• Өнөөдөр 2024-05-13

СУРГУУЛЬ РУУГАА ЯВАХ ЗАМ, МАЛЫН БЭЛЧЭЭР, ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС АЛГА БОЛСОН ОХИД ХААЧСАН БЭ

2022-03-10,   17682

            Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох, сураггүй алга болох, осол аваарт өртөх, томчуудын буруутай үйлдлээс болж амь насаа алдсан харамсалтай хэрэг өдөр бүр гарч байна гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, өсвөр насны хоёр ч охин сураггүй алга болж, 5-10 хоногийн дараа олдсон байдаг. Охид ямар шалтгааны улмаас гэрээсээ дайжиж, алга болсон, бусдын эрхшээлд байсан уу, алга болсон цаг хугацаандаа хаана байсан зэрэг нь тодорхой бус билээ.

1990 ОНООС ХОЙШ 10115 ХҮҮХЭД АЛГА БОЛЖЭЭ

              1990 оноос хойш 0-16 насны 10115 хүүхэд алга болсон тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад асран хамгаалагчид нь өгч байжээ. Цагдаагийн албан хаагчид дуудлагын дагуу ажиллаж, эрэн сурвалжлах үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлснээр 10101 хүүхдийг нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэнэ. Харин одоогийн байдлаар 14 хоног ор сураггүй байгаа бөгөөд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат хэлэхдээ “Насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хэлэлгүй найз нөхдөөрөө нэгнийдээ цуглах, хөдөө, орон нутагт зорчих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих ар гэрийн хараа, хяналт сулаас төөрөх, сураггүй болох, асрамж, халамжийн төвүүдээс хүүхдүүд оргон зугтах, дайжих, гадуур зорилгогүй хэсүүчлэх, гэр бүлийн таарамжгүй харьцаа, хоорондын маргаан, зөрчлөөс шалтгаалж хүүхэд орон гэрээсээ дайжин гадуур хоноглох, сураггүй алга болох зэрэг шалтгаан Цагдаагийн байгууллагад түгээмэл бүртгэгдэж байна. Одоогийн байдлаар сураггүй алга болсон 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, дөрөв нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон гэж бүртгэгдэж, эрэн сурвалжлах ажиллагаа одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байна” гэсэн юм.

1990 ОНД АЛГА БОЛСОН 14, 16 НАСТАЙ ХӨВГҮҮДИЙН СУРАГ ГАРААГҮЙ

Тэгвэл сураггүй алга болсон 14 хүүхэд хаанаас алга болсон бэ.

1990 онд 14, 16 настай хоёр хүү алга болж, өнөөдрийг хүртэл сураг гараагүй ажээ. Цагдаагийн албан хаагчид ар гэрийнхэнтэй нь хамтарсан эрлийн ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулсан боловч хөвгүүдийг өнөөдрийг хүртэл олоогүй байна. Харин хөвгүүдийн сураг энд, тэнд гарсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй гэнэ. Одоо тэд 46, 48 настай болсон байх ёстой аж.

ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХААР ГЭРЭЭСЭЭ ГАРСАН НАЙМАН НАСТАЙ Д.СЭРЖМЯДАГ ОХИН АЛГА БОЛООД ТАВАН ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Монгол орны урд хэсгийг дамжин өнгөрөх томоохон суурин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ор сураггүй алга болоод таван жил өнгөрчээ. Тэрбээр алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй байна. Охиныг  эрэн хайх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий баримт, мэдээ өгсөн иргэний мэдээллийг 50  сая төгрөгөөр үнэлж авна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч одоогоор тодорхой мэдээлэл өгөх хүн гараагүй аж. Улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч сайн мэдээ дуулалгүй таван жил орчим хугацаа өнгөрчээ. Охиныг эрэн хайх эрлийн багийнхан өнөөдөр ч татан буугдаагүй байгаа. Охины алга болсон хэрэгт хэд хэдэн хүнийг шалгаж, байцаасан ч тодорхой үр дүндээ хүрээгүй билээ.

БУЙДХАН ТОСГОНД ОРШИХ ГЭРИЙНХЭЭ ХАЖУУ ТАЛЫН ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС АЛГА БОЛСОН ЕСӨН НАСТАЙ Б.УНДАРМАА ОХИН

           Одоогоос гурван жилий жилийн өмнө есөн настай Б.Ундармаа охин олны хөлөөс хол, буйдхан орших тосгон, өдөр бүр тоглодог тоглоомын талбайгаасаа гэнэтхэн алга болж, аав, ээж, ах, нутаг нугынхан нь түүнийг өнөөдрийг хүртэл хайсаар байна. Бяцхан охиноо уначих нүх, нуугдчих боломжтой газар бүрд аав, ээж нь хайж, эрлийн ажиллагааг өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсоогоогүй байгаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын .. дугаар тоотын хажуу талын тоглоомын талбайд тоглож байсан охин алга болсон юм. Охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй бөгөөд цагдаагийн албан хаагчид эрлийн ажиллагааг зогсоогоогүй байгаа билээ.

Охины ээжийн хэлж буйгаар охины алга болдог өдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд гэрийн эзэн айлд туслахаар хөдөө явсан байсан. Харин охины ээж гэртээ байсан гэнэ. Тухайн үед сурагчдын амралт дуусаж, охин нь хичээлдээ явахаар хувцас, дэвтэр ном, үзэг, харандаагаа цүнхэндээ хийж, зэхэж байжээ. Охин тэр өдөр усанд орж, гэрийн даалгавраа хийж байгаад 16:00 цагийн үед унтсан гэнэ. Хажуу хашаанд нь амьдардаг найз нь 18:00 цагийн үед ирж, хамтдаа гадаа тоглохыг хүссэн байна. Охин ээжээсээ зөвшөөрөл авч, гадаа тоглохоор хөөр баяраар дүүрэн гэрийнхээ хаалгаар гүйн гарчээ. Гэгээ тасрах дөхөж байсан учраас ээж нь “Хурдан орж ирээрэй” гэж хэлээд явуулсан аж. Ээж нь хоолоо хийх зуураа охиноо хүүхдүүдтэй тоглож байхыг нь хоёр ч удаа харсан гэнэ. 19:30 цагийн үед охиноо дуудсан боловч тэр тоглож байсан газартаа байгаагүй гэнэ. Б.Ундармаа охин гэрээсээ гарахдаа дээгүүрээ бүдэг цэнхэр нимгэн юүдэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байжээ.  Аав, ээж хоёр нь охиноо хайж, очих боломжтой айл бүрээр орж, сураглаж явсаар 20:00 цагийн орчимд сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгджээ.Тухайн үед аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүний нийт 80 гаруй хүн 12 газарт эрлийн ажиллагааг явуулж, эцэстээ арга мухардаж, эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.

МАЛЫНХАА БЭЛЧЭЭРЭЭС СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 13 НАСТАЙ ОХИН

             Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Товог уул гэх газраас 2018 онд 13 настай Б.Мөнгөнцэцэг охин алга болсон. Тодруулбал, наймдугаар сарын 7-ны 11.00 цагийн үед охин хониныхоо бэлчээр дээрээс сураггүй болжээ. Өглөө эрт хонио дагаад гарсан охин өдөр 13.00 цагийн үед ирэхгүй болохоор гэрийнхэн нь хайж эхэлсэн байна. Ингээд 17.00 цагийн үед сум руу мэдэгдэж, эрлийн баг гарч, охиныг хайсан аж. Гэсэн ч ямар нэг ул мөр, сураг олдоогүй тул эрлийг зогсоосон байдаг. Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр маландаа яваад ирэхдээ чихэр, жигнэмэг, гар утас авч ирсэн тухай мэдээлэл бий. Охины талаар ямар нэгэн сураг арахгүй байсаар өдийг хүрсэн. Цагдаагийн байгууллагаас нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч охины сургийг гаргаж чадаагүй юм.

 


СУРГУУЛЬ РУУГАА ЯВАХ ЗАМ, МАЛЫН БЭЛЧЭЭР, ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС АЛГА БОЛСОН ОХИД ХААЧСАН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 16:35:32
    ах эгч нь: бид одооболтол эрэн хайсаар бн ундармаа охинийг ээжийх нь хамаатнууд авсан байх магадлалтай замын үүдийн пэсд уг хүүхэдийг сүхбаатар аймагт ирлээ гэж бичсэн байсан гэж хүн хэлсэн харсан мэдсэн хүн байвал сураг гаргаж тус болооч ээж аавнь маш хэцүү бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 13:27:48
    Иргэн: Аймар юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 07:26:18
    Бадам: Монголын цагдаа,хууль хүчнийхэн ажилаа хийж чадахгүй бна арай ч дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 18:53:30
    Mongol : Ardchilal gedeg chin l ene mongoliin es zanshiliig tuuhiig soyol muuhai met gutgen baruunii allaga huchiriilel hulgai zabhairaliig tulgan hulerlgej sanhuugiin kolonchlold barih
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 18:53:22
    Mongol : Ardchilal gedeg chin l ene mongoliin es zanshiliig tuuhiig soyol muuhai met gutgen baruunii allaga huchiriilel hulgai zabhairaliig tulgan hulerlgej sanhuugiin kolonchlold barih
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 18:53:12
    Mongol : Ardchilal gedeg chin l ene mongoliin es zanshiliig tuuhiig soyol muuhai met gutgen baruunii allaga huchiriilel hulgai zabhairaliig tulgan hulerlgej sanhuugiin kolonchlold barih
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-06 06:31:57
    Зочин: Хүүхдүүдийг урагшаа л гаргасан бх, хүний наймаа, эрхтний наймаа биеэ үнэлэлт зэрэгт ашигласан биз. Муухай хятадуудтай л холбоотой доо!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-05 16:47:10
    зочин : Дарханд нэг подвал шиг нүх рүү хүн орсон гэж хүүхэд хэлж байна лээ.Лавшируулаад нууццаар харсан баахан хужаа нар байна гээд учир битүүлэг юм сонссон шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-05 16:32:41
    Зочин: Хурдан олж илэрүүл гэж хүсий тэгэхдээ манай цагдаа тагнуул олох байхаа.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 17:11:08
    zochin: ymar chechuu um be!! ,esen mend oldoosoi bilee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 12:46:46
    Пөн Пөн: Хүний эрхтэний наймаа Монголд бий болсон бололтой. Хүүль хяналтын байгуулагууд ажлаа маш муу хийж байна.Авлигажсан байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188