• Өнөөдөр 2024-04-28

ШОНГИЙН МОДНООС ГАВЛУУЛСАН ИРГЭН М: ЦАГДААД МАШИНАА ХУРААЛГАСАН ЭМЭГТЭЙ МИНИЙ БИЧЛЭГИЙГ ХИЙЖ, НАМАЙГ ЭЛЭГ ДООГ БОЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА

2022-03-22,   5525

          Завхан аймгийн Тэлмэн суманд цагдаагийн албан хаагч хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарсан билээ. Тодруулбал, гуравдугаар сарын 19-нд тус аймгийн Тосонцэнгэл сумын харьяат М-ийг Тэлмэн сумын цагдаагийн албан хаагч шонгийн модноос гавласан бичлэг цахим сүлжээнд тархсан билээ. Бид тус сумын холбогдох албан тушаалтнуудаас энэ талаар тодруулахад “Саатуулах байр байхгүй учраас согтуурсан иргэнийг шонгийн модноос гавласан. Тухайн иргэн нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бага насны хүүхдээ тээвэрлэх гэж байсан учраас эрсдэлтэй үйлдлийг таслан зогсоохын тулд ийм арга хэмжээ авсан” гэсэн юм.

ШОНГИЙН МОДНООС ГАВЛУУЛСАН ИРГЭНЭЭС УУЧЛАЛ ХҮСЭВ

     

 Харин Завхан аймгийн цагдаагийн газраас мэдэгдэл гаргаж, шонгийн модноос гавласан иргэнээс уучлал хүссэн билээ. Тус мэдэгдэлд “Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс гуравдугаар сарын 19-ний 13:51 цагт “Дотуур байранд согтуу хүн орж ирээд, хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл, маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар холбогдох шалгалтын ажиллагаа хийхэд Баян-Айраг багт оршин суух иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон зөрчил гаргасан байв.Иймд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулж, иргэнийг саатуулсан. Ингэхдээ хүний эрхийг зөрчиж, иргэнийг хасах хэмийн хүйтэнд гадаа гавласан асуудалд аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна. Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн, иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг болгож, ажлын чиглэл өгч ажиллалаа” гэсэн билээ.

"АМИЙГ МИНЬ АВАРСАН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД БАЯРЛАЖ БАЙГАА"

                Бид шонгийн модноос гавлуулсан иргэн М-тэй холбогдож, болсон явдлын талаар ярилцлаа.

-Таныг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дотуур байрны багшид агсам тавьсан гэх мэдээлэл бий. Тэр өдөр чухам юу болсон юм бэ?

            -Би хөдөө гэрээсээ сумын төв орж, хүүхдүүдээ авахаар явсан. Ингэхдээ мотоциклтойгоо явсан юм. Намайг сумын төв орсны дараа сумын төвөөс манай гэр рүү машин явахаар болсон. Би машинд дунд охиноо суулгаад, ачаа бараагаа аваад том охинтойгоо цуг хөдөө гэр рүүгээ явах гэж байсан. Дулаахан өдөр байсан учраас том охиноо мотоциклтойгоо аваад явъя гэж бодсон юм. Хүний машинд олуулаа, ачаа ихтэй суугаад яах вэ л гэж бодсон хэрэг л дээ. Би дотуур байр руу очихоосоо өмнө гурван хүнтэй нийлээд нэг шил архи хувааж уусан нь үнэн. Гэхдээ тийм их хэмжээний согтуу байгаагүй юм шүү. Ганцхан шил архийг дөрвүүлээ хувааж уухаар юу гэж согтох вэ дээ. Намайг очиход дотуур байрны жижүүр нь охиныг минь өгч явуулахгүй гээд маргаан үүссэн. Гэхдээ би агсам тавьж, дотуур байрны эд зүйл эвдэж, жирэмсэн эмэгтэйг зодоогүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Миний нэр төрд халдсанд үнэхээр гомдолтой байна. Яагаад намайг ингэж гүтгэж байгааг ойлгохгүй байгаа.

-Таны бие зүгээр үү. Хэр удаан гавлуулсан юм бэ?

             -Миний бие зүгээр байгаа. Дотуур байрны жижүүр маргаан үүсэхээр нь цагдаа дуудчихсан юм билээ. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч ирээд, намайг саатуулж, хэсэг рүүгээ авч явсан. Тэгээд миний мотоциклийг хурааж, намайг “Маргааш ирээрэй. Одоо яваад амар” гэж хэлсэн. Надад Тэлмэн суманд таньдаг айл байхгүй учраас би уурлаж, “Та нар мотоциклоо ав. Би явлаа. Хэрэв намайг олдохгүй байвал үхсэн гэж бодоорой” гээд алхсан юм. Гэтэл цагдаагийн албан хаагч “Энэ хүнийг явуулбал үхэх юм байна” гээд намайг гавлаад авсан. Суманд саатуулах байр байхгүй учраас намайг 30 орчим минут шонгийн модноос гавласан.

-Таны бичлэгийг хэн хийсэн юм бэ?

              -Цагдаагийн хэсгийн үүдэнд очиход журмын хашаанд нэг машин байсан. Хэсгийн төлөөлөгч намайг шонгийн модноос гавлаад орхих үед нэг эмэгтэй ирж таарсан юм. Тэгээд би тэр эмэгтэйг “Эхнэр рүү маань залгаад өгөөч” гэж гуйсан. Хөдөө гэр маань сүлжээгүй байсан тул эхнэртэйгээ ярьж чадаагүй. Тэгээд нөгөө эмэгтэй “Хоёр утас нь болохгүй байна” гээд надтай юм ярьж, утсаа урдаа бариад зогсоод байсан. Би тухайн үед бичлэг хийж байна гэж бодоогүй, харилцан ярьж байна л гэж ойлгосон. Мөн жаахан бухимдалтай байсан учраас “Би ямар хүн алж, хүрээ талсан уу. Согтуугаар мотоцикл бариад явсан юм чинь ар гэрийнхэнд минь хүлээлгэж өгөөд, хариуцлага хүлээлгэ. Хүнийг ингэж болохгүй шүү дээ. Ар гэрийнхэнд минь хүлээлгэж өгөхгүй намайг гавлаад орхилоо. Би иргэн хүн, хүнд гэмт хэрэгтэн үү” гэх зэргээр харилцан ярьсан юм. Гэтэл нөгөө эмэгтэй энэ бүгдийг бичиж аваад, цахим сүлжээнд цацчихсан байна. Тэр эмэгтэй ямар шалтгааны улмаас намайг олны элэг доог болгож, нэр төрийг маань гутааж байгааг асуумаар байна. Бичлэг хийж, орон даяар онигоонд оруулсан эмэгтэйд үнэхээр гомдолтой байгаа. Явдаг газраар нь явж, хариуцлагыг нь үүрүүлнэ.

-Та тэр эмэгтэйтэй дахиж уулзсан уу. Бичлэг хийснийг нь яаж мэдсэн юм бэ?

            -Тэр эмэгтэй тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, насанд хүрээгүй хүүхдээр машинаа жолоодуулсан юм билээ. Тэр үйлдлийг нь цагдаагийн албан хаагч таслан зогсоож, машиныг нь журамласан гэсэн. Тэгээд машинаа авахаар ирэхдээ цагдаагийн албан хаагчтай маргалдаж, миний бичлэгийг хийж, намайг амьтан, хүний элэг доог болголоо. Намайг хөлдөө чирээд, миний нэр төрийг шавартай хутгаж байна шүү дээ. Тэр эмэгтэй надтай юм яриад зогсож байхад цагдаагийн албан хаагч гарч ирсэн. Гарч ирээд намайг сулласан юм. Нөгөө эмэгтэйг бичлэг хийснийг хэсгийн төлөөлөгч мэдсэн юм билээ. Тэгээд цагдаа “Та утасны зураг хэсгийг шалгуул, яагаад бичлэг хийгээд байна” гэж асуусан. Гэтэл “Би чамтай яагаад утсаа шалгуулах ёстой юм бэ” гээд хэрэлдэж гарсан. Тэр өдрөөс хойш бичлэг хийсэн эмэгтэй утсаа авахгүй байгаа. Холбогдож, уулзаж чадахгүй л байна.

-Таныг шонгийн модноос гавласан цагдаагийн албан хаагчид гомдолтой байна уу?

           -Үгүй ээ, болж болох эрсдэлээс хамгаалсандаа л тийм үйлдэл хийсэн юм билээ. Согтуу хүн яагаа ч билээ дээ. Дахиж архи уухгүй гэж бодож байна. Харин ч биднийг өнөөдөр эсэн мэнд байх нөхцөлөөр хангаж өгсөн цагдаагийн албан хаагчид баярлалаа гэж хэлмээр байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хэрүүл маргаан үүсгэсэн нь миний буруу. Би буруугаа ухамсарлаж байгаа. Харин бичлэг хийсэн эмэгтэйд үнэхээр гомдолтой байна. Ямар нэгэн залруулга хийж, миний нэр төрийг сэргээхгүй бол би хаашаа ч гарч чадахгүй, хүний нүүр харж чадахгүй байна. Хажуу айл руугаа ч орж чадахгүй байна шүү дээ. Эхнэр, хүүхдийнхээ, хадмынхаа царайг ч харж чадахгүй, сэтгэлийн дарамттай байна.

-Завхан аймгийн цагдаагийн газраас мэдэгдэл гаргаж, танаас уучлал хүссэн байна лээ. Та цагдаагийн албан хаагчидтай уулзсан уу?

            -Тийм байна лээ. Хүний эрхийг зөрчсөн тул уучлал хүсье гэсэн байсан. Би ухаалаг утас ашиглаж мэдэхгүй, малчин хүн учраас бичлэгийг ч үзээгүй, уучлал хүссэнийг ч хараагүй байсан. Төр өдөр цагдаадаа үнэн учраа хэлээд, мотоциклоо орхиод хөдөө гэр рүүгээ хүнээр хүргүүлчихсэн юм. Тэгээд өглөө нь цагдаагийн байгууллагаас залгаад, “Аймгийн цагдаагийн дарга ирсэн, шалгалт хийж байна. Та хүрээд ир” гэж хэлсэн. Би унаа тэрэггүй, очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Хэсгийн төлөөлөгч намайг ирж авсан. Тэгээд цагдаагийн дарга нартай уулзаж, үнэн учраа хэлээд гарсан.

-Ойр тойрны хүмүүс тань бичлэгийг нь үзсэн байна уу?

          -Тэгэлгүй дээ. Нялх хүүхэд хүртэл үзсэн байна. Би эхнэрийгээ цахим сүлжээнд ороод, миний бичлэг байгаа эсэхийг шалгуулсан. Энд, тэндгүй байна гэнэ лээ. Хүмүүс элдэв өнгөөр бичсэн байна лээ. Гэрээсээ ч гарч чадахгүй, бүгээд л байж байна даа.

-Таны бие зүгээр үү. Дөрөв, таван цаг гавласан гэж бичлэгтээ ярьсан шүү дээ?

            -Үгийн алдаанаас болж буруу ойлголт өгсөн байна лээ. Би Тэлмэн суманд ирээд, дөрөв, таван цаг боллоо гэж ярьсан юм. Тэрийг буруу ойлгосон байх. Миний бие зүгээр байгаа, санаа зоволтгүй. Мотоциклтой явсан учраас гутал нороод, доороос бага зэрэг л хайрсан. Бусдаар зүгээрээ. Өөрийн буруугаас болж, олон хүний ажил, амьдралыг үгүй хийх дөхлөө. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо үнэхээр харамсаж байна.

 


ШОНГИЙН МОДНООС ГАВЛУУЛСАН ИРГЭН М: ЦАГДААД МАШИНАА ХУРААЛГАСАН ЭМЭГТЭЙ МИНИЙ БИЧЛЭГИЙГ ХИЙЖ, НАМАЙГ ЭЛЭГ ДООГ БОЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-24 17:25:17
    Зочин: Юун сүртэй, хэрүүлч заргач нөхөр вэ? Зүгээр байхад нь шонгоос уячихаа юу? Биеэ зөв авч чадахгүй, хөдөөнийхнөөс муу юм болгон гарна. Муухай бүдүүлэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 02:06:31
    Зочин: Цагдаагийн зөв шүү.Архи уух чинь зөв юмуу тэнэг минь чи хүн дайраад алчихсан бол ингээд сууж байх уу? Хүүхдээ сундалж давхиж байгаад алчихсан бол яахын битгий тэнэгтээд хуцаад чамайг гавлахад яадгийн хохь чинь тэнэг ээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 02:06:29
    Зочин: Цагдаагийн зөв шүү.Архи уух чинь зөв юмуу тэнэг минь чи хүн дайраад алчихсан бол ингээд сууж байх уу? Хүүхдээ сундалж давхиж байгаад алчихсан бол яахын битгий тэнэгтээд хуцаад чамайг гавлахад яадгийн хохь чинь тэнэг ээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 00:14:26
    O: togtoh gazargui toiron hesuuchilj haluund halj huitend hurj hunii tuluu zutgej yvaa tsagdaad buruu uguhgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 19:25:28
    Дуламсүрэн: Цагдааг бүү буруутгаарай.давхар давхар эрсдлээс хамгаалсан байна.дарга нар нь цагдаа нарынхаа эрүүл мэнд ар гэрийнх нь амьдралд санаа тавиарай муу муухай бүгдтэй зууралдаж явсаар эрүүл мэнд,амь нас нь хэцүү болж байга шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 16:50:44
    Зочин: Архи уусан чинь тэгээд зөв болж байгаа юм уу хуцваа тэгдэгүй юм мал минь чамайг болон чиний хүүхдийг аварсанд баярлалаа гэж хэл за ийм тэнэгүүдийг өөгшүүлээд ярилцлага авч байгаа сэтгүүлч ухаантай малд хэлэхэд та 2 яг адилхан иэнэгүүд байна за
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 14:58:50
    Зочин: Ажилаа хийж чадахгүй хүн бүрийн өмнөөс ХҮЛЦЭЛдэх үү?. Орчиноосоо шалтгаалаад тэд ажилаа сайн гүйтцэтгэсэн гэж бодож байна. Тэдний оронд цаг ажиллаж үзээрэй...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 13:43:06
    Зочин: Зөв л ухамсарласан байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 11:54:37
    Кк: Өнчин цагаан ботго шиг л байна лээдээ. Шадсаа тойроол буйлаал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 11:13:24
    Зоч: За чи бичлэг хийсэн хүнийг яагаад буруутгаад байгаа юм. Чи ч ёозгүй залуу байна даа!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188