Иргэдийн ачааг нэг бүрчлэн шалгаж, уутнаас нь гаргаж, тоо, ширхгээр нь тулгаж байгаа гаалийн байцаагч нарын бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд цацагдсан билээ. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж, “Орчин үед үнэртүүлэгч нохойгүй, металл илрүүлэгч рентгенгүй улс байхдаа, яах вэ дээ. Ачаа, бараагаа ингэж шалгавал хэзээ ч дуусахгүй юм байна. Гаалийн байцаагч нар өөрт тохирсон өнгө, размераа хайгаад байгаа юм уу” гэх мэтээр бичиж эхэлсэн байдаг. Тэгвэл уг бичлэгээс хойш хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нэг бүрчлэн шалгаад байсан ачаанаас гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй хар тамхи, татвараас нуун далдалсан их хэмжээний алт, монет, мөнгөн гулдмай нэвтрүүлснийг илрүүлжээ. Гаалийн байцаагч нар шалгах ёстой ачаагаа шалгаж, илрүүлэх ёстой эд зүйлээ илрүүллээ” гэх мэдээлэл хөвөрч эхэлсэн юм. Тэгвэл бид Монголын хилээр нэвтрүүлсэн гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй хар тамхины бүлэглэлийн мөрөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.
Цахим сүлжээнд цацагдсан зураг зөвхөн гуравдугаар сарын 3-ны нислэгээр ирсэн ачаа, бараанаас илэрсэн хууль бус эд зүйл эсэхийг тодруулахаар бид Гаалийн ерөнхий газрын албаны мэргэжилтэнтэй холбогдлоо.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Гаалийн хяналт шалгалтад үндсэн гурван төлөв байдаг. Ногоон, улбар шар, улаан гэсэн. Улаан төлөвтэй нөхцөлд 100 хувь шалгалт хийнэ. Ногоон төлөвтэй нөхцөлд бичиг баримтын шалгалт хийнэ. Хориглосон, хязгаарласан бараа оруулж ирэхийг завдсан байж болзошгүй мэдээлэл дээр үндэслэж шалгалт хийдэг. Тухайлбал, хар тамхи, буу, сум гэх мэт бараа оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл дээр шалгалт хийсэн. Гаалийн байцаагч нар буусан онгоц бүрийг гараараа, биет шалгалт хийгээд байдаггүй. Шаардлагатай тохиолдолд нэг бүрчлэн шалгалтын ажиллагаа явуулдаг. Цахим сүлжээнд цацагдаад байгаа хар тамхи, “Сансар” супер маркетын ууттай их хэмжээний алт, монет, мөнгөн гулдмай зэрэг үнэт эдлэлүүд нь өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл илрүүлж, хурааж авсан эд зүйлсийн зураг. Тухайлбал, гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй хар тамхийг өнгөрсөн оны наймдугаар сарын Туркийн нислэгээр илгээснийг илрүүлсэн. Гуравдугаар сарын 3-ны Туркийн нислэгээр ямар, ямар хууль бус ачаа, бараа нэвтрүүлсэн тухай тодорхой мэдээллийг маргааш (өнөөдөр) хэвлэлийн хурлаар өгнө. Цар тахлын үед Турк Улсаас ирэх ачаа бараа огцом нэмэгдэж, энэ хэрээр шалгалтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Иргэд татвараас зайлсхийж ачаагаа буруу мэдүүлж, санаатайгаар хууль бус үйлдэл хийж байна. Хориотой бараа, бүтээгдэхүүнийг карго илгээмжээр явуулах нь нэмэгдсэн. Хүмүүс хориотой бараа бүтээгдэхүүнийг биедээ авч явахаа больсон учраас карго ачааны зөрчил гарах нь ихэссэн гэсэн үг. Олон улсын гаалийнхан карго ачаандаа анхаарлаа хандуулж байгаа” гэлээ.
Өмнө нь зөрчил гаргаж байсан, хориотой бараа бүтээгдэхүүн илгээмжээр хүлээж авсан, илгээж байсан иргэдийн мэдээлэл Гаалийн хяналтын бүртгэлийн эрсдэлийн санд автоматаар бүртгэгддэг гэнэ. Улаан төлөвт мэдээлэл нь бүртгэгдсэн иргэн дахин илгээмж илгээх, хүлээж авсан тохиолдолд зайлшгүй шалгах шаардлагатай байдаг аж. Гуравдугаар сарын 3-ны Туркийн нислэгээр улаан төлөвт буюу эрсдэлийн санд мэдээлэл нь бүртгэгдсэн хэд хэдэн иргэний нэр дээр илгээмж ирсэн учир гаалийн байцаагч нар биет шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлсэн байна. Мөн Турк Улсаас ОХУ руу ниссэн нислэгийн ачаанаас хар тамхи илэрсэн мэдээлэл Монголын Гаалийн ерөнхий газарт ирүүлжээ.

Энэ талаар эх сурвалж “ОХУ-наас “Туркийн нислэгээр хар тамхи илэрлээ” гэх мэдээлэл ирсэн юм билээ. Мөн Турк Улсаас ч анхааруулж хэлсэн гэсэн. Хатуу анхааруулсан, улаан төлөвт мэдээлэл нь бүртгэгдсэн хэд хэдэн иргэний нэр дээр илгээмж ирсэн учир гуравдугаар сарын 3-ны Туркийн нислэгийг ачааг нэг бүрчлэн шалгасан юм билээ. Эрсдэлтэй байсан учраас шалгалт хийж, зөрчлүүдийг илрүүлсэн” гэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй хар тамхи илрээгүй бөгөөд уг хэрэг нь өнгөрсөн оны наймдугаар сард болсон гэсэн үг. Тэгвэл наймдугаар сард гурван тэрбумын үнэлгээтэй хар тамхи хаанаас, аль улсаар дамжиж ирсэн, хэн гэдэг хүний нэр илгээсэн, гэмт этгээдүүдийг баривчилсан уу, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юу зэрэг асуултад хариулт хайлаа.
(10).jpg)
Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хар тамхины хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан гэсэн үг. Харин тухайн үеийн хэргийн зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд цацагдаж, олныг төөрөгдүүлээд байгаа аж. Гааль, цагдаагийн албан хаагчид олон улсын мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж, их хэмжээний хар тамхи улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард улаан төлөвт мэдээллийн санд хар тамхины хэргээр өмнө ял шийтгэл эдэлж байсан, зөрчилтэй иргэний нэрээр Африкаас илгээмж иржээ. Хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Африкаас 1.1 сая орчим ам.доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг Монголын нэр бүхий иргэний нэр дээр илгээсэн байсан гэнэ. Үүнээс нь харвал үндэстэн дамжсан томоохон гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч нь Африкт үүрлэж, гар, хөл нь Монгол Улсад амь бөхтэй оршсоор байна.
Улс, үндэстэн дамнасан гэмт хэргийн томоохон бүлэглэлийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй хар тамхийг хүлээж авсан иргэдийг хууль хяналтын байгууллагынхан үйлдэл дээр нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэнэ. Мөн Монголын томоохон бүлэглэлийг илрүүлж, хааш нь борлуулдаг, худалдаалдаг гэдгийг тогтоогоод байгаа бололтой.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн хар тамхийг илрүүлж, холбогдох хүмүүсийг нь саатуулсан Монголын цагдаа нар ажлаа сайн хийсэн. Хаа байсан Африкаас дамжсаар яваад Монгол Улсын хилээр нэвтрүүлээд баригдсан гэсэн үг шүү дээ. Дамжсан, ачаа барааг нь шалгасан улс орнууд шалгалтын ажиллагааг муу хийсэн үү, эсвэл улс дамнасан гэмт хэрэг үйлдэгчдийг өөгшүүлж, тэдэнтээ халаас нэгтгэсэн үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Ямар ч гэсэн илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч хоёр этгээдийг саатуулан шалгаж байгаа юм билээ” гэсэн юм.
Агаарын ачаа буюу илгээмжээр ирсэн ачааг эзэнд хүлээлгэж өгдөг гэнэ. Мөн шалгах шаардлагатай тохиолдолд эзнийг нь байлгаж байгаад ачаанд нь шалгалт хийдэг ажээ. Турк Улсаас наймдугаар сарын 11-нд ирсэн нислэгт улаан төлөвт илэрч, тус нислэгээр ирсэн ачаа барааг биечлэн шалгасан байна.
(25).jpg)
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Гурван тэрбумын үнэлгээтэй хар тамхины илгээмж манай улсын иргэн, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э гэх хүний нэр дээр ирсэн байдаг. ЦЕГ-ын газрын Хар тамхитай тэмцэх газрын албан хаагчид иргэн Э-г баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шалгалтын явцад энэ хэрэгт холбогдогч, зуучлагч байж болзошгүй нэгэн иргэнийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тодруулбал, уг хэргийн хамсаатнаар Монгол Улсын иргэн, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай Б-г холбогдуулан шалгаж байгаа. Уг хэрэгт саатуулагдан шалгагдаж байгаа Э нь өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан юм билээ. Тодруулбал, тэрбээр хар тамхи зөөвөрлөж, бусдад зуучилсан, биедээ хадгалсан үндэслэлээр БНХАУ-д 10 жилийн хорих ял эдэлж байсан гэсэн. Тэрбээр өнгөрсөн 2020 онд суллагдаж ирээд байхдаа буюу жилийн дараа дахин эл хэргийг үйлдсэн” гэсэн юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байдаг.
| ГУРВАН ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ӨМНӨ ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН Э, Б НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |