Иргэн, .. дугаар сургуулийн багш Б.Баярмаа маргааш буюу гуравдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд “Маргаашаа хайрлая” уриатай жагсаал зохион байгуулна. Тэрбээр долдугаар ангийн шавь нь төрсөн эцэгтээ хүчиндүүлж, жирэмсэн болсон жигшүүрт хэргийг эсэргүүцэж, уг жагсаалыг зохион байгуулахаар болжээ.
-Жагсаал зохион байгуулж байгаа шалтгаанаа та тайлбарлаад өгөхгүй юу. Энэ хэзээ болсон хэрэг вэ?

-Би нийслэлийн .. дугаар сургуулийн багш. Манай сургуулийн, миний хамгийн ойр байдаг шавь маань төрсөн эцэгтээ хүчиндүүлж, жирэмсэн болсон аймшигт, жигшүүрт хэрэг гарсан. Төрсөн эцэг нь ээжийг нь ажилд явсан хойгуур 12-хон настай буюу долдугаар ангийн сурагч охиноо хүчирхийлж, жирэмсэн болгочихсон байна шүү дээ. Охин үр хөндүүлэх өдрөө хүлээгээд, сэтгэл санаа нь маш хүнд, шокын байдалтай байж байна. Би хамгийн хайртай шавиа тийм байгааг харж чадахгүй байгаа учраас энэ жагсаалыг зохион байгуулах гэж байна. Ийм хэрэг олон гардаг юм билээ. Гэхдээ хаалттай хаалганы цаана, нууцаар үйлдэгдэж, хэн ч мэдэхгүй, олон охин хохироод үлдэж байна.
-Охины ээж жагсаалд ирэх үү?
-Үгүй. Охины ээж энэ хэргийг нуугаад өнгөрөх хүсэлтэй байгаа. Намайг чимээгүй байхыг, энэ хэргийг хэнд ч хэлэхгүй байхыг хүссэн. Гэхдээ би тэвчихгүй. Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа хүчирхийллийн жигшүүрт хэргийг таслан зогсоох, өсвөр насны охид, хөвгүүддээ хүчирхийллээс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах гэдгийг олон нийтээс асууж, эмэгтэйчүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдэд охид, хөвгүүдээ хамгаалах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулж, бичиг өргөн барина.
-Төрсөн эцгийг нь цагдан хорьсон уу?
-Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Охины ээжийг “Гомдолгүй” гэх өргөдөл өг гэсэн байна лээ.
| Б.БАЯРМАА: Долдугаар ангийн шавийг минь төрсөн эцэг нь хүчирхийлж, жирэмсэн болгосон хэргийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |