• Өнөөдөр 2024-05-17

МАНДАХ СУМЫН МАЛЧИН: ХЯТАДУУД ТОМ БИЕТЭЙ ХАМГААЛАГЧ ХӨЛСЛӨӨД, ГАНДСАН ДЭЭЛТЭЙ ХЭДЭН МАЛЧНЫГ МӨН Ч ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА ДАА

2022-04-14,   8475

-ГАЗАР НУТГАА ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ҮХСЭН Ч ЧАДНА. МАЛЧИД ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ЭХЭЛСЭН-

          Дорноговь аймгийн Мандах сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр, Богдын хошуун хонд гэх газарт хятад эзэнтэй “Түмэн айл инвест” компани нүүрсний уурхай байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд буй. Харин сумын иргэд уг уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, газар нутгаа ухуулахгүй хэмээн тэмцэж байгаа. Малчид, уурхайн ажилтнуудын дунд томоохон хэмжээний мөргөлдөөн үүсээд байгаа билээ. Уурхайн хамгаалагч нар малчдын биед халдаж, эд хөрөнгийг нь эвдэж, хүч хэрэглэж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Тэдний эл мөргөлдөөн өдгөө тав дахь өдрөө үргэлжилж байна. Сумын иргэд тахилгатай уулынхаа хормойг ухуулж, газар нутгаа сэндийчүүлэхгүй” хэмээн эсэргүүцэж байгаа. Харин тус компанийн ажилтнууд “Төр чинь бидэнд зөвшөөрөл олгосон юм. Та нар яаж ч чадахгүй” хэмээн даналзаж байгаа гэх. Хэдийгээр хууль ёсны зөвшөөрөлтэй ч иргэдийн биед халдаж, хүч хэрэглэх нь зохисгүй, байж боломгүй үйлдэл хэмээн иргэд шүүмжилж байна. Бид Мандах сумын малчинтай холбогдож, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.

           -Нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

          -Гандсан дээлтэй хэдэн малчин ч хүчин мөхөстөж, хүч түрэмгийдсэн, мөнгөөр “угж”-ууулсан, том том биетэй хамгаалагч нарт шүүсээ шахуулж байна даа. Амьд явахдаа ийм нүгэлтэй хүмүүсийг үздэг л юм байна. Бид газар ус, нутаг орноо хайрлахгүй бол хэн хайрлана гэж. Дөрөвдүгээр сарын 9-нд “Түмэн айл инвест” ХХК-ийн ажилтнууд түр бааз байгуулахаар ирсэн байдаг. Энэ өдрөөс хойш л уурхайн ажилтнууд, малчид, иргэдийн дунд мөргөлдөөн үүсэж, муугаа үзэж байна. Тус компанийн ажилтнууд өнгөрсөн намар ирээд явсан юм. Бид гурван хоног тэмцэж байж арай гэж явуулсан байдаг. Гэтэл дөрвөн хоногийн өмнө ирээд, уурхайн үйл ажиллагаагаа явуулахаар болсон тухай хэлж, хүч түрэмгийлж, газар нутгийг минь бидний нүдэн ухах гэж оролдож, олон хүний нус нулимсыг барж байна. Дээлтэй хэдэн малчныг минь хааш нь ч хамаагүй авч шидээд, гарыг боогоод, хүч хэрэглээд хөдөлгөхгүй байна. Охид, эмэгтэйчүүдийг минь ч ялгахгүй шидэж, биед нь халдаж байна. Тэд анхнаасаа мөргөлдөөн үүсэхийг мэдсэн бололтой автобус дүүрэн хамгаалалтын хүмүүс авчирсан. Хамгаалагч нар нь эхний өдөр биднийг хайр найргүй түлхэж, хүч хэрэглэж байсан. Бүр “Алчихсан ч чадна шүү” гээд сүрдүүлж, дарамталж байна лээ. Харин дараагийн өдрөөс нь бичлэг, зураг цахим сүлжээнд байршуулаад эхэлсэн чинь биднийг зодож, нүдэхгүй хэрнэ тэвэрч зогсчихоод хөдөлгөхгүй байгаа. Биднийг хааш нь ч хөдөлгөхгүй барьж зогсчихоод, техникээ байрлуулж, ухах газрынхаа хашаа руу оруулж байна.

           -Ухах газраа хашаалчихсан юм уу?

           -Уржигдар шөнө бааз байгуулах газраа тойруулаад хоёр метрийн гүнтэй нүх ухчихсан. Тэгээд ганцхан хэсэгт хүн орж, гарах боломжтой. Бусад газраар нь явган хүн битгий хэл техник ч гарах боломжгүй. Хэрэв тэр нүх рүү орох юм бол эргэж гарах боломж муутай. Тэгээд нүх ухаагүй үлдсэн хэсэг дээрээ том биетэй хамгаалагч нараа цагаар зогсоогоод, иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байна. Тойруулаад ухсан нүхнийх нь аман дээр иргэд сууж байна.

            -Одоогийн байдлаар хэчнээн малчин эсэргүүцэж, жагсаж байна вэ?

            -Энэ хавийн газар нутгаа гэсэн 30 гаруй л малчин байна даа. Бид үнэхээр хүчин мөхөстөж байгаа учир зэргэлдээх Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл сумын иргэдээсээ тусламж хүсэж байгаа. Бидэнтэй хамт тэмцээд, энэ уурхайгаас газар, нутгаа хамгаалахыг чин сэтгэлээсээ хүсэж, гуйж байна. Малчдыг нэг нэгээр нь тэврээд зогсчихоор бид яаж ч чадахгүй юм. Үнэхээр хоолой зангирч, газар нутгаараа харахаар сэтгэл эмтрэхээс өөрөөр яаж ч чадахгүй байгаадаа гомдож байна. Бид гэхдээ эцсээ хүртэл тэмцэнэ. Энэ уурхайг газар нутгаас минь гартал эсэргүүцэж, жагсах болно. Биднийг том машинаараа дайраад алчихдаггүй л юм бол тэмцэнэ. Энэ хүн чанаргүй, мөнгөнөөс өөр зүйл боддоггүй хүмүүст ч хүний амьдрал битгий хэл, амь ч үнэгүй биз дээ. Хоёр хамгаалагч нэг малчныг тэврээд зогсчихоор яах билээ дээ. Яаж дийлэх билээ дээ.

              -Гэртээ хариагүй хэд хонож байна вэ?

              -Дөрөв хонож байна. Өдөр, шөнөгүй манаж, хүч бяртай хүмүүсийн гарын шүүс болж, эд хөрөнгөө эвдүүлэн барин тэмцэж байна даа. Хамгаалагч нар нутгийн залуусыг барьж авч, мотоциклийг нь шидэж, толийг нь хугалж, түлхүүрийг нь хураан авч үнэндээ дээрэлхэж байна. Машинуудыг нь өшиглөж, “Энэ сэгээ аваад, эндээс хурдан зайлахгүй бол өөрсддөө гомдоорой” зэргээр дарамталж, сүрдүүлж байна. Газар нутгаа гэсэн хэдэн малчин минь өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй тэмцэж байна. Гэсэн ч бид хүчрэхгүй, тус компанийнхан ухаад эхэлсэн. Хэдэн малаа хаясан. Хээрийн чоно, боохой авбал авахаас биш дээ. 20 гаруй хүн тэмцээд барахгүй байна шүү дээ. Малчдыг орой гэр рүүгээ, хэдэн мал руугаа явахаар л уурхайн ажилтнууд ухаад эхэлж байна.

              -Хэзээнээс ухаж эхэлсэн бэ?

             -Тийм ээ, өчигдөр (уржигдар) өглөө иргэдийг барьж, хорьж байгаад хэдэн техникээ гаргаад, учир зүггүй ухаад эхэлсэн. “Ухаад эхэлчихсэн байхад эд нар яадаг юм” гэсэн аятай бидний янзыг үзэж байна. Монгол хүн өөрийнхөө гараар газар нутгаа ухаад, хятадуудтай зараад идчихдэг юм байна. Хятадууд монголчуудыг хөлсөлж, монголчуудыг дарамтлуулж байна шүү дээ.

-Компанийн зүгээс та бүхэнд ямар тайлбар өгч байгаа вэ?

                -Малчин бидний амьдралын гол эх үүсвэр нь хэдэн мал маань шүү дээ. Малаа бэлчээх газар нутаггүй, ундны усны болохын цагт хэн биднийг харж үзэх вэ. Газар доорх баялагийг нь зараад идчихсэн, хэдэн төгрөг авчихсан төр үү, хамаг баялагийг минь аваад, газар нутгийг минь сэндийчээд хаясан компанийнхан уу. Эцсийн эцэст хэн ч биш. Бид өөрсдөө л өөрсдийнхөө амьдралыг болгож явах учиртай. Гэтэл тус компанийнхан “Малын бэлчээр хэтэрсэн. Малаа багасга” гэж байна лээ. Ингэж биднийг доромжилж болно гэж үү дээ. Өөрсдөө хүртэл малаа бэлчээхээс хайрладанг онгон дагшин газрыг минь ухаж, мөнгө олно гэж яаж чаддаг байна аа.

           -Нутгийн удирдлагууд тань ирсэн. Нөхцөл байдалтай танилцсан уу?

           -Өчигдөр холбогдох бүхий л газраас Ажлын хэсэг ирж газар дээр нь ажилласан. Салбарын сайд нь иргэд, компанийн тэмцлийг эцэслэх хүртэл үйл ажиллагаа явуулахыг хориглосон ч тус компанид огтхон ч хамаагүй бололтой. Дуртай үедээ ухаад, иргэдийг дээрэлхэж байна шүү дээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр ямар хариу гарахыг нь мэдэхгүй. Эсэргүүцэл болж байгаа газар нь сумын төвөөс 30 гаруй километрийн зайтай. Утасны сүлжээ бараг барьдаггүй, иргэд интернэт цацаж байж сүлжээнд орж байна. Ажлын хэсгийнхэн сумын төвд очиж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн. Монголын төр хэдэн малчнаа хүн гэж үзэхгүй байна. Нохой шиг зодуулж, бах таваа хангаж байгаа бололтой. Компанийн удирдлагууд “Бид зөвшөөрөлтэй. Бид өөрсдийн юм аа авах гэж ирлээ” гээд бидэн рүү дайрч давшилсэн. Тэдний зөвшөөрөл малчин бидэнд хамаагүй. Малчид бид газар нутгаа ухуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Газар нутгийг минь мөнгөөр худалдаж аваад, малчдыг нь нохой шиг зодоод явуулна гэж бодсон бололтой. Энэ бол том эндүүрэл. Бид үхэх байсан ч энэ бүх үйл ажиллагааг зогсоох хүртлээ зогсоно. Зарим малчин “Үхсэн ч гомдолгүй” гээд гэрээсэл бичээд эхэлсэн. Би ч гэсэн шаардлагатай бол бичнэ. Үр хойчдоо үлдээх газар нутаггүй буцах юм бол амьд яваад яадаг юм. “Монголын төрөөс гуйж байна. Олгосон лицензээ цуцлаад, биднийг нутаг устай, газартай минь үлдээгээд өгөөч”. Хэлэх ч үг үнэхээр алга даа.

МАНДАХ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.УГТАХБАЯР: Түмэн айл инвест компани нь 2014 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулсан

           Бид энэ талаар Мандах сумын Засаг дарга Б.Угтахбаяраас тодруулахад “Түмэн айл инвест” компанийнхан малчдад гар хүрсэн гэх маргаан энэ сарын 9-нөөс эхэлсэн. Тус нүүрсний компани нь манай сумын хоёр, гуравдугаар багийн заагт оршдог тахилгатай уулын ойролцоо үйл ажиллаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тийм учраас малчдын дийлэнх нь тус үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Тус компани манай суманд 2014 оноос хойш хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин одоо олборлох зөвшөөрлөө авчихсан, бичиг, цаасны ямар ч асуудалгүй гэсэн. Аймгийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг манай суманд ирсэн. Бид өчигдөр “Түмэн айл инвест” компанийн байршиж буй газарт ажилласан. Дээрх маргаантай асуудлыг мэргэжлийн байгууллагынхан шийднэ" гэсэн юм.

ДӨРВӨН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ ОДСОН ХАНТАЛСТ КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ш.БАТ-ЭНХИЙН ХАДАМ ДҮҮ “ТҮМЭН АЙЛ ИНВЕСТ” ХХК-ИЙГ ХЯТАДТАЙ НИЙЛЖ ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ

           Малчдыг зодож, танхайрсан ажилтнуудтай “Түмэн айл инвест” компанийг танилцуулж байна. Тус компани нь 2014 оны наймдугаар сарын 28-нд Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5874963 регистрийн дугаараар Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, махатма ганди, төв цэнгэлдэх хүрээлэнгийн байр 301 тоот  хаяг дээр таван хүний эзэмшигчтэйгээр бүртгэгджээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оноос солигдож эхэлжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 22-нд Өлзийсүхийн Гансүх, Төмөрбаатарын Нямдаваа нар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Мөн төд удалгүй буюу гурван сарын дараа есдүгээр сарын 27-нд Ишбадамын Наранхүү, Renhoa Wang гэх хятад иргэн хувьцаа эзэмшигчээр нь нэмж бүртгүүлжээ. Харин 2019 оны есдүгээр сарын 4-нд иргэн Алтанпүүжээгийн Жаргал, хуулийн этгээд Түмэн айл Инвест хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Баньдхүүгийн Болор-Эрдэнэ гэх эрэгтэй ажилладаг аж.

Бүүр нарийн хайвал, тус компанийн хувьцаа эзэмшигч Ишбадамын Наранхүү нь Хүүхдийн төлөө газрын дарга асан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах тогтоол усанд дөрвөн хүүгийн амийг авч одсон “Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхийн эхнэр И.Нарантуяагийн төрсөн дүү ажээ.

 


МАНДАХ СУМЫН МАЛЧИН: ХЯТАДУУД ТОМ БИЕТЭЙ ХАМГААЛАГЧ ХӨЛСЛӨӨД, ГАНДСАН ДЭЭЛТЭЙ ХЭДЭН МАЛЧНЫГ МӨН Ч ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 40
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-10 20:15:56
    МУ-ын иргэн: Өмхий хужаа нартай нийлж монгол хүмүүсээ дээрэлхэж байгаа юмнууд үхэж далд орвол таарна!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-22 17:29:40
    Tor zasag mini ene talaar sonortoo magadlasan baigaa?....: yamar muuhai yum be?Mongol hyn hyatadyydtai niilej hybichaa ezemsdeg ch geh sig dendej bainaa,naad hyatadyyd aaheej gargaach?...Mongoliin nytagt orj ireed yyl yyrhai gazar soroog maani maltah yhah edend tiim erh darhiig hen egeed baigaag ileryylej chaasid hychtei temz!!!!ta nariin temzeliig Mongoliin ard tymen demjih ni margaangyi ee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 09:43:20
    Зочин : Зэргэлдээ сумын малчид , аймгийн төвийнхөн хүчин нэмэгдүүлж туслах хэрэгтэй юм бна даа . Хятадуудын гар хөл том биетэй хамгаалагчдыг жижигхээн болтол нь хэмх нүдээд өгөх хэрэгтэй бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 08:58:20
    Зочин: Монгол хүн эх орондоо тайван амьдармаар бна ээ орны эзэд нь бид хужааг хөөхөд хүмүүс минь нэгдээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 23:46:10
    Монгол: Хятадуудыг шахан гаргах хэрэгтэй. Энэ хамгаалагч гэх хашааны ноход нь Монгол хүний эсрэг хятадуудын талд зогсож яаж чадаж байна аа !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 17:53:00
    Zochin: Ene tom bietenguud ichij uhehed yanaa. Eh nutgaa uhuulah geed hujaagiin heden haltar tugrugnii bool bolood mongolcheuudiigaa zodoj yavah gej
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 15:16:32
    зочин: Арайч дээ энэ төр чинь эзэнтэй юмуу ХҮРЭЛСҮГЭЭ чи нүдээ нээгээчээ арай юм биш үү төрд шургалсан хулгайчдаа та нарыг бид алтан амиар чинь солино шүү хохино шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 11:46:09
    bn : eoo yatsan top ulstai opon be idej oopsdoo bayjij bwal busad ni xamaagvi bolltoi bxin maa bolil doo ta nar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 11:46:08
    bn : eoo yatsan top ulstai opon be idej oopsdoo bayjij bwal busad ni xamaagvi bolltoi bxin maa bolil doo ta nar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 10:16:36
    Зочин : Засаг дарга нь мөн ч их авилгал авч дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 07:53:51
    Баянаа: Ашиглалтын лиценз олгохоо 50 жилээс доошгүй хугацаагаар зогсоо ! Одоо олгогдчихоод байгаа бүх ашиглалтын лицензид хатуу хяналт хийж, улс оронд нэн шаардлагатайгаас бусдыг нь цуцла !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 23:58:08
    Оюунчимэг: Эх нутаг газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа иргэддээ анхаарал хандуулаач ээ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ.ЭНЭ УЛС ОРОНД ЭЗЭН БАЙНА УУ. ХЯТАДЫН КОМПАНИУДААС ӨӨР.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 23:15:49
    Цогтгэрэл: Хүний үнэргүй новшнуудад хариуг нь адилхан барих хэрэгтэй. Монголын ард түмэн нэгдэж тэмцэх хэрэгтэй. Эвээр болохгүй бол өөр аргаар тэмцсэн ч яадаг юм бэ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 20:14:50
    Май чи: Дээр бгаа чихээ бөглөсөн нүдээ юаниар хаалгуулсан дуракууд ард түмэн газар нутгаа гэж хөдөлдөггүй Ийм ч засаг төр байх гэж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 18:53:51
    Мөнхзул: Монгол хүн газар шороондооо эзэн байх ёстой...Хүний юмыг хулгайлах гэмт хэрэг...Төр нь ард түмнээ бодохгүй өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль гаргадаг болохоор энэ улс орон чинь яаж хөгжих билээ....Эмх замбараагүй зөвшөөрөл эцэс сүүлд нь.................Тор барьсан гуйлгачин үлддэг Монгол улс ....Ядуурал....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 18:35:58
    Зочин,монгол хүн: Төр засаг газар нутгаа хамгаалаач, малчид Монголын иргэд шүү, газар сайгүй л олборлолтын ажилд замбараагүй зөвшөөрөл олгож байгаа нь үнэн. Мал бол Монголын үнэт хөрөнгө, малыг малладаг малчид хамгаас үнэтэй, гэтэл тэд нарыг хамгаалах, нутаг бэлчээрээ хамгаалах төр хаана байна?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 18:07:03
    Gansvh: Za tor zasag gej bnu ene odoo er ni uy bolood bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 17:23:24
    Зочин: МАН ын төр их хурал л шийдэнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 17:16:55
    Zochin: Dayr.********.mgl gesen buleguud ogt hereggui.MUiin gazar nutag.mal amitan taavaraa amidarch bga gazart hurzee barisan deeremchin .turiin hulgaichuudiin neg l uhaj bga.Songuulid yaj oroltsoj.eder shunegui mashin davhiad.ta nart hairtai boldog chin shal hudlaa eersdiin munge hurengee UIH iin gishuunii nereer hugia bodson huvalznuud.Oilgoj bnuu .Delgersaihan bol odoo bolnoo.Enhtuvshin.Munhtsetseg.AZD n ********.medelgui melerch bga.Haravuu ta nariin songoson tusheed.tsunh barigchidaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 17:16:55
    Zochin: Dayr.********.mgl gesen buleguud ogt hereggui.MUiin gazar nutag.mal amitan taavaraa amidarch bga gazart hurzee barisan deeremchin .turiin hulgaichuudiin neg l uhaj bga.Songuulid yaj oroltsoj.eder shunegui mashin davhiad.ta nart hairtai boldog chin shal hudlaa eersdiin munge hurengee UIH iin gishuunii nereer hugia bodson huvalznuud.Oilgoj bnuu .Delgersaihan bol odoo bolnoo.Enhtuvshin.Munhtsetseg.AZD n ********.medelgui melerch bga.Haravuu ta nariin songoson tusheed.tsunh barigchidaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 16:20:10
    Р энхзул : Төр засаг олон замбараагүй уул уурхай гэсэн уул ус газар ухаж байгаа ажилд маш хяналт тавиаж ээ малаа бэлчээх газаргүй ундны усгүй болоод малчид маань хаашаа явж яаж амьдрах юм малчид ард иргэдийг зодож дээрэлхэж хэд хонож байхад сонсохгүй харахгүй байна уу бид эх орондоо ингэж амьдраж болох уу хурдан арга хэмжээ авж тэр компан нэртэй луйварчин дээрэмчиддээ хатуу хуулийн хариуцлага тооцооч ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:36:32
    Зрчин: яЯМАР НЭГ ШИЫДЭЛ ГАРГААРАЙ УХААНТ АРД ТҮМЭН ЗАЛУУСАА МАЛЧИДЫГ ЯАЖ ДЭЭРЛЭХСЭНЧ БОЛДОГ ГЭЭД ЗОДООД НҮДЭЭД БАЙГАА НОВШЫН ЛУЙВАРЧИДТАЙ ЗЭВСЭГТ БОСЛОГООР ХАХИУ БАРЬЯАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:36:31
    Зрчин: яЯМАР НЭГ ШИЫДЭЛ ГАРГААРАЙ УХААНТ АРД ТҮМЭН ЗАЛУУСАА МАЛЧИДЫГ ЯАЖ ДЭЭРЛЭХСЭНЧ БОЛДОГ ГЭЭД ЗОДООД НҮДЭЭД БАЙГАА НОВШЫН ЛУЙВАРЧИДТАЙ ЗЭВСЭГТ БОСЛОГООР ХАХИУ БАРЬЯАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:36:31
    Зрчин: яЯМАР НЭГ ШИЫДЭЛ ГАРГААРАЙ УХААНТ АРД ТҮМЭН ЗАЛУУСАА МАЛЧИДЫГ ЯАЖ ДЭЭРЛЭХСЭНЧ БОЛДОГ ГЭЭД ЗОДООД НҮДЭЭД БАЙГАА НОВШЫН ЛУЙВАРЧИДТАЙ ЗЭВСЭГТ БОСЛОГООР ХАХИУ БАРЬЯАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:36:30
    Зрчин: яЯМАР НЭГ ШИЫДЭЛ ГАРГААРАЙ УХААНТ АРД ТҮМЭН ЗАЛУУСАА МАЛЧИДЫГ ЯАЖ ДЭЭРЛЭХСЭНЧ БОЛДОГ ГЭЭД ЗОДООД НҮДЭЭД БАЙГАА НОВШЫН ЛУЙВАРЧИДТАЙ ЗЭВСЭГТ БОСЛОГООР ХАХИУ БАРЬЯАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:36:30
    Зрчин: яЯМАР НЭГ ШИЫДЭЛ ГАРГААРАЙ УХААНТ АРД ТҮМЭН ЗАЛУУСАА МАЛЧИДЫГ ЯАЖ ДЭЭРЛЭХСЭНЧ БОЛДОГ ГЭЭД ЗОДООД НҮДЭЭД БАЙГАА НОВШЫН ЛУЙВАРЧИДТАЙ ЗЭВСЭГТ БОСЛОГООР ХАХИУ БАРЬЯАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:36:30
    Зрчин: яЯМАР НЭГ ШИЫДЭЛ ГАРГААРАЙ УХААНТ АРД ТҮМЭН ЗАЛУУСАА МАЛЧИДЫГ ЯАЖ ДЭЭРЛЭХСЭНЧ БОЛДОГ ГЭЭД ЗОДООД НҮДЭЭД БАЙГАА НОВШЫН ЛУЙВАРЧИДТАЙ ЗЭВСЭГТ БОСЛОГООР ХАХИУ БАРЬЯАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:36:30
    Зрчин: яЯМАР НЭГ ШИЫДЭЛ ГАРГААРАЙ УХААНТ АРД ТҮМЭН ЗАЛУУСАА МАЛЧИДЫГ ЯАЖ ДЭЭРЛЭХСЭНЧ БОЛДОГ ГЭЭД ЗОДООД НҮДЭЭД БАЙГАА НОВШЫН ЛУЙВАРЧИДТАЙ ЗЭВСЭГТ БОСЛОГООР ХАХИУ БАРЬЯАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:32:54
    Зочин: НӨГӨӨ ДАЯАР МОНГОЛ ХӨХ МОНГОЛ ЮУ ПУЧ БИЛЭЭ ЗАЛУУЧУУД ХАЙЦАН БЭ ТАГ ДУУГҮЙ БОЛЖ АМАНДАА МӨНГӨ ЧИХҮҮЛЦЭНҮҮ ЭНЭ ТОГЛООМ БИШ МОНГОЛЧУУДАА МАЛЧИДАА ӨМӨӨРЧ ОРОН ДАЯАР БОСЦГООЁ ГАЗАР ХОЛ ЭНЭ ХЭДЭН МАЛЧИНБГ ЯАСАН Ч ЯАДБН ГЭСЭН ЛУЙВАРЧИД ӨШӨӨ АР АРААСАА ГАРЧ ИРНЭ ТЭХЭЭР ЭД НАРЫГ ДАВРААХГҮЙ БАГА ДЭЭР НЬ ДАРАХ ХЭРЭГТЭЙ БҮГД ЯМАР АРГА БАЫНА ТЭМУЭЛД БОСЦОГООЁ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:32:53
    Зочин: НӨГӨӨ ДАЯАР МОНГОЛ ХӨХ МОНГОЛ ЮУ ПУЧ БИЛЭЭ ЗАЛУУЧУУД ХАЙЦАН БЭ ТАГ ДУУГҮЙ БОЛЖ АМАНДАА МӨНГӨ ЧИХҮҮЛЦЭНҮҮ ЭНЭ ТОГЛООМ БИШ МОНГОЛЧУУДАА МАЛЧИДАА ӨМӨӨРЧ ОРОН ДАЯАР БОСЦГООЁ ГАЗАР ХОЛ ЭНЭ ХЭДЭН МАЛЧИНБГ ЯАСАН Ч ЯАДБН ГЭСЭН ЛУЙВАРЧИД ӨШӨӨ АР АРААСАА ГАРЧ ИРНЭ ТЭХЭЭР ЭД НАРЫГ ДАВРААХГҮЙ БАГА ДЭЭР НЬ ДАРАХ ХЭРЭГТЭЙ БҮГД ЯМАР АРГА БАЫНА ТЭМУЭЛД БОСЦОГООЁ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:32:51
    Зочин: НӨГӨӨ ДАЯАР МОНГОЛ ХӨХ МОНГОЛ ЮУ ПУЧ БИЛЭЭ ЗАЛУУЧУУД ХАЙЦАН БЭ ТАГ ДУУГҮЙ БОЛЖ АМАНДАА МӨНГӨ ЧИХҮҮЛЦЭНҮҮ ЭНЭ ТОГЛООМ БИШ МОНГОЛЧУУДАА МАЛЧИДАА ӨМӨӨРЧ ОРОН ДАЯАР БОСЦГООЁ ГАЗАР ХОЛ ЭНЭ ХЭДЭН МАЛЧИНБГ ЯАСАН Ч ЯАДБН ГЭСЭН ЛУЙВАРЧИД ӨШӨӨ АР АРААСАА ГАРЧ ИРНЭ ТЭХЭЭР ЭД НАРЫГ ДАВРААХГҮЙ БАГА ДЭЭР НЬ ДАРАХ ХЭРЭГТЭЙ БҮГД ЯМАР АРГА БАЫНА ТЭМУЭЛД БОСЦОГООЁ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 15:14:47
    Зочин : Ард түмэнд юу ч олдохгүй хүртээлгүй ямар ч хэрэггүй уул уурхай хэрэггүй. Орон даяараа босох байх шүү. Бүх лицензийг хүчингүй болгох тэмцэл өрнүүлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 14:09:05
    Irgen: Dorniin goviinhoon ta nariig hen hamgaalj bn.Tsagaa bolohoor eersdiin munge.hurengee l bodno.Hurelsuh Delgersaihaniig daguulaad uo 2 gj hutsaj blaa.Ordon duuren hun Delgersaihaniig songood.irsen surgaar urligaa neheed horoogoor duursen bdg irhedee 50.0 k gii av.Odoo Delgersaihani buh biznes tsetseglesen.Eer ardiin huuded bolomj olgo.Bagaar n gd zogsoogui irj.ochood bsan UIH gidhuud.Huuk .Oyuk haana bn.G.Munhtsetseg emegtei hin gehed tag l bga bizde.Olon hunii ami ersdvel ta nar muusain yah uom.Iil bag emssen hulgaichuud.Ta nar songuulia odoonoos bodoj bai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 13:20:40
    Монгол ээж: Зөвхөн Мандах сумынхан биш бүх Монголчуудын, Монголын малчдын нэгдэх асуудал шүү. Өнөөдөр тахилгатай уул овоо гээд хүндэтгэлтэй газрыг хөндөж доромжлоод маргааш эзнийг нь хөнөөж, газар нутгийг нь сүйтгэх гадныхны мөнгөнд сүнсээ худалдсан хомхой шуналт сэтгэлийн хор. И.Нарантуяа гэж энэ эмэгтэй Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт нэр дэвшиж явсан ч хууль бус олон үйлдэл нь илчлэгдэж сонгуульд унаж байсан хүн. Хүүхдийн төлөө байгууллагын даргаар ажиллаж байхдаа Монголын хүүхдийн төлөө бус хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлж гэр бүл, хамаатан саднаараа олон бусармаг зүйл хийсэн нь хэвлэл, сайт, тв-ийн архивт үлдсэн байдаг. Сөхөөд үзэхэд хар мөр нь ил харагдана..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 13:15:47
    зочин: Даяар монгол гэх мэтийн ажил биш ээ? ҮАБЗ-ийн ажил юм. Орон нутаг дуу дуугаа авалцаад тэмцлийн хурц байдалд шилвэл юу болох вэ? Эрсдлийг тооцоорой УАБЗ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 13:15:38
    АМАР: энэ арай хэтэрнээ төр арга хэмжээ авах хэрэгтэй хүний амь нас эрүүл мэнд хохирч магд шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 13:13:08
    зочин: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ орон нутгийн эсэргүүцлийг үл харгалзан байгалийн баялаг олборлох ажлыг зогсоохгүй бол аюул байдыл асуудалд орохыг харж байгаа болов уу? Зэргэлдээ сумынхнаас дэмлжэг хүснэ гэдэг чинь мөргөлдөөн бий болно гэсэн үг. ҮАБЗ АЖЛАА ХИЙ!!! Kk тэгсэн хяталын талд орчихсон ухуулах зөвшөөрөл гаргуулж байвал яана?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 10:29:22
    Насаа: Ганц тэр нутгийн хүмүүс биш монголчууд бүгд эсэргүүцэх хэрэгтэй шүү дээ моногол улсын нутаг шүү. Малчид нутаггүй ухсан шороо улаанаар эргэлдсэн цөл болж үлдэнэ бүгдээрээ эсэргүүцлээ илэрхийлээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 10:28:05
    зочин: газар нутгаан хамгаалах нь ямар ч амьтаны байгалийн зөн ,монгол улс энэ цаг үед бүх газраа ухаж болохгүй ,шу ны үндэстэй,хайгуул хийгдсэн страйтегийн ордоо зөвхөн эцэсийн бүтээгдхүүн болгож гаргах ёстой ,нүүрсний орд 5 толгойгоос өөр ухаж дэмий байх зөвхөн бүс нутгын хэрэгцээнд байж бно төрд бгаа нөхөд мэргэн бодлого гарга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 08:43:28
    Zochin: Nuguu "******** Mongol" , "Dayar Mongol" iinhon Shinjeeravdan nar haichchihsan be.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188