...Өдөр бүр “Ороод ирэх болов уу” гэх хүлээс, хүлээлттэйгээр бууринаасаа ч нүүж чадахгүй, нэг л өдөр алга болсон 13 настай охиноо хүлээж, хоймор нутгийн хойд хөндийд дээлтэйгээ дөрвөн жил хатаж суугаа өндөр настай эмээ, ээж хоёр. Тэд хониныхоо бэлчээрээс ор сураггүй алга болсон нялх үрээ хайж, хөндий дүүрэн тэмтчиж, ороод уначих газар, очих айл, амьтны үүрээр хайж, яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй болсон гэнэ. Харамсалтай нь, охиных нь сураг одоо хүртэл гараагүй, сэжүүр, сэжим ч олдоогүй байгаа ажээ.
Өдийгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 7-ны 11:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Товго уул гэх газраас 13 настай Б.Мөнгөнцэцэг охин хонио хариулж яваад ор сураггүй алга болсон байдаг. Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа улс даяар явагдаж байгаа ч одоо хүртэл сураг гараагүй байгаа. Бид эрлийн ажиллагаа болон тухайн үед юу болсон талаар эргэн сурвалжиллаа.
Б.Мөнгөнцэцэг охиных тэр зун Ренчинлхүмбэ сумын Хового уулын ойролцоо зусаж байжээ. Алга болсон 13 настай охин ээж, буурал эмээ, төрсөн ах, ээжийнхээ эмэгтэй дүү, түүний хоёр хүүхэдтэй хамт амьдардаг байж. Тэднийх сумын төвөөс 10 гаруй километрийн зайтай мал маллаж, зусаж, намарждаг байсан гэнэ. Охин алга болдог өдрөө хонь хариулах ээлжтэй байсан бөгөөд хоёр хоногийн зайтай хонины ээлжтэй байдаг аж. Тэр өдөр гэрийнхэн нь хадлангийн бэлтгэл хангаж, ах нь жимсэнд явж, ээж, эмээ хоёр нь гэртээ үлдсэн байна. Охин 09:00 цагийн орчимд хонио дагаад, бэлчээрт гарчээ. Хонины ээлжтэй өдрөө тэр 11:00-12:00 цагийн орчимд ирж, ундаалдаг байсан гэнэ. Харин тэр өдөр 13:00 цаг хүртэл гэртээ ирээгүй учир гэрийнхэн нь хайж очжээ. Охиноо алга болсон даруйдаа нутаг усныхаа хүмүүстэй эрлийн ажиллагааг эхлүүлж, 17:00 цагийн орчимд Ренчинлхүмбэ сумын захиргаа руу мэдэгдэж, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар руу хүч нэмэгдүүлэн дуудлага өгчээ. Охиныг албаныхан болон нутгийн хүмүүсийн хамтарсан баг гурван хоног өдөр, шөнөгүй хайж эцэст нь эрлийн ажиллагааг зогсоосон байна. Эрлийн явцад охины сураг гараагүй мухардсан учир арга буюу зогсоожээ.

Охины алга болсон газар нь хоёр багийн уулзвар руу салдаг салаа замтай бөгөөд хээрийн амьтан ихтэй, онгон зэлүүд, хүн очиход хүнд, бэрхшээлтэй газар байжээ. Товгын ар гэдэг нь нутаг усаараа алдартай сайр ихтэй, гүнзгий голтой, байгалийн зэрлэг амьтан идээшиж, оршдог газар гэнэ. Эрлийн багийнхан охиныг золгүй явдлаар амиа алдсан байж болзошгүй гэж үзсэн учир охиныг тэр хавиар хайж эхэлсэн гэнэ. Ороод уначих зэрлэг амьтны үүр, нохой, шувуу эргэлдэж байгаа сэг зэм, голын хөвөө, бут, бургасны ар, өвөр, машин зам, малын бэлчээрийг нэг нэгэнгүй самнажээ. Охины алга болсон багийн нутаг дэвсгэрт зундаа 20 гаруй айл зусдаг байжээ. Тэр зун ч гэсэн ийм тооны айл зусаж, намаржсан гэнэ.
Охин хэдхэн хоногийн дараа сургуульдаа явах байсан бөгөөд учир битүүлэг алга болж, ээж, буурал эмээ нь дээлтэйгээ хатаж, эцсээ хүртэл хайсаар байгаа аж. Эрлийн ажиллагаа албан ёсоор зогсоогүй ч одоо охины ээж, эмээ, ах, дүүгээс өөр чих тавьж, санаагаа чилээж байгаа хүн ховор ажээ.
ОХИН АЛГА БОЛОХООСОО ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ ХОНИНООСОО ИРЭХДЭЭ ЧИХЭР, ЧИПСТЭЙ ИРСЭН НЬ ЭРЛИЙН СЭЖҮҮР БОЛСОН Ч ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ
Охины ээж хөгжлийн бэрхшээлтэй, дуу цөөтэй хүн учир охин өндөр настай эмээтэйгээ ойр, юугаа ч нуухгүй ярьж, юухнаа ч хувааж амандаа хийдэг байжээ. Алга болохоосоо хоёр хоногийн өмнө хониндоо явж, саалийн цагаар гэртээ ирсэн байна. Үнээний зэлэн дээр ирж, хэдэн үнээнийхээ дэлэнг шувтарч байсан эмээдээ модтой чихэр задалж өгөөд, “Өмнө нь энүүгээр явдаг байсан машинтай хүн өгсөн юм” гэж хэлжээ. Ингээд хоёр хоногийн дараа ор сураггүй алга болсон байна. Охины эл үйлдэл түүний гэрийнхэнд сэжиг бүхий санагдсан учир цагдаагийн байгууллагад хэлж, эрлийн сэжүүр болгож, хайсан боловч үр дүнд хүрээгүй байна. Гэхдээ охины ээж, эмээ хоёр одоо хүртэл охинд нь хэн чихэр, печень өгснийг хайж, эрсээр байгаа ажээ. Тэдэнд харсан гэрч байхгүй учир арга буюу мухардаад байгаа талаар ярилаа.
Охиныг хамгийн сүүлд нагац ах болон түүний хүү хоёр харжээ. Тэд хадландаа явах үедээ хонио хариулж явсан Б.Мөнгөнцэцэгийг харж, “Манай хонины хүн явж байна” гээд яриад өнгөрсөн байна. Тухайн үед охин хониныхоо захад гишүү ургамал барьчихсан зогсож байсан гэнэ. Тэдний таарах зай хол байсан учир юм ярилгүй өнгөрсөн байна. Ингээд тэднийг хадлангийн талбайд очсон байх үед охиныг алга болсон тухай хэл дуулгаж, эрлийн ажиллагаанд аав, хүү хоёр оролцжээ. Мөн тэднийг хамгийн сүүлд охиныг харсан гэдэг утгаар нь байцааж, цагдаагаас мэдүүлэг авсан байна.
Охиныхоо нэрийг цуурайттал, хоолойгоо сөөтөл, хоёр хөлийнхөө улыг эргэтэл охиноо уулзсан байж магадгүй хүнийг, очсон байж болзошгүй газраар хайсан ч хамгийн сүүлд нагац ахаас нь өөр харсан гэрч байхгүй ажээ.
Охины ээжийн бие муудаж, эмнэлэгт хэд хэдэн удаа очжээ. Тэр охиныгоо алга болсноос хойш мөн ч олон удаа амиа егүүтгэх оролдлого, бодлыг тээсээр дөрвөн хаврыг үдэж байна. Энэ жил охиных нь алга болсон зэхүүн, сэрүүн намрын дөрөв дэх ээлж нь. Дөрвөн намар эргэж байгаа ч охиных нь сураг гарахгүй, ядахнаа цогцос нь ч олдохгүй байгаад бачуудаж, галзуурахаас наагуур болж байгаа гэнэ.
Харин охины эмээд уулзаагүй лам, бөө байхгүй болжээ. Тэр дархадын хотгороо явж, аль сайн, хүч чадалтай бөө нартай уулзаж, охиныгоо асуусан байна. “Охиныг сураг гурван сарын дуулдах юм байна” гэж хэд хэдэн хүн хэлсэн ч үр дүнд хүрээгүй гэнэ. Мөн 2019 онд Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ганболд гэх хүн ирээд, “Охины чинь сураг гарсан. Сэтгэлээ бариараа” гэх утга бүхий зүйл хэлчихээд таг чиг алга болсон гэнэ. Охины гэрийнхэн бяцхан охиных нь алга болсон үйл явдлаар улс төр хийж, ар гэрийнхнийг нь амьдрах аргагүй болсон зарим дарга нарт гомдолтой явдаг аж.
Төлөв даруу, эелдэг харьцаатай, сайхан сэтгэлтэй охин алга болсноос хойш тэдний гэрийнхэн шар махтайгаа хатаж, сумын төв ч орж ирэхээ байжээ. Одоогийн байдлаар охины төрсөн ах нь Улаанбаатар хотод их сургуульд сурч байгаа гэнэ. Багаасаа дүүтэйгээ ижилдэж өссөн тэрбээр “Дүүгээ жимсэнд аваад явах минь яав даа” гэж харамсаж, халаглаж амьдардаг ажээ. Учир нь, охиныг алга болдог өдөр ах нь Хорьдог руу жимсэнд явсан байна. Дүү нь жимсэнд хамт явмаар байгаагаа хэлсэн ч “Чи хонио хараад байж бай” гээд үлдээсэн байна. Эргээд ирэхэд нь өөдөсхөн дүү нь алга болж, өнөөдрийг хүртэл тэр өөрийгөө буруутгасаар их хотод сурч байна.
Харин охины ээж хамаатныхаа айл руу буюу Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу айлын хүүхэд харахаар очоод байгаа ажээ. Тэрбээр гэртээ байхаар бие нь улам дордож, бодол сэтгэлээс нь охиных нь царай, алга болсон өдрийн тухай салахгүй байгаа учир арга буюу гэрээсээ түрхэн хугацаанд яваад байгаа гэнэ.
Үргэлж хамт байж, гардаж өсгөсөн зээ охин нь хониндоо яваад ирээгүй өдрөөс хойш буурал эмээ нь эцсээ хүртэл, хөлөө хүрэх газраар охиноо хайж, сурагласаар дөрвөн жил өнгөрчээ. Тэр зээ охиноо нэг л өдөр ороод ирэх болов уу гэх хүлээт, хүлээстэйгээр бууринаас ч нүүж чадалгүй тэрүүхэн тэндээ хаваржиж, намаржиж, зусаж, өвөлжиж байгаа гэнэ.
Ренчинлхүмбэ сумаас хүүхэд алга болсон анхны тохиолдол нь Б.Мөнгөнцэцэг охины хэрэг. Тэр өдрөөс хойш тус сумынхан айдастай, эрсдэлт бүлгийн хүүхдүүдээ байнгын хараа хяналтад байлгаж, малчид хүүхдүүдээ бэлчээрт ганцааранг нь явуулахаа больжээ.
| ХОНИНДОО ЯВСАН ОХИНОО ДӨРВӨН ЖИЛ ХҮЛЭЭЖ, ДЭЭЛТЭЙГЭЭ ХАТАЖ БУЙ ЭЭЖ, ЭМЭЭ ХОЁР... |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |