Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасантай холбоотой хууль бус маш ноцтой баримтууд хууль хяналтын байгууллагад ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ИНЕГ-ыг удирдаж эхэлсэн тэрбээр дарга болмогцоо чадварлаг ажилтнуудаа өс хонзонгийн сэдлээр үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн ойрын гэсэн туршлага, мэдлэг, чадваргүй, мэргэжлийн биш хүмүүсийг ажилд томилсон гэнэ. Үүгээр ч зогсохгүй шагнал, урамшууллыг олгох ёстой хүнд олгохгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, ёстой л нэг дураараа доргиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа бололтой. Түүний энэ эрээ цээргүй үйлдлүүдээс болж үндсэн ажил болох нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал алдагдаж, тус салбар “дампуурах”-д хүрчээ.
Хэдхэн сарын өмнө нь л энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, хүмүүсийнхээ дунд “нас”-аараа ажилласан туршлагатай нэгэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилогдсонд баярлаж, “Одоо л бидний хөдөлмөрийг үнэлж, хөдөлмөрийнхөө үр ашгийг өнөөдрийнхөөс ч илүү хүртэх боломжтой боллоо” хэмээн хөл хөөр болж байсан тус газрын ажилтнуудын итгэл, сэтгэл мохож, ажиллах боловсон хүчний хомсдолд ч орж болзошгүй нөхцөл байдалтай болжээ. Туршлагатай, чадвартай ажилтнуудаа толгой дарааллан ажлаас нь халсан тэрбээр “Чадахгүй бол ажлаа өгөөд зайлаарай. Халагдсан хүмүүсийн өргөдөл дээр өөрийнхийгөө нэмэх гээгүй юм бол дуугүй бай. Чиний ажлыг авах хүн хаалганы цаана зогсож байгаа шүү” хэмээн даналздаг гэх. Түүний уг дарамт, шахалт, хууль бус үйлдлээс болж туршлагатай, чадварлаг хэд хэдэн боловсон хүчин ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэх.
С.Мөнхнасан дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хахуулийн хэрэгт зуучлагчаар оролцсон байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр Нисэх буудлуудын удирдах газрын даргаар ажиллаж байсан, одоо ИНЕГ-Т ажилладаг Д.Дашнямын хүү “Альфа минералс трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчинд илт давуу боломж олгож, МИАТ компанитай гэрээ байгуулах ажилд нь гар бие оролцсон гэх. “Альфа минералс трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчин, Турк Улсад карго ажиллуулдаг монгол иргэн Б.Алтантуяа нар 2022 оны хоёрдугаар сарын 26-нд ОМ3136 дугаартай карго чартер нислэг үйлдэхээр МИАТ компанитай гэрээ үзэглэжээ. Иргэн Б.Алтантуяа нь ИНЕГ-ын үндсэн ажилтан Д.Дашням хүү М.Бөртчин нартай тохиролцож, их хэмжээний авлига өгч, давуу эрхтэйгээр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг худалдаж авсан байж болзошгүй тул эл хэргийг хууль хяналтын байгууллага мөн л шалгаж байгаа гэнэ. ИНЕГ-ын ажилтан, төрийн албан хаагч, Д.Дашнямын хүүхэд, төрөл садан нь давуу эрхтэйгээр МИАТ компанитай гэрээ байгуулж, захиалгат нислэг үйлдсэн нь эрүүгийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Үүгээр ч зогсохгүй иргэн Б.Алтантуяа нь төрийн албан хаагчийг хамсаатантай нь цуг “худалдаж” аваад зогсохгүй Гаалийн байгууллагад нарт 35 мянган кг ачаагаа буруу мэдүүлсэн ноцтой зөрчил илрээд байгаа бололтой. Тэдний энэ үйлдэл хэд хэдэн удаагийн давтамжтай ажээ. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Алтантуяа нь Д.Бөртчинтэй хамтарч хэд хэдэн удаа захилгат нислэг үйлдэж, үнэтэй брэндийн хувцас, бараа Монголын хилээр нэвтрүүлдэг байжээ. Ингэхдээ комиссын хувцас мэтээр мэдүүлж, татвараас зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэнэ.
Нисэх буудлуудын удирдах газрын дарга асан Д.Дашням нь ИНЕГ-ын дарга С.Мөнхнасантай дарга, цэргийн холбоотой бөгөөд эртнээс хамтарч ажилласан хоёр. Өөрөөр хэлбэл, Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Д.Дашням, дэд даргаар нь С.Мөнхнасан ажилладаг байсан юм.
Мөн С.Мөнхнасан нь ИНЕГ-ын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаттай хамтран 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр буюу тус газрын даргыг түр орлон гүйцэтгэж байхад нь “Иргэн Д.Мөнхбаатар танаа” гэх 06/2300 тоот албан бичгийг хууль бусаар, үндэслэлгүйгээр үйлдсэн гэнэ. Үндэслэлгүй үйлдсэн албан бичгийг Д.Мөнхбаатар шүүхэд мэдүүлжээ. Шүүхээс шинэ нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд Анхан шатны шүүхэд тус хэргийг буцаажээ. Ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрхээ хэтрүүлэн, үндэслэлгүй баримт үйлдэж, ИНЕГ-т 18.881.676 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасантай холбоотой өөр нэгэн маш ноцтой хэрэг нь төсвийн мөнгийг хувьдаа завшиж, өөрийн хувийн аж ахуйн нэгждээ хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл байна. Тэрбээр Иргэний нисэхийн үндэсний төвөөс зарлага гаргуулан, холбогдох хуулийг зөрчиж, үнэтэй сандал, буйдан авчээ. Ингэхдээ тэрбээр хуурамчаар зарлагын баримт үйлдэж, үнэтэй буйдан, сандал авсан гэх.
Мөн С.Мөнхнасан дарга нь ИНЕГ-ын салбар нэгжүүдээс зарлага гаргуулан хувийн компанидаа их хэмжээний архи согтууруулах ундаа хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа аж. Ингэхдээ тэрбээр Монголын томоохон компанийн нэрээр халхавч хийж, гүйлгээний утгыг нь ИНЕГ-ын хэрэгцээнд хэмээн үйлдэж, архи, согтууруулах ундаа машин машинаар нь хувийн аж ахуйн нэгж рүүгээ зөөсөн гэнэ. Тэгээд төлбөрийг нь хэсэгчилж, гүйлгээний утгыг нь өөрчилж, ИНЕГ-ын салбар нэгжүүдийн данснаас шилжүүлсэн бололтой. Тодруулбал, төсвийн 18 сая төгрөгөөр архи худалдан авч, хувийн компанидаа нийлүүлсэн баримт нь ил болоод байна.Тэрбээр "Бетастар" ХХК-аас үнэтэй виски, архи худалдан авч, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгж рүүгээ зөөлгөжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар Содномрэнцэнгийн Мөнхнасанг томилсон байдаг. С.Мөнхнасан нь электроникийн инженер, нислэгийн удирдагч мэргэжилтэй бөгөөд иргэний нисэхийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн.
Тэрбээр 1999-2015 он хүртэл нислэгийн удирдагч, бүсийн багшлагч мэргэжилтэн, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хэсгийн дарга, Бүсийн удирдлагын хэсгийн дарга, 2015-2018 онд ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, 2018-2020 онд ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газарт Үйлдвэрлэл хариуцсан дэд дарга, 2020 оноос өнөөг хүртэл Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байгсан юм.
ИНЕГ-ын дарга С.Мөнхсайхан нь 2020 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ доорх байдлаар мэдүүлжээ.
Овог: Содномрэнцэн
Нэр: Мөнхнасан
Байгууллага: Иргэний нисэхийн ерөнхий газар
Нийт орлого: 419,519,000 төгрөг
Гэр бүлийн орлого: 17,295,000 төгрөг
Амины орон сууц: Нэг
Нийтийн орон сууц: Дөрөв
Авто зогсоол: Нэг
Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 650,000,000 төгрөг
Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Mercedes Benz, ML350- нэг, жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200-нэг, том оврын ачааны машин, Hino, Hino- нэг, жижиг оврын ачааны машин,Hyundai, Porter- нэг
Тээврийн хэрэгсэл нийт дүн: 335,000,000 төгрөг
Мал, аж ахуй: Үхэр-тав, Адуу-98, Хурдан удмын адуу-23
Мал, аж ахуй нийт дүн: 189,000,000 төгрөг
Газар: Өмчлөх-0.07га-2, Эзэмших-0.05м2-1
Газар нийт дүн: 9,000,000 төгрөг
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 155,000,000 төгрөг
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 472,418,000 төгрөг
Зээл: ОССК
Зээл нийт дүн: 58,000,000 төгрөг
Хөрөнгө оруулалт: ЭМ ЭМ ЭМ ДИ ХХК, Алдтайн Боксит ХХК, "Намнаач" ХХК ХХК, "ЗБЦ" ХХК ХХК, Силкрөүддевелормэнт ХХК, Эрдэнэс таван толгой ХК (0ш)
Хөрөнгө оруулалт нийт дүн: 873,520 төгрөг
| ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН ТӨВСИЙН 18 САЯ ТӨГРӨГӨӨР АРХИ ХУДАЛДАН АВЧ, ХУВИЙН КОМПАНИДАА НИЙЛҮҮЛЖЭЭ |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |