Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 31 настай эрэгтэй хамтран амьдрагчаа хоёр хүүхдийнх нь дэргэд хөнөөсөн ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, гуравдугаар сарын 28-ны 21:10 цагт цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагын утсанд “Хүн хутгалаад хөнөөчихлөө” гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход тус аймгийн Мөрөн суманд оршин суух хаягтай 31 настай эрэгтэй Б нь хамтран амьдарч байсан эмэгтэй Э болон түүний найз 31 настай Ц-г хөнөөсөн байжээ. Талийгаач Э нь 5-7 насны хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд хэрэг гарах үед тус газар хамт байсан гэх. Цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар хардалтаас үүдэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй байгаа гэнэ.
Аймгийн холбогдох газруудаас таийгаачийн хоёр хүүг хамгаалалтад авч, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хөвгүүдийн сэтгэл санаанд онцгой анхаарч ажиллаж байгаа. Хэрэг гарсны дараа хөвгүүдийг түр хамгаалах байранд авч, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Хөвгүүдийн эмээ, өвөө хүсэлт гаргаж, хүүхдүүдээ түр хамгаалах байрнаас нь гэртээ авчээ. Хөвгүүд одоогийн байдлаар ээжийнхээ ах, дүү, аав, ээжтэй хамт байгаа аж.
Талийгаач өнгөрсөн аравдугаар сараас Мөрөн сумын 11 дүгээр хорооны .. дугаар тоотод хашаа, байшин түрээсэлж амьдарч байсан гэнэ. Ажилдаа ойрхон, хөвгүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг бараадаж, түрээсийн хашаанд амьдрахаар болсон байна. Гэхдээ хэд хэдэн удаа 13 дугаар хороонд байрлах аав, ээжийнхээ гэрт нүүж ирэхээр төлөвлөж байсан гэнэ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Талийгаачийн аав, ээж 13 дугаар хороонд айлын хашаанд амьдардаг. Таван ханатай гэрт 11-үүлээ амьдардаг учраас талийгаач хоёр хүүхдээ аваад, түрээсийн байшинд очсон байсан. Гэхдээ дөрөвдүгээр сараас буцаж ирэх тухай ярьж байсан. Олуулаа нэг гэрт амьдардаг учраас чимээ шуугианаас эхлээд хэцүү байдаг байсан болов уу. Гэхдээ аав, ээжтэйгээ амьдарч байсан бол ийм аймшигтай хүний гарт амиа алдахгүй байсан байх. Тэр залуу нь араас нь зууралдсаар байгаад ийм аймшигтай зүйл болчихлоо. Муу хоёр хүү нь л үнэхээр хэцүү байдалтай үлдлээ дээ. Талийгаачийн ар гэрийнхэн олуулаагаас гадна бага насны хүүхэд олонтой. Гэхдээ ажил хийх боломжтой хүн тун ховор. Ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр л амь зуудаг. Одоо буяны ажлаа ч хийх мөнгөгүй л байгаа, үнэндээ. Тэр айлд туслаж, ядаж хоёр хүүг нь орох оронтой болгох юм сан л гэж бодож сууна” гэсэн юм.
Талийгаач Э нь гэмт хэрэгтэнтэй хоёр жилийн өмнөөс харилцаа тогтоож, хамтран амьдарч байгаад өнгөрсөн оны наймдугаар сард салж, Улаанбаатараас аймагтаа очоод байж. Бид талийгаачийн ээж Т-тэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр сайхан охиноо хүний гарт алдчихаад яах учраа олохгүй байгаагаа тайлбарлаж, ярьж чадахгүй байгаагаа учирлалаа.
-Гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн хөвгүүд давгүй байна уу?
-Бид яах вэ, байцгааж л байна. Хайран сайхан охиноо араатны гарт алдчихсан бидэнд ямар олиг байх вэ. Хоёр хүү нь бага юм болохоор эгч, дүү нарынхаа хүүхдүүдтэй тоглоод, сатаараад байж байна. Үнэхээр итгэж чадахгүй, аймшигтай хэрэг боллоо.
-Талийгаач тэр залуутай хамт амьдардаг байсан юм уу?
-Тэр араатан архи дарс уудаг, миний охиныг мөн ч их зовоосон. Ах нь хүртэл миний охиныг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цагдаа сэргийлэхдээ тулж байсан. Өнгөрсөн жилээс хойш тэр хоёр хамт амьдраагүй. Тэгээд өнөөх залуу нь араас нь байнга залгаж, “Дахиж архи дарс уухгүй. Эмчилгээнд явна. Сайхан амьдармаар байна” зэргээр утсаар ярьж, хуурсаар байгаад энэ гурван сард Улаанбаатараас ойрхон хоёр ч удаа ирээд явсан. Тэр залууг ирэх үед миний охин дүүгээ хань татаад хамт байдаг байсан юм. Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотоос ирсэн юм билээ. Гэхдээ бид тэр залууг ирснийг мэдээгүй. Өмнө нь миний охиныг удаа дараа хэрцгийгээр зодож, гэмтлийн зэрэг тогтоолгож, баривчилгаанд явж байсан юм. Тэр өшөөгөө авах гэж санаатайгаар ирээд, охиныг минь алчихлаа гэж бид хардаж байна.
-Хэрэг гардаг өдөр юу болсон юм бэ. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу?
-Миний охины эмэгтэй найз нь Улаанбаатарт сургуульд сурдаг байсан юм. Хичээлийнхээ амралтаар хальт ирээд, найзтайгаа уулзахаар гэрт нь очсон юм билээ. Тэр хоёр хоол унд хийж идэх гээд сууж байхад нь гэмт хэрэгтэн гаднаас согтуу очсон гэсэн. Гэрт нь талийгаачийн хоёр хүү, эмэгтэй найз нь байсан гэсэн. Бас нэг найз нь гээд залуу очоод байсан гэнэ лээ. Тэгээд хэрүүл болж, эрэгтэй найз нь гараад явчихсан гэсэн. Тэгээд л охиныг минь найзтай нь хутгалаад хөнөөчихсөн байна.
-Хэргийн тухай дуудлагыг хэн өгсөн юм бэ?
-Талийгаач охины минь том хүү хажуу айлдаа очиж хэлсэн гэсэн. Хажуу айл нь цагдаад мэдэгдсэн. Зээ хүү маань Улаанбаатар хотод байдаг охин руу минь залгаж, хэргийн тухай хэлсэн байгаа юм. Тэгээд охин минь бидэн рүү тийм аймшигтай зүйл болсныг хэлсэн. Биднийг очиход цагдаа ирээгүй байсан. Хоёр хүү минь гэрийнхээ гадаа уйлалдаад, гэрт нь цусанд булагдсан цогцос байсан. Хоёр охиныг яг нэг газарт нь буюу эгэм хэсэгт нь хутгалсан байгаа юм. Санаатай аллага гэж хардаж байгаа. Найз нь охиныг минь хамгаалах гэж байгаад тэр араатны гарт өртчихлөө. Хоёр хүүхэд нь өнчрөөд үлдлээ. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй хэцүү л байна даа.
-Эмнэлгийн анхан шатны тусламж авч чадаагүй юу?
-Үгүй. Биднийг очоод, гэрт нь ороход шүүгээн дээр нь хутганы иш байж байсан. Цусыг нь арчиж, цэвэрлээд тавьчихсан байгаа юм. Тэгээд охиноо тэврээд авахад хэдийн царай нь цайчихсан, амьсгал хураасан байсан. Хутганы үзүүр нь цээжинд нь үлдчихсэн, үнэхээр аймшигтай байсан даа. Охиныг минь хэд хэдэн удаа хутгалаад, гэмт хэрэгтэн гараад явсан юм шиг байна лээ. Тэр үед охин минь амьсгаатай, хоёр хүүдээ мөлхөөд очсон гэсэн. Эцсийн хүчээ шавхаад хоёр хүүдээ дөхөөд очиход нь араас нь ирээд, “Чи ямар амь бөхтэй юм бэ. Үхээгүй байна уу” гээд л гүрээний судас руу нь хутгалаад хөнөөчихсөн гэсэн. Хэрэв тэр үед нь нэмж хутгалаагүй бол миний охин хоёр үрдээ эрэмдэг ч гэсэн харагдаад байж байх байсан ч юм бил үү. Үнэхээр их харамсаж байна. Миний охинд тийм их өс санаж явсан юм байх даа. Хайран охин үрийг минь шороонд булж, үрсийг минь өнчрөөж, биднийг амьдын тамд унагалаа.
-Та хэдийг очиход гэмт этгээд хаана байсан юм бэ?
-Хутгаа цэвэрлэж тавиад, хэргийн ул мөрөө устгаад гэрээс гараад зугтаачихсан байсан. Бид араас нь хөөцөлдөөд, такси барих гэж байхад нь замаас барьж авсан. Биднийг хараад, тавлаж, “Би охиныг чинь алчихлаа. Би хөнөөчихлөө. Та нар очиж харах уу” гээд байсан. Тэгээд өмднийхөө халаасанд дахиад нэг хутга хийчихсэн явсан юм билээ. Бид тэрнийг нь хараагүй. Цагдаа нар хурдан ирээгүй бол биднийг ч бас хөнөөх байсан байх. Маш их гомдолтой, хэцүү байна. Хоёрын хоёр эмэгтэйг санаатайгаар хөнөөж, дөрвөн хүүхэд өнчрүүлсэн гэмт этгээд нарсанд хоол ундтай, амьдарна гээд бод доо. Цаазын ял гэж байдаг ч болоосой.
-Одоо та бүхэнд ямар туслалцаа хэрэгтэй байна вэ?
-Бидний амьдрал жаахан боломжтой, мөнгө төгрөгтэй байсан бол өөрийн гэсэн хашаатай ч болтугай болоод охиноо дэргэдээ байлгасан бол өнөөдөр амьд байж байх байсан. Үүнд л үнэхээр харамсаж байна. Амьдралын төлөө зүтгэж явсан охин үр минь жаргаж чадахгүй, зэрлэг араатны гарт, хоёр хүүгийнхээ нүдэн дээр амиа алдчихлаа. Ямар хэцүү байсан бол. Ямар ч гэсэн өөрсдийнхөө боломж бололцоогоор мөнгө төгрөг олоод охиныхоо буяны ажлыг хийнэ. Хоёр хүүг нь орох оронтой болгоод, ямар ч гэсэн боловсролтой хүмүүс болгоно.
| ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ: ОХИН МИНЬ СҮҮЛЧИЙНХЭЭ ХҮЧЭЭР ХОЁР ХҮҮДЭЭ МӨЛХӨӨД ОЧИХОД НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН АРААС НЬ ОЧООД “ҮХЭЭГҮЙ Л БАЙНА УУ” ГЭЭД ГҮРЭЭНИЙ СУДСАНД НЬ ХУТГАЛСАН БАЙСАН |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |