Ид насны хоёр ч залуу хоёрхон хоногийн зайтай нэг нь амиа алдаж, нэг нь эмнэлгийн орон дээр үхэл амьдралын заагт тарчилж байна. Тэдний амиа егүүтгэхийг завдсан шалтгаан нь цахим мөрийтэй тоглоом байсан гэх. Онлайн покерт донтож цалин, олдсон хэдэн төгрөгө алдсан гэх. Эцэст нь, өөрийгөө боомилсон 22 настай залуу амиа алдаж, Сүхбаатарын талбайд өөрийгөө галдан шатаасан 25 настай залуу биеийн байдал нь хүнд Гэмтлийн эмнэлгийн эрчимт эамчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нэр бүхий албан тушаалтны туслах байсан 22 настай залуу өөрийгөө боомилж, амиа егүүтгэжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 15-ны 22:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Хүн нас барсан байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “........” хотхоны оршин суугч, 22 настай Б нь нас барсан байдалтай олдсон гэнэ. Талийгаач их сургуулиа энэ хавар төгсөх байсан бөгөөд тус хотхонд амьдраад багагүй хугацаа өнгөрч байжээ. Тэрээр цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй гэх.
Эх сурвалжийн мэдээлснээр “Талийгаач улс төрийн чиглэлээр их сургуульд сурдаг байсан. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө сэтгэл санааны хувьд тогтворгүй, стресстэй байсан гэсэн. Мөн албаны үйл ажиллагаанд цохолт хийж өгсөн мөнгөнөөс тоглож, алдсан байж болзошгүй байгаа юм билээ. Тэгээд өрөө дарж чадахгүй ийм нөхцөл байдал үүссэн байэ болзошгүй. Шалгалтын ажиллагаа явуулж байгаа учир би нарийн зүйл хэлж болохгүй байх. Талийгаач ямар ч гэсэн олон сар цахим покер тоглосон юм гэнэ лээ. Цаг зай гарвал утсаараа оролдож, мөрийтэй тоглоомоо тоглодог байсан гэсэн” гэв.
Дээрх залууг хөдөөлж амжаагүй байхад буюу ердөө хоёрхон хоногийн дараа мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орсон 24 настай залуу өөрийгөө галдан шатаав. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 17-ны 19:33 цагт Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдав. Цагдаагийн байгууллагад "Д.Сүхбаатарын талбайн хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө шатаачихлаа” гэх дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад 24 настай эрэгтэй өөрийгөө шатааж, амиа хорлохыг завдсан байсан гэх.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид өөрийгөө шатаасан залуугийн хэргийн газар ажилласан. Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан. Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амилахуйн тасагт буюу Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа. Иргэний биеийн байдал 50 хувь түлэгдэлтэй байгаа. Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг авч, ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувь хүний нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн иргэний тухай тодорхой мэдээллийг Цагдаагийн байгууллага авсан. Ямартай ч тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана. Хохирогч захаас шатамхай бодис худалдан авч, өөрийгөө шатаасан гэх мэдээлэл бий" гэсэн билээ.
Өөрийгөө галдан шатаасан залуу мөрдөн байцаагчид “Өрөө төлөх боломжгүй, амьдрах чадваргүй болоод ийм үйлдэл хийсэн” мэдүүлсэн гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр хохирогч залуу ээжтэйгээ амьдардаг. Өөрийгөө галдан шатаахын өмнөх өдөр “Приус-20” маркийн автомашинаа зарсан гэх. Автомашинаа зарсан мөнгөөрөө өрөө дарах байсан ч цахимаар покер тоглож, мөн л мөнгөө алджээ.
Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Өөрийгөө шатаасан залуу сүүлийн саруудад цахим покер тоглосон юм билээ. Эхний удаа их хэмжээний мөнгө хожсон ч сүүлдээ улайрсаар бүх мөнгөө алдсан гэсэн. Ойр тойрны хүрээллийнх нь хүмүүс “Боль, өрөнд орно, юу ч хожихгүй” гэж хэлсэн ч үгэнд ороогүй. Цахим мөрийтэй тоглоомынхоо хаягийг байнга цэнэглэж, бага хэмжээгээр хожиж, их хэмжээгээр алдсаар байгаад эцэст нь ийм зүйл боллоо. Хохирогч залуу 10 сая төгрөгийн өрөнд орсон гэсэн. Автомашинаа зараад, өрөө дарах байсан ч мөнгөө тоглоомонд алдсан байх магадлалтай” гэлээ.
Сүүлийн хоёр жил цар тахлаас болж иргэдийн интернэт хэрэглээ нэмэгдэж, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг ихэсчээ. 2020 онд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 56 хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 5.8 дахин нэмэгдэж 326 хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, тээврийн хэрэгсэл эд хөрөнгөө барьцаанд тавьж хохирох, мөн бусдыг залилах зэрэг хор уршиг гарсан гэнэ. Бүр цаашлаад удирдлагууд нь мөрийтэй тоглосноор ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч хохирсон тохиолдол ч бий ажээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдүүд нь тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Өдөрт 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглаж мөрийтэй тоглоомтой холбоотой 2000 гаруй гүйлгээ хийгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон гэнэ. Тиймээс ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас УЕПГ, Монголбанк, ЦЕГ, ХХЗХ зэрэг төрийн байгууллага, арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байгаа аж. Иймд иргэдийг цахим мөрийтэй тоглоомонд итгэж, тоглохгүй байхыг анхааруулж байна.
Хэдийгээр цагдаагийн албан хаагчид хууль бусаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж, хаягийг нь хаадагч энэ төрлийн гэмт хэрэг гарах нь буурахгүй байгаа аж. Учир нь, тэд дахин хаяг нээгээд цахим орчинд үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байна. Одоогийн байдлаар залуусын хамгийн их тоглодог цахим тоглоомын хаяг нь WINPOKER гэнэ. Гэхдээ ганцхан энэ хаяг бус покер-1, покер-2 тэргүүтэй олон хаяг байдаг аж.
| ЗАЛУУС WINPOKER ТЭРГҮҮТЭЙ ЦАХИМ ПОКЕРТ ДОНТОЖ, ЭД ХӨРӨНГӨ, АМИА АЛДАЖ БАЙНА |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |