Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр Монгол Улсын хоёр, БНХАУ-ын нэг иргэн нэвтэрч, хил зөрчсөн хэрэг гарсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө гурван хүн Монгол Улсын талаас БНХАУ руу хууль бусаар зорчсоныг хилийн 0166 дугаар ангийн манаанд гарч байсан хилчид илрүүлсэн юм. Хилийн манааны ахлагч хил зөрчсөн иргэдийн мөрийг илрүүлсэн даруйдаа буюу дөрөвдүгээр сарын 11-ний 08:00 цагт ангийн удирдлагууддаа мэдэгдсэн. Харин хилийн 0166 дугаар захирагч Б.Мөнхбат энэ тухай мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт 14:30 цагт мэдэгдсэн гэх тухай мэдээлэл тухай үед цацагдаж байлаа.
Тус ангийн захирагч Б.Мөнхбат нь хууль бусаар хилээр нэвтэрснийг цаг алдаж мэдээлсэн, ингэхдээ нуун дарагдуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гурван хүн хилийн торон хаалтад тулж очсон. Ингэхдээ гурвуулаа явсан гэдгээ нууцалж, нэгийгээ үүрч явсан бололтой байсан. Тэгээд хилийн зурваст очоод үүрч явсан хүнээ хил давуулж, хоёр нь буцсан байгаа юм. Хууль бусаар хил давсан иргэн нь дөрөвдүгээр сарын 11-ний 01:00 цагийн орчимд БНХАУ-ын хилчдэд саатуулагдсан байна лээ. Тодруулбал, манай улсын хоёр иргэн БНХАУ-ын нэг иргэнийг үүрч, хилийн зурваст хүргээд, хууль бусаар хил давуулсан гэсэн үг. Энэ нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдож, тухайн хоёр иргэнийг дөрөвдүгээр сарын 11-ний 16:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс саатуулсан гэсэн” гэж байсан юм.
Тэрбээр “Хилээр хууль бусаар хүн нэвтрүүлсэн хэргийг шалгаад дууссан байх. Надтай холбогдолгүй гэдэг нь тогтоогдсон. Миний бие Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн захирагчийн албанаасаа бууж, Улаанбаатар хотод томилогдон ажиллаж байна. Миний буруу биш учраас хариуцлага хүлээлгээгүй. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нэг иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн нь надтай холбоогүй" гэлээ.
| Хилийн 0166 дугаар ангийн захирагч асан Б.Мөнхбат: БНХАУ-ын нэг иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн нь надад хамаагүй |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |