Дэлгүүр орохоор явж байсан 11 настай хүү автомашинд мөргүүлж, биеийн байдал нь хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Хүүгийн хөл, дунд чөмөг нь хугарч, тархиндаа доргилт авсны улмаас цус хурж, яаралтай хагалгаанд оржээ. Хүүг БНХАУ-ын иргэний жолоодож явсан автомашин мөргөж, ослын газраас хөдлөсөн гэнэ. Энэ талаар хохирогч хүүгийн эгчээс тодрууллаа.
-Дүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Хоёр хоногийн өмнө яаралтай хагалгаанд орсон. Тархинд нь цус хурж, маш их хавантай байна. Ухаангүй шахуу, маш их цочролд орсон байдалтай байна. Дүү минь ослоос хойш шокын байдалтай юм ярьж чадахгүй байгаа. Хөл нь, дунд чөмөг нь хугарсан. Биеийн байдал нь хүнд эмнэлэгт шаардлагатай эмчилгээ хийлгээд байж байна.
-Дүү нь хичээлээ тараад явж байсан юм болов уу?
-Гуравдугаар сарын 4-ний 13:30 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орохоор явсан юм билээ. Байрныхаа буюу орон сууцны хороолол дунд зам гарах гэж яваад мөргүүлсэн. Миний дүүг мөргөсөн автомашин хороолол дунд хурдтай явж байсан гэсэн. Тэгээд дүүг минь мөргөчихөөд цагдаа ирэхээс өмнө ослын газраас зугтаагүй ч машинаа хөдөлгөчихсөн байсан. Гэтэл одоо миний дүүгийн буруу болгох гээд байна. “Гарцаар гараагүй, гэнэт гүйгээд гараад ирсэн” гэх мэт тайлбар хэлж байна гэнэ лээ. Тийм учраас энэ ослыг харсан хүн байвал тухайн үед юу болсон гэдгийг гэрчлээд өгөөсэй гэж хүсэж байна.
-Дүү нь гарцаар гарсан гэдгээ та бүхэнд хэлсэн үү. Ослын тухай та бүхэн яаж мэдсэн юм бэ. Гэрийнхнийг нь очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Дүү шоконд орсон учир юм хэлж чадахгүй байгаа. Цагдаа нь ч байцаалт аваагүй байна. Дүү минь тухайн үед шоконд орсон учир аав, ээжийнхээ утасны дугаарыг ч хэлж чадаагүй гэсэн. Тэгээд тэр хавьд явж байсан хүн дүүгийн минь ангийн охины ээж байж таараад ээжид нь хэл дуулгасан юм билээ. Ээжийг нь очиход дүүг мөргөсөн жолооч байж байсан гэсэн. Тэгээд цагдаагийн албан хаагчид аваад явсан байна лээ. Тэрнээс хойш тэр жолоочтой уулзаагүй.
-Та бүхэнтэй ирж уулзаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ, эхнэр нь гэх хүн л холбогдсон. Дүүг мөргөсөн жолооч хятад юм байна лээ. Биднийг эмнэлэгт сандралдаж байх хооронд хил гараад зугтаачих вий гэж айж байна.
| ХОХИРОГЧ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГ МИНЬ МӨРГӨСӨН ХЯТАД ЖОЛООЧ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ ХИЛ ГАРААД ЗУГТААЧИХ ВИЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |