Өнгөрсөн таван жилийн хугацаанд амиа алдсан байлдагч нарын хэргийг эргэн сануулж байна. Арми тавхан жилийн хугацаанд жирийн иргэнээ бус, “Жинхэнэ цэргийн албан хаагч, эр хүн болно” хэмээн цэргийн албанд мордсон арван НАЙМАН хүүгийн амийг авч оджээ. Цэргийн дэглэлт, чанга хатуу байх дүрэм байлдагч нарын амийг тасалж, арван аав, ээж намрын намар, хаврын хавартаа халагдах цэргийн цуваанд харцаа нуун тэмтчиж явна. Бид зөвхөн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад алба хааж байсан, олны мэдэх байлдагч нарын хэргийг сануулж буй. Дараагийн удаад хилийн цэрэгт амиа алдсан олон арван аавын хүүгийн гашуун хэргийг тоймлон хүргэх болно.
БАРИМТ: 2017.08.27
Ховд аймгийн Мянгат сумын Цагаанбулаг багийн нутаг дэвсгэр Оросын тохой гэдэг газарт гурван цэрэг усанд осолдсон харамсалтай осол гарч байлаа. Ховд голын усанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба xaaгч С, Б, Е нар осолдсон тухай мэдээлэл онцгой байдлын албанд ирж байсан юм. Тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад усанд осолдож, гурван аавынх хүү цэргийн албанд мордоод таван сарын дараа байлдагчаас бурхны орон руу шилжиж байсан харамсалтай хэргийг монголчууд одоо ч мартаагүй байгаа.
2018 он.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч, 19 настай залуу мөн л энэ онд амиа алдаж байлаа. Талийгаач залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан гэх мэдээлэл тухай үедээ цацагдаж байсан тэгс хийгээд намдсан байдаг. Байлдагчийн хэрэгт хэн, ямар хариуцлага хүлээсэн нь одоо ч тодорхойгүй, хаалттай хэвээр байна.
БАРИМТ: 2019.01.22

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч 19 настай А амиа алдсан хэрэг 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан байдаг. Талийгаачийн нурууны зургийг ах нь цахим сүлжээгээр ил болгосноор цэргийн харгис дэглэмийн уршгаар нас барсан байж болзошгүй гэх хардлага олон нийтэд бий болсон юм. 19 настай, ээжтэйгээ амьдардаг байсан хүү дурлаж, цэргийн албанд мордоод ээждээ эргэж ирээгүй. Энэ хэрэгт хэд хэдэн хүнийг шүүж, ар гэрийнхэнд буцлалтгүй тусламж олгох шийдвэр гарсан ч талийгаачийн ах дүүгийнхээ амийг нэхсээр байна гэдгээ илэрхийлсэн байдаг.
2019.09.18
Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч, 19 настай Н нь намрын ажилд явж байхдаа машин дээрээс унаж, амиа алдсан байдаг. Тодруулбал, цэргүүдийг өвс авч явсан машины тэвшин дээр суух үүрэг өгч, байлдагч Н хөл алдаж унасан гэдэг. Цэргүүд Чойбалсан хотын Өлзийт гэх газар хадлан бэлтгэж байсан юм. Энэ хэрэгт үүрэг өгсөн салаан захирагчийг буруутгаж, шүүх хурал нь болсон билээ. Гэсэн хэдий ч талийгаачийн ар гэрийнхэн хүүгийнхээ амийг нэхэмжилж тэмцсээр байгаа юм.
2021.03.29
.jpg)
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан захирагч Д.Гялбуужамц архидан согтуурсан үедээ хугацаат цэргийн алба хаагч, 21 настай Б-г зодож, амийг нь хөнөөсөн хэрэг 2021 оны гуравдугаар сарын 29-нд гарсан юм. Байлдагч Б Энэтхэг Улсад дөрвөн жил сурч, ковидын үед эх орондоо ирээд байхдаа цэргийн алба хаах шийдвэрийг гаргасан байдаг. Талийгаач цэргийн албанд мордоод таван сарындараа цэргийн даргадаа зодуулж, ухаангүй хоёр хоног эмнэлгийн орон дээр тарчилж, аав, ээж, ах, дүүгээ, санан санан ирсэн эх орноо үүрд орхисон юм. Хүүгээ дарамтад байсан байж болзошгүй, хэд хэдэн удаа мөнгө нэхэж байсан талаар түүний ээж ярьдаг билээ. Хугацаат цэргийн алба хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн ахлагч Д.Гялбаажамцыг шүүж, 14 жилийн хорих ял оноосон байдаг. Мөн түүнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болсон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.
2021.06.06
Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б амиа алдсан хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 6-нд гарч байв. Талийгаач 19 настай бөгөөд өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдан очоод байсан юм. Амиа алдсан байлдагчийн үхэл гаднын нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаантай гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан гэдэг. Байлдагч өдрийн хоолонд орсны дараа биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм.
| НАЙМАН БАЙЛДАГЧИЙН АМИАР ТАНГАРАГ ӨРГӨСӨН АРМИЙН ТАВАН ЖИЛ |
|
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |