Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн, 71 настай Б нь худагт унаж, хүнд гэмтэл авсны улмаас бэртлээ даалгүй нас баржээ. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 12-нд талийгаач сумынхаа наадмыг үзэхээр Дархан-Уул аймгаас Ерөө сумыг зорьж очжээ. Тэрээр ангийнхаа найзууд болох Н, Ц болон эхнэрүүдтэй хамт архи ууж, гэрт нь өнжсөн байна. Тухайн өдрийн 16:00 цагийн орчимд найзтайгаа маргалдаж, улмаар худагт унаж, хөдөлмөрийн чадвараа 80-90 хувь алджээ. Талийгаач эмчилгээ хийлгэж байгаад энэ сарын 12-нд буюу хэрэг гарснаас долоон сарын дараа нас барсан байна. Хэрэгт холбогдсон 71 настай дөрвөн иргэн үгсэн тохиролцож, хэргээ хүлээхгүй, хэргийг хаах гэж байгаа талаар талийгаачийн хүү Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аавд нь тохиолдсон хэргийн талаар та тодорхой яриад өгөхгүй юү?
-Миний аав, ээж хоёр Ерөө сумандаа амьдарч байгаад хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймаг руу нүүж ирсэн байдаг. Аав минь жил бүр л сумынхаа наадмыг үзэхээр Ерөө рүү давхидаг юм. Өнгөрсөн жил ч ялгаагүй, сумынхаа наадмыг үзэхээр, найзуудтайгаа уулзахаар явсан. Харамсалтай нь, аав минь долдугаар сарын 12-нд хамгийн сайн найзынхаа гар худаг дотор ухаангүй хэвтэж байсан гэсэн. Нэг найзынх нь эхнэр цагдаад мэдэгдэж, аавыг минь худгаас гаргаж авсан гэнэ лээ. Аав минь хэдэн сар хэвтэрт, эмчилгээ хийлгэж байгаад энэ сард нас барлаа. Зургаан хүүхдэдээ хэдэн сар ч гэсэн амьд харагдах гэж хэрэндээ л хичээгээд даанч чадалгүй бурхны оронд заларлаа. Бид яах учраа олохгүй байдалтай л байна даа.
-Аавыг нь худаг руу хэн түлхэж унагасан гэдэг нь тодорхой болсон уу?
-Цагдаа нар анх Ц гэх хүнийг шалгаж, "Энэ хүн түлхсэн нь тодорхой учраас яллах дүгнэлт үйлдэнэ" гэж хэлсэн. Аавыг минь Ц түлхэж унагасныг хамт байсан хүнийх нь эхнэр анх баталж, мэдүүлэг өгсөн байдаг. Даанч удалгүй хэргийн газарт хамт байсан дөрвөн хүний мэдүүлэг хавтаст хэргээс алга болж, гэрчгүй болсон. Бүгд мэдүүлгээсээ буцаж, аав минь бараг өөрөө гүйж очоод, онгорхой байсан худагт уначихсан мэт болох нь. Хамт байсан Н-ийн эхнэр анх мэдүүлэхдээ “Талийгаач Б найз Ц-той гадаа гарч маргалдаад байсан. Төд удалгүй Ц Б-г түлхэж, худаг руу унагасан. Б-ийн хоёр хөл нь сарвалзаад унаж байгаа харагдсан” гэж ярьсан юм. Одоо болохоор мэдүүлгээсээ буцаад байгаа. Цагдаа нар ч хуумгай хандаж, “Энэ Ц гэх хүн чинь түлхээгүй юм биш үү” гэх болсон. Цагдаа нарыг анх очиход Ц нь тасраад уначихсан байсан юм билээ. Н гэх найз нь эхнэртэйгээ эрүүл болчихсон байсан гэсэн. Тэгэхээр Н түлхэж унагасан ч байж болзошгүй гэж хардаж байгаа. Бид үүнийг санаатай үйлдсэн, бүлэг гэмт хэрэг гэж хардаж байна.
-Ц гэх хүнтэй таны аав ямар шалтгааны улмаас маргалдсан юм бэ?
