Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Анхбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг сургуулийн захирал болмогцоо эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөр болон дотуур байрны хүүхдүүдийн хоолны мал махыг хадам ааваасаа авч, нийлүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл хууль хянталын байгууллагад иржээ.
Бид энэ мэдээллийн дагуу Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуулийн захирал Б.Анхбаяртай холбогдож, тодрууллаа.
-Таныг өөрийн хамаарал бүхий этгээдэд илт давуу байдал үүсгэж сурагчдын үдийн хоолны махыг сургуулийн захиргаанд нийлүүлсэн гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагад иржээ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Сургуулийн захиргаа гэрээнийхээ дагуу л ажиллаж, малчдаасаа мал махаа авч байна. Нэгдүгээрт, би мал мах авах гэрээг хадам аав болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй байгуулаагүй. Түмний нүдэнд дээр ил цагаан явагдаж байгаа гэрээг тэгэх ч боломж байхгүй. Мөн надад тийм үйлдэл хийх ёс суртахуун ч байхгүй. Улсын ажил хэрхэн, ямар зүйлээс ангид үргэлжлэх ёстойг би сайн мэддэг хүн. Би энэ үйлдлийг, миний нэр төрд халдаж байгаа хэргийг ганц, хоёр хүний явуулга болов уу гэж хардаж байна.
-Сургуулийн захиргаа хэдэн малчинтай гэрээтэй юм бэ?
-Угтаа бол ганц л малчинтай гэрээ байгуулсан юм. Гэтэл нөгөө малчин маань гэрээ хийсний дараа “Гэрээнээсээ татгалзах хүсэлтээ өгье. Хөдөө, гадаа их явдаг учраас мал мах нийлүүлж амжихаа байлаа. Манай гэр бүл цөөн хүн амтай учраас мал зөөх хүнгүй боллоо. Өөр хүнийг сонгож өгнө үү” гэх хүсэлтийг тавьсан. Хувь хүний аж байдал, хүсэлтийг хүндэтгэн үзээд бид гэрээгээ цуцалсан. Үүний дараа манай сумын малчин өвгөн ирээд “Манайх нэг үхэр борлуулах гэсэн юм. Сургуульд нийлүүлж болох уу. Гэрээ байгуулж болох уу” гэх хүсэлт тавьсан. Бид “Боломжтой. Та гэрээ байгуулаарай. Гэрээний дагуу мал махаа нийлүүлээд явбал асуудал гарахгүй” гэж хэлсэн.
-Сүүлд гэрээ байгуулсан хүн нь таны хадам аавын малчин юм уу?
-Үгүй ээ. Сумын жирийн л нэг малчин. Надтай болон манай эхнэрийн талынхантай ах, дүү, хамаатан садангийн холбоотой хүн биш.
-Хэчнээн хүүхдийн хоолыг бэлтгэх мах нийлүүлдэг юм бэ?
-Одоогийн байдлаар 85-90 хүүхдийн хүнсэнд зориулж мах худалдан авч байгаа. Тодруулбал, бага ангийн 60 гаруй хүүхэд, дотуур байрны 34 хүүхдийн хоолонд зориулж мал мах авч байгаа гэсэн үг. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага ангийн сурагчид болон дотуур байрны хүүхдийн тоо нэмэгдсэн.
-Та дээр "Нэг хүний явуулга" байх гэж хэллээ. Ямр учиртай юм бэ?
-Намайг сургуулийн захирал болохоос өмнө 2019-2020 оны хичээлийн жилд нутгийн малчин Б гэх хүн мал мах нийлүүлж байсан. Өнгөрсөн хичээлийн жилд гэрээ нь цуцлагдаж, өөр хүн мал мах нийлүүлж байгаа юм. Тэр хүний ах, дүү нар хэл ам хийж байгаан болов уу гэж хардаж байна. Гэхдээ тэдний талаас дахин гэрээ байгуулах хүсэлт хэн нь ч гаргаагүй.
| Цагаанхайрхан сумын сургуулийн захирал Б.АНХБАЯР: БИ ХАДАМ ААВААСАА МАЛ АВЧ, СУРАГЧДЫН ХООЛОНД НИЙЛҮҮЛЭЭГҮЙ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |