Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хөгжимчин ахлагч О өөрийгөө шатаасан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, хоёрдугаар сарын 13-ны 00:50 цагт тус ангийн хөгжмийн салааны ахлагч О өөр дээрээ их хэмжээний шатахуун асгаж, өөрийгөө шатаажээ. Ахлагчийн биеийн байдал ямар байгаа талаар түүний ээж Т-ээс тодрууллаа.
-Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ. Дээрдэж байна уу?
-Яах вэ, эмчилгээгээ хийлгээд л байж байна даа. Хүүгийн минь биеийн 80-90 хувь нь түлэгдсэн гэсэн. Эмч нар шаардлагатай эмчилгээ цаг алдалгүй хийж байгаа. Аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Бид шаардлагатай эм, тариа, тосыг нь гаднаас зөөж, хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийж байна.
-Та хүүгээ сахиж байгаа юу. Хоол, унд идэж чадаж байгаа юу?
-Ах нь дүүгээ сахиж байгаа. Би эхний хоёр хоног сахисан. Хүүгийн миний биеийн байдал муу, хүн харахын аргагүй байгаа учраас айдастай, хэцүү байна. Том болсон залууг нааш, цааш өргөхөөс эхлээд асуудал тулгарч байгаа. Ойрын хэд хоногоос хоол, цайгаа идэж чаддаг болсон. Ухаантай, ганц, хоёр үг ярьж чадаж байгаа. Эрчимт эмчилгээний тасаг руу гаднын хүн оруулахгүй учраас хүүтэйгээ уулзаж чадахгүй л байна. Ямар ч гэсэн ганц, хоёр халбага хоол идэж байгаа болохоор бие нь дээрдээсэй гээд залбираад л сууна даа.
-Эмч нар юу гэж хэлсэн бэ. Улаанбаатар хот руу явах шаардлагагүй гэнэ үү?
-Улаанбаатар хотод ч, аймгийнхаа эмнэлэгт ч ялгаагүй эмчилгээ хийлгэх учраас явах шаардлагагүй гэсэн. Эмч нар хүүг минь “Маш хүнд хүн шүү” л гээд байгаа. Юу болж эргэхийг бурхан л мэдэх байхдаа. Түлэгдэл дараа нь хэцүү байдаг гэсэн. 80 хувийн түлэгдэлтэй хүн бүр ч хэцүү гэж хэлнэ лээ. Юу хийхээ мэдэхгүй, яах учраа олохгүй, эмч нарын хэлсэн шаардлагатай эм, тариаг л зөөгөөд сууж байна. Өөрөөр хүүгийнхээ төлөө юу ч хийж чадахгүй нь дээ. Чадал байдаг бол гадагшаа эмчилгээнд аваад явах сан. Даанч өдрийн хоолоо болгож, чадан ядан амьдарч байгаа бидэнд бололцоо алга даа.
-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ. Хүү тань та нартай цуг амьдардаг байсан уу?
-Би долоон хүүхэдтэй. Сумандаа хувиараа ажиллаж, амьдардаг. Хүү минь цалинтай болж, амьдралаа авч явдаг байсан юм. Цалингийн зээл авч, амьдрал ахуйгаа хэрэндээ л босгох гэж хичээж байсан, хүүдээ. Одоо цалингийн зээл нь нэхэгдээд хэцүү байдалтай л байна. Мөнгө ч яах вэ, хүү минь хөл дээрээ босоод ирээсэй л гэж хүсэж байна. Өөр надад бодогдох юм алга. Хүү минь цэргийн ангийнхаа байранд айлын хажуу өрөөнд амьдардаг байсан. Тэгээд ганцаараа байж байхаар гээд гэрт нь аваад ирсэн байсан юм.
-Хэрэг ангийн бус байрлалд болсон гэж албаныхан хэлсэн. Юунаас болж ийм зүйл болсон гэж та бодож байгаа вэ?
-Тийм ээ, хоёрдугаар сарын 13-ны 00:05 цагийн үед ийм аймшигт зүйл болсон. Бидний ойлгосноор найз охиноосоо болоод өөрийнхөө амийг егүүтгэе гэж бодсон бололтой. Үерхэж байгаад салчихсан юм уу даа. Тэгээд өсвөр насны хүүхэд учраас сэтгэл санаа нь тогтож чадахгүй ийм үйлдэл хийчихлээ. Хэрэг гэрийн гадаа болсон. Би гурван хүүхэдтэйгээ хамт гэртээ байсан юм. Хүү минь бид хэдийг хальт зүүрмэглэх зуур гэрээс гараад л өөрийгөө шатаачихсан байсан. Үнэхээр итгэж чадахгүй байна.
-Хүүгийнх нь сэтгэл санаа тогтворгүй байгаа юм шиг санагдсан уу. Хэвийн байсан уу?
-Сүүлийн хоёр, гурван хоног маш тогтворгүй байсан. Байн, байн гэрээсээ орж, гараад, утсаар яриад, унтаж ч чадахгүй хэцүү байсан. Би өсвөр насны хүүхэд яах ч билээ гээд бараг манаж хонож байсан. Янз бүрийн элдэв буруу үйлдэл хийх үү гэсэндээ үүрийн 04:00, 05:00 цаг хүртэл сахиж, үйлдлийг нь хянаж байсан. Тэгээд тэр өдөр хэсэг зүүрмэглэх хооронд л ийм зүйл болчихлоо. Одоо хүртэл итгэж чадахгүй байна.
-Ийм хэрэг болсныг та хамгийн түрүүнд мэдэж дуудлага өгсөн үү?
-Тийм ээ, тэр үед хүү гэрээсээ гараад явчихсан байсан. Эргэж орж ирээд ариун цэврийн өрөө ороод гарахад нь сэрсэн. Одоо бодоход ариун цэврийн өрөөнөөс шүдэнз авсан юм билээ. Хүүг гэрээр ороод гарахад л бөөн шатахуун үнэртэж байсан. Тэгээд сандарч босоод хамгийн бага хүүгийн хувцсыг нь өмсүүлээд гарах хооронд л өөрийгөө шатаачихсан байсан. Намайг гарахад үс, хувцас, нүүр, ам, бие хэсэг нь бүгд шатчихсан, ганцхан гуталтайгаа л зогсож байсан. Үр хүүхдээ тийм байдалтай байгааг харах үнэхээр аймшигтай юм билээ. Одоо ч нүдэнд харагдаад, итгэж чадахгүй байна.
-Галыг хэн унтраасан бэ?
-Гэрээс гарахад гал нь унтарчихсан байсан.
-Шатахуун хаанаас авсан юм бол оо?
-Гарааш дотор дүүгийн минь мотоциклын шатахуун байсан юм. Саванд 20 гаруй литр шатахуун байсан. Тэрийг бүгдийг нь өөр дээрээ асгасан байна лээ. Нүд ирмэхийн зуурт л шатаад дуусчихдаг юм байна лээ. Намайг анх харахад хамаг бие нь хуйхлагдчихсан байсан шүү дээ.
-Найз охинтой нь та өмнө нь уулзаж байсан уу?
-Үгүй ээ. Эмнэлэг дээр нөгөө охин хүүг минь эргэж ирсэн. Би ч, тэр охин ч юм дуугараагүй. Хүний нялх үрд хэцүү л байгаа байлгүй дээ. Өсвөр насны хүүхдүүдийг буруутгах аргагүй юм даа. Буруутгалаа гээд ч юу болох билээ дээ. Сайншандад буюу бидний байгаа газраас 45 км-ийн зайтай амьдардаг юм билээ.
-Хүү тань ямархуу зантай хүүхэд вэ. Өмнө нь амиа хорлохыг завдаж байсан уу?
-Миний хүү чинь зан сайтай, хүнтэй яриа хөөрөөтэй, эелдэг харилцаатай хүүхэд. Хэнд ч өөрийгөө ойлгуулж чаддаг. Өмнө нь нэг ч удаа ийм үйлдэл хийж байгаагүй. Тэгэх ч шаардлага байхгүй.
-Цэргийн ангид ажилд ороод хэр удаж байсан бэ?
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд сургалтад хамрагдаад цэргийн ангид ажилд орсон таван хүүхдийн нэг нь миний хүү. Сумандаа ажиллаж, амьдрах болсондоо их л баяртай байсан даа. Ээжийнхээ дэргэд, гэртээ санаа амар байх нь миний хүүд сайхан байсан.
-Цэргийн ангид нь дарамт, шахалт байсан гэнэ үү. Танд ямар нэгэн зүйл хэлж байсан уу?
-Үгүй ээ, тийм зүйл байхгүй байх. Надад ганц ч удаа тийм юм ярьж байгаагүй. Ажилдаа дуртай, хариуцлагатай л явдаг байсан.
-Та цэргийн ангийнх нь удирдлагуудтай хэрэг гарснаас хойш уулзсан уу?
-Үгүй ээ, ганц, хоёр удаа утсаар ярьсан. Уулзах ч зав байсангүй дээ. Аймгийн төвд эмнэлгийн үүд сахиад байж байгаа бид цэргийн анги руу нь очиж чадахгүй байна. Хүүг минь хөл дээрээ бостол ядаж цалинг нь оруулаад, зээлийг нь төлж байгаасай л гэж хүсэх юм. Ямар ч хамаагүