Авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, халаасаа түнтийлгэсэн эрхмүүдийг хэрэг хэрхэн шалгагдаж байна вэ. Хамгийн сүр дуулиантайгаар баривчлагдаж, “шалгагдаж байна” гэх хоёрхон үгээр хаалт хийсэн эрхмүүдийн хэрэг хаана, хэрхэн шийдэгдэж, бас хэн нэгэн даргын ширээн дээр замхарч байна вэ гэдгийг эргэн сануулж байна.
.png)
АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан дарга Ж.Пунцаг нарыг баривчилсан байдаг. Тодруулбал, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон учир түүнийг саатуулсан билээ.
Ж.Пунцаг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан даргаар томилогдсон. Гэвч энэ албан тушаалд томилогдохоо АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх тодорхойлолт, ЦЕГ-аас ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт авалгүй томилогдсон гэгдэж байсан. Улмаар 2019 онд Тагнуулын ерөнхий газраас Ж.Пунцагийг баривчлан шалгаж байсан билээ.
Тэгвэл түүний хэрэг гурван сар өнгөрч байхад хэрхсэн нь тодорхойгүй, хаана хаагдсан ч бүрхэг хэвээрээ байна. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Ж.Пунцаг нөлөө бүхий эрхмийн баруун гарын хүн, хар багийн найз нь учраас гадуур байцаагдаж байгаа нэртэй зугаацаж, хэргээ хаалгах юм шиг байна лээ” гэв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид арваннэгдүгээр сарын 11-нд Улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан байдаг. Тодруулбал, түүнийг тендертэй холбоотой асуудлаар шалгаж байгаа билээ. Тэгвэл түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд батлан даалтаар суллаж, хилийн хориг тавьсан билээ. Хилийн хориг тавьж, сулласнаас хойш түүний хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөс нь тодруулахад “Би ямар хэрэгт шалгагдаж байгаагаа хэлэх боломжгүй, миний өмгөөлөгчөөс асуугаарай” гэх товчхон тайлбарыг өгдөг билээ.
Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч, 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн. Тэрбээр Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сараас тус албан тушаалд жинхлэгдсэн байдаг.
АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Н.Батсүхийг цагдан хорьж байлаа. Түүнд компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Н.Батсүх нь тухайн үед ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасган өгч, авлига авдаг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байсан. АТГ-ын мөрдөн байцаагчид Н.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулж, сулласан юм. Харин харамсалтай нь түүний хэрэг хаана, хэзээ шалгагдах нь тодорхойгүй замхарч байна.
Мөн Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас саатуулсан юм. Түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр саатуулан шалгаж гэрт нь болон ажлын байранд нь нэгжлэг хийж байлаа. Д.Цогтжаргал өмнө нь ТЕГ-ын Орлогын газрын даргаар ажиллаж байгаад ТеГ-ын дэд даргаар томилогдсон билээ. Түүнийг хууль бусаар олсон мөнгөөрөө эртний эдлэл худалдан авдаг байж болзошгүй хэмээн шалгаж байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байлаа. Харин эл хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна.
.jpg)
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Э гэх эмэгтэйг саатуулсан байдаг. Тодруулбал, АТГ-аас тус дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Э-ийн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир 48 цагийн хугацаатай саатуулж, сулласан юм. Татварын байцаагч Э нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-ийн удирдлагуудтай үгсэн тохиролцож, тус компанийн татварыг нуун далдахад туслалцаа үзүүлж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдэг.
ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ УРГАМЛЫН ДАМЛАГЧ Ш.ОРГИЛ
.jpeg)
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тодруулбал, Засаг даргаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орсон. Хагалгаанаас гармагцаа цар тахлын эсрэг Сэлэнгэ аймгийн онцгой комиссыг ахалж, 60 хоног ажил дээрээ байрлан ажилласны улмаас гам алдсан. Улмаар хагалгааны шарх нь хүндэрсэн тул өнгөрсөн хугацаанд хоёр удаа хагалгаанд орсон. Гэтэл дахин хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмч нарын зүгээс хагалгааны дараа зургаан сар гам барих шаардлагатай гэж зөвлөсөн тул Засаг даргын үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх утгаар тайлбарласан.
Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, хэдхэн хоногийн өмнө яллагдагчаар татсан билээ. Тодруулбал, Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрвэгэр жиргэрүү хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон гэдэг. Мөн Ш.Оргил нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан гэдэг.
.jpg)
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалгаж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр хэд хэдэн хэрэгт буруутган шалгасан байдаг. Тухайлбал, Ц.Элбэгдоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэгт түүнийг буруутган шалгаж байсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрээс их хэмжээний ашиг хууль бусаар хүртсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн, багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. АТГ-аас Ц.Элбэгдоржийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг Нийслэлийн прокурор хүргүүлээд байгаа билээ. НПГ-аас Ц.Элбэгдоржийн хэргийг авч хэлэлцээд, дахин шалгах хэрэгтэй хэмээн ТЕГ руу шилжүүлээд энэ хэрэг үндсэндээ замхарсан гэж болно.
Мөн ТЕГ-аас Ц.Элбогдоржийг Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Шүүхээс М.Энхсайханыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгасан юм. Гэсэн хэдий ч Ц.Элбэгдорж өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй, хариуцлага хүлээлгүй “сайхан” амьдарч байна.
| АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН ЭРХМҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ |
|
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |