэж хэлсэн байдаг вэ?

        -Намайг хэргийн материалтай танилцуулаагүй. Мөрдөгч нь яллах дүгнэлт үйлдэх саналтай байсан ч прокурор хэргийг хаачихсан. Хамт байсан, хаяад явсан найз нь “Талийгаач, Л хоёр маргалдаад байсан. Талийгаач найз охиныгоо Л-тэй хардаж, муудалцсан” гэж мэдүүлсэн гэсэн. Талийгаачийн багын найз Л нь түүнийг байхгүйд найз охиныг нь байнга гэрт нь хүргэж, утсаар ярьж, халамжилдаг байсан юм уу даа. Миний хардаж байгаагаар хардалтаас улбаатайгаар маргалдаж, тэд ийм харгис зүйл хийсэн байж болзошгүй. Юу гэсэн үг вэ, найз залуугаа хээр унтуулаад, найзыг нь дагаад явчихна гэхээр. Санаанд ер багтахгүй юм.

-Галын тухай дуудлагыг хэн өгсөн байдаг вэ?  

           -Айлуудын хашаанаас холгүй машиныг нь тавьсан байсан болохоор оршин суугчид л өгсөн байх. Тэр хүчтэй дэлбэрэлт болж байхад хүмүүс сонссон байлгүй дээ. Албаныхан 23:00-01:00 цагийн хооронд энэ хэргийг гарсан гэж үзсэн. Тэд эхлээд тавуулаа байсан. Хоёр найз нь найз охиныг нь дагуулаад явчихсан. Нэг найз нь хэргийн газраас 50-100 метрийн зайтай тасраад уначихсан байсан гэсэн. Галын улмаас үс нь хуйхлагдаж, шатсан байна лээ. Хэрэв жаахан л ойрхон байсан бол тэр залуу бас амиа алдах байсан.

-Ар гэрийнхэнд нь хэзээ мэдэгдсэн юм бэ? 

          -Хэрэг гарсны маргааш өдөр нь мэдэгдсэн. Талийгаачийг цагдаагийн албан хаагчид хайж хэд хэдэн удаа гэрт нь ирсэн юм билээ. Тэгээд гэрийнхэн "Хүний машин унаж яваад осол гаргасан юм байх даа" гэж бодсон гэсэн. Тэгээд "Танай дүү А цээжин дээрээ шивээстэй юү" гэж асуусан гэсэн. Өнгөрсөн өвөл шивээс хийлгэсэн юм билээ. Тэгээд л шивээсээр нь таньж, нас барсан гэдгийг нь мэдсэн. 

-Та дүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

        -Бид хэрэг болохын өмнөх зун нь уулзсан. Гэхдээ байнга утсаар ярьж, холбоотой байдаг байсан. Би хотын төвд, тэд Баянхошуунд амьдардаг болохоор тэр бүр таарахгүй. Тэгээд ч талийгаач ажилтай болохоор амралт, зав чөлөө нь таардаггүй байсан юм. Харин амиа алдахаасаа 10 хоногийн өмнө залгаад “Дүү нь хадгалж байсан мөнгөнөөсөө дүүгийнхээ сургалтыг төлбөрийг төлөөд, шинэ гар утас авч өглөө. Мөн хоёр сая төгрөгөөр хувцас аваарай гээд бэлэн өгчихлөө” гээд хачин баяртай ярьж байсан. Би ч баярлаад “Сайн байна. Аавынхаа оронд аав, эмээгийнхээ оронд эмээ болж явах ёстой шүү. Миний дүү ч эрийн цээнд хүрчээ” гээд бид инээлдээд утсаа салгасан. Гэтэл аравхан хоногийн дараа амиа алдчихсан...

-Одоо цаашид яах вэ. Та давж заалдах уу?

         -Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь өнгөрсөн сард гарсан. Тэгэхээр давж заалдаж, хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргана. Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын дарга нь холбогдож, намайг хавтаст хэрэгтэй танилцуулна гэж хэлсэн. Тэгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болов уу гэж найдаж байна.


 

 


ТАЛИЙГААЧИЙН АХ Б: ӨНЧИН ДҮҮГЭЭС МИНЬ БАЙНГА МӨНГӨ НЭХЭЖ, ДАРАМТАЛДАГ БАЙСАН 19 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ДҮҮГ МИНЬ ГАЛДАН ШАТААГААД, ХӨНӨӨЧИХСӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-10 14:46:24
    Ану: Uwschuud cin oliggu shde er ni c ter em ni c ter .... nowshiin ywdaltai hun hairlaj mdku hostoi ni hosoo huuraal , ger bultei ni ger bulee hayj huuraal kue nre
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 23:42:50
    Заяа: Увсынх байхаар яадаг юм? Ганц хоёр хүний үйлдлээр бүхэл бүтэн аймгийнхныг дүгнэж байдаг. Ойгүй тэнэг хүмүүс вэ? Өөр аймгийнхан тэгээд онцгой сайн юм биз дээ. Олон дотор өчнөөн сайн муу хшмүүс бий дээ. Би Сэлэнгийн сайн хүн бн оо. Ккк. Нутаг усаар талцахаа болиоч ээ, цөөхүүлээ байж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 23:42:49
    Заяа: Увсынх байхаар яадаг юм? Ганц хоёр хүний үйлдлээр бүхэл бүтэн аймгийнхныг дүгнэж байдаг. Ойгүй тэнэг хүмүүс вэ? Өөр аймгийнхан тэгээд онцгой сайн юм биз дээ. Олон дотор өчнөөн сайн муу хшмүүс бий дээ. Би Сэлэнгийн сайн хүн бн оо. Ккк. Нутаг усаар талцахаа болиоч ээ, цөөхүүлээ байж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 13:54:02
    Зочин: Увсын хүүхнүүд угаасаа ичгүүргүй галзуу новшнууд байдаг, энэ залуу шуламтай учирчээ тэгээд амиа алдаж. Давж заалдаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 13:29:10
    Зочин: Ээ энэ Увсын хүүхнүүд чинь жинхэнэ амилсан чөтгөрүүд юм бн, цэнхэр үсгийн бэр тэмээчин, булгамаа, лайв хийж мөнгө цуглуулаад луйвар хийгээд байсан 2 хүүхдээ Завханд нөхөртөө хаяад ирсэн хүүхэн, Увсаас гэрийнхэнтэйгээ хэрэлдээд ирсэн энэ хүүхэн гээд аймшгийн кино цаашаа новшнууд юмаа, Увсаас бэртэй болж болохгүйм бна шүү хүмүүсээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188