-Манайх Ц-гоос хэдэн жилийн өмнө байшин худалдаж авсан юм билээ. Үнэ, мөнгөний асуудалд Ц нь юм бодож явсан юм байлгүй. Хямдхан, үнэтэй авсан гэдгээс л хэрүүл эхэлсэн гэж ярьдаг. Тэгээд л аавыг минь цементэлсэн худаг руу түлхэн унагаж, эрүүл мэндээр нь хохироож, дараа нь амийг нь авч одлоо доо. Аав минь зургаа, долоон сар хэвтэрт, үхэлтэй тэмцэлдсэн.
-Таны аав амьд сэрүүн байхдаа хэргийн талаар юу гэж ярьдаг байсан бэ. Байцаалт өгч байсан уу?
-Аавыг минь амьд байхад байцаагч нь гурван удаа ирж, байцаалт авсан байдаг. Тэр бүрд аав минь өөрийгөө гэрчилж, түлхэж унагасан хүнийг, яагаад, ямар шалтгааны улмаас хэрүүл болсныг хүртэл тодорхой ярьж өгдөг байсан. Аавын минь оюун санаа эрүүл, хэвийн байсан шүү дээ.
-Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан байдаг юм бэ?
-Хэргийг одоо шалгаж байгаа юу. Ямар шатандаа яваа вэ?
-Цагдаа нар хэргийг шалгаж дуусаад, аймгийн прокурорын газарт хаах саналтайгаар хүргүүлсэн юм билээ. Намайг ирж гарын үсэг зурахгүй бол хэрэг чинь хаагдахгүй гэж хэлсэн. Гэмт этгээдүүд гэмээ ухаарахгүй, наранд чөлөөтэй алхаж, амьсгалж, сэтгэл амар амьдарч байхад миний аав шороонд булуулчихсан, үр хүүхэд, хань ижил нь сэтгэлийн тамд амьдарч байна. Эзэн холбогдогч нь тодорхой, хоёр ч гэрчтэй хэргийг хаах санал гаргасанд гайхаж байгаа. Аавтай минь хамт архи уусан хүний хүүхэд нь аймагт хууль хяналтын байгууллагад ажилладаг гэнэ лээ. Танил талаараа дамжуулаад хэргийг хаах гэж байгаа юм байлгүй. Мэдэх юм алга даа. Аавыгаа эрүүл саруул болгочих юм сан гэж хичээж байсан ч талаар боллоо. Миний аав хэдийгээр 70 гарч яваа ч хөнгөн шингэн, эрүүл саруул хүн байсан.
-Та аавтайгаа хамт байсан хүмүүстэй уулзсан уу. Аавыг нь амьд байхад тэд ирсэн үү?
-Өдий 70 настай хэдэн хөгшнийг зовоож, яллаад яах вэ дээ гэж хааяа бодох юм. Тэд ядаж хүн ёсоор ирээд, уучлалт гуйчихдаг болоосой. Тэгвэл бидэнд аавынхаа ясыг өндөлзүүлээд, хөгшин настай хүмүүсийн мууг үзээд байх ч шаардлага алга даа. Харамсалтай нь, тэдэнд уучлалт гуйгаад, хэргийн үнэн мөнийг хэлэх сэтгэл алга. Аавыг амьд байхад дөрвүүлээ ирсэн. Тэднийг хараад аавын минь сэтгэл хямарч, бие нь улам дордсон. Аав тэдний нүүр рүү хараад “Чи намайг түлхэж унагасан. Хэргээ яагаад хүлээхгүй байгаа юм бэ. Хэргээ хүлээгээд хүн ёсоор ханд” гэж хэлсэн. Ц нь “Согтуу байсан учраас юу ч санахгүй байна” гэж хэлнэ лээ. Тэгээд л аавын минь бие улам дордсон доо.
| ТАЛИЙГААЧ Б-ИЙН ХҮҮ Б.БАТ-ЭРДЭНЭ: НАЙЗУУД НЬ ААВЫГ МИНЬ ХУДАГ РУУ ТҮЛХЭЖ, АМИЙГ НЬ БҮРЭЛГЭЧИХЭЭД ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ БАЙНА |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |