Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, тендерийн гүйлгээг хууль бусаар үйлдсэн байж болзошгүй ноцтой баримтыг эх сурвалж мэдээллээ. Эрүүл мэндийн яамны удирдлагууд бусдыг хавчин боогдуулж, хохироосон талаарх өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад ирсэн байна. Тодруулбал, тус яамны ТНБД Ц.Эрдэмбилэг өөрийн хамаарал бүхий байж болзошгүй компанид бусад компанийн мөнгийг хууль бусаар шилжүүлсэн, хөрөнгө царцаасан, хохироосон хэрэгт шалгагдаж эхэлжээ.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Арвис Интернэшнл” ХХК нь 100 ортой стандартад нийцсэн эмнэлгийн барилгыг хүлээлгэж өгчихөөд байхад улс мөнгийг нь олгохгүй байгаа гэнэ лээ. Барилга барих хугацаанд санхүүжилт нь цаг хугацаандаа ороогүй, улсын төсөвт гүйцэт суугдаагүй зэргээр ажил удаашралтай байсан. Тус компани нь 100 ортой эмнэлэг барих найман тэрбум төгрөгөө өнөөдрийг хүртэл гүйцэт авч чадаагүй байгаа. “Арвис Интернэшнл” ХХК-д олгох ёстой санхүүжилтийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, хууль бусаар өөр компанид шилжүүлчихсэн. Хохирогч тал хууль хяналтын байгууллагад удаа дараа хандаж, гомдол гаргасан байдаг. Шүүхээс тус компанид олгох 1.9 тэрбум орчим төгрөгийг Эрүүл мэндийн яам олгох ёстой гэсэн шийдвэр гарсан ч хуулиас дээгүүр хүмүүс хуулийг уландаа гишгэж, аж ахуйн нэгжийг хохироож байна. Бодоод үз дээ, Сангийн яамнаас “Арвис Интернэшнл” ХХК-нд олгох санхүүжилтийг Эрүүл мэндийн яамны данс руу шилжүүлсэн байхад яамных нь ТНБД өөр компанийн данс руу шилжүүлчихсэн гэхээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна гэж хардах үндэслэл биз дээ” гэв.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг “Арвис Интернэшнл” ХХК-д олгох ёстой 1.9 тэрбум төгрөгийн 940 орчим сая төгрөгийг нь “Хаппи Бьюлдинг” гэх компанийн данс руу шилжүүлжээ.
Эл хэрэгтэй холбоотойгоор “Арвис Интернэшнл” ХХК-ийн удирдлагууд нь хууль хяналтын байгууллагад удаа дараа гомдол гаргажээ. Одоогийн байдлаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ, НПГ-ын ерөнхий прокурор, ШШГЕГ-т гомдол гаргаад байгаа гэнэ. Шүүхийн шийдвэр тус компанийн талд шийдэгдсэн ч Эрүүл мэндийн яам шийдвэрийг гүйцэлдүүлэхгүй байгаа гэнэ.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Эрүүл мэндийн яам “Арвис Интернэшнл” ХХК-д олгох мөнгийг Сангийн яамнаас 2020 оны нэгдүгээр сард шилжүүлэн авсан ч өнөөдрийг хүртэл мөнгийг нь гүйцэт шилжүүлээгүй байгаа.
Хэргийн гол зангилаа нь ЭМЯ-ны данснаас “Арвис Интернэшнл” ХХК-ийн дансанд 942 сая төгрөгийг 2021 оны дөрөвдүгээр сард шилжүүлсэн байдаг юм билээ. Гэтэл төд удалгүй тус компани руу ЭМЯ-наас албан бичиг явуулж, “Нэр, данс зөрүүтэй гүйлгээ хийсэн тул буцаана уу” гэснээр “Арвис Интернэшнл” ХХК-ийн удирдлагууд шүүхэд хандаж, тус мөнгийг захиран зарцуулах эрхээ олж авсан юм билээ. Гэтэл ЭМЯ андуурсан гүйлгээг буцааж хийсэн тохиолдолд 1.9 тэрбум төгрөгийг нь олгоно гээд гэдийгээд байгааг эх сурвалж онцоллоо. Тэгээд тухайн андуурсан гүйлгээ нь асрамжийн эмнэлэг барьж байгаа “Хаппи Бьюлдинг” ХХК руу шилжүүлэх байсан гэж тайлбарласан байна. Улмаар Сангийн яамнаас “Арвис Интернэшнл” ХХК руу шилжүүлэх санхүүжилтийн мөнгөнөөс 942 сая төгрөгийг нь хууль бусаар захиран зарцуулж, зориулалтын бус компани руу шилжүүлсэн. Хоёр компанийн андуурч, эндүүрсэн гүйлгээг ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг дур мэдэн, хуулиас дээгүүр зохицуулж, нэг компанийг нь цээжээрээ хамгаалж, нөгөөхийг нь хохироож байгаад харамсаж байна. Хамгийн хачирхалтай нь, ЭМЯ-ны дансанд шилжигдэж орж ирсэн “Арвис Интернэшнл” ХХК-ийн үлдэгдэл мөнгийг одоо хүртэл олгохгүй байна. Удаа дараа албан бичиг хүргүүлж, биечлэн уулзахаар “Өнөөдөр шилжүүлнэ. Одоо явуулж байна. Мөнгийг нь шилжүүлчихлээ. Дараа долоо хоногт шилжүүлнэ” зэргээр худал хэлж, бусдыг төөрөгдүүлж байна. Одоогийн байдлаар “Арвис Интернэшнл” ХХК-д олгох ёстой мөнгөний тал хэсгийг олгосон ч үлдэгдлийг нь хэзээ олгох нь тодорхой бус байна” гэв.
| ЭМЯ-НЫ ТНБД Ц.ЭРДЭМБИЛЭГ “АРВИС ИНТЕРНЭШЛ” ХХК-Д ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ӨӨР КОМПАНИ РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |