“Тэнүүн-Огоо” ХХК-ийг үүсгэн байгуулагч, одоогийн ерөнхий захирал А.Ганхуяг нь анх такси үйлчилгээнээс бизнесийн гараагаа эхлүүлж, хожим автобус бааз болтол нь өргөжүүлсэн түүхтэй аж. Өөрөө засварын инженер мэргэжилтэй учраас түүнд энэ салбарт хөлөө олох нь хялбар байсан биз. “Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ” гэж анх компани байгуулж байхдаа зоригтой дуугарсан ч, нийтийн тээвэр шинэчлэгдэх нь бүү хэл уналтад орж, өөрөө өөрийгөө шинэчлэн өнгө, зүсээ хувиргасан байгаа юм.
Тэрбээр 2015 онд нийтийн тээвэрт улсаас олгодог нөхөн олговрыг завшсан хэргээр шалгагдаж байв. Хэргийг тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад МТ-150 маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байв. Гэтэл нэр бүхий аж ахуйн нэгжийнхэн явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж, хувийнхаа суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлэн, нөхөн олговор авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлсэн байдаг. Тухайн үед “Тэнүүн-Огоо” болон түүний охин компани “Тулга-Огоо”-ийнхон нийслэлийн Тээврийн газраас тавьж өгсөн төхөөрөмжийг нь салгаж, оронд нь нэг мэт харагдавч хоёр ч автобусны цагийг бүртгүүлчихдэг төхөөрөмж суурилуулсан зөрчил илэрч байжээ. Ингээд 2015 оны эхний улиралд “Тэнүүн-Огоо” компани улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн урьдчилсан тооцоо гарсан байдаг.
Мөн тэрбээр 2017 онд хүн зодсон хэрэгт холбогдож, олны анхаарлыг татсан түүхтэй. Тухайн үед “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нь хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан Нийслэлийн Тээврийн газрын дарга асан Д.Отгонбаатарыг зодсон хэрэг цагдаагийн рапортод бүртгэгдсэн гэдэг. Хамгийн ойрын эх сурвалжуудын мэдээлснээр автобус компаниудад олгодог төсөв, нөхөн олговрын асуудлаар маргаж, төрийн алба хаагчийн шанаа, хөмсөг, уруул, хамрынх нь зөөлөн эдийг гэмтээж, хэдэн сар эмнэлгээр явуулсан гэдэг. Энэ мэт түүний нэр холбогдсон хэрэг цөөнгүй.
Гэвч түүний холбогдсон хэргүүд нийгмийг хэсэг шуугиулж байгаад л нам жим болдог нь хачирхалтай. Уул уурхайн томоохон компанид хувьцаа эзэмшдэг түүнийг цагдаа, шүүхийн байгууллагад танил тал ихтэй гэдэг юм билээ. Үүндээ бардаж, томордог гэх яриа ч олны дунд бий. Энэ бүхнийг дурдах болсон шалтгаан нь А.Ганхуягийн удирддаг “Тэнүүн-Огоо” компанийн жолооч Э.Буянхишиг өнгөрсөн зургадугаар сард тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж осолд орж, өнөөдрийг хүртэл эмнэлгийн орон дээр ухаангүй шахам хэвтэж буй. Гэвч тэрбээр жолооч эмэгтэйн буруугаас болж осол болсон мэтээр хууль хяналтын байгууллагад мэдээлж, ослын улмаас баруун гар нь хоёр удаа, зүүн гар нь нэг, хөл нь хугаралттайгаас гадна 24 хавирганых нь 22 нь хугарсан, уушги нь бяцарч, тархиндаа цус харвасан жолоочид “Бид ашгийн төлөөх байгууллага биш, улсын даалгаврыг биелүүлж байгаа. Нөхөн төлбөр олгох боломжгүй” хэмээгээд өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй байна. Осол болсны дараахан биднийг тус автобус баазын удирдлагуудтай хэргийн талаар тодруулахаар холбогдоход “Хүнээ эрүүл болгохын төлөө бид бүхнийг хийнэ” хэмээж байсан ч хэдхэн хоноод үгнээсээ буцсан нь энэ. Ингээд зогсохгүй ослын талаар болоод нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудынх нь техник, эд ангийн бүрэн бус, засвар үйлчилгээнийх нь дутуу дулимаг байдлын талаар бодит мэдээлэл өгсөн жолооч, ажилчдаа шахаж, дарамталж байгааг эх сурвалжууд бидэнд баримттайгаар мэдээлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн-Огоо” хэмээх компанийн эзэн А.Ганхуяг гэгч удаа дараа хэрэгт холбогддог ч тэгсхийгээд “салчихдаг”, компанийнх нь нэр дээрх автобуснууд эвдвэл жолооч нараараа төлүүлчихдэг, бүрэн бус тээврийн хэрэгслээс нь болж осол гарвал жолоочийн хариуцлагагүйнх болгочихдогийн цаана ямар учир байна вэ. Түүнд болон түүний тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийдэг, хяналт тавьдаг албатуудад Монголын хууль үйлчилдэггүй хэрэг үү.
Үргэлжлэл бий.

| Жолоочоо хүн гэж тоодоггүй “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг гэж хэн бэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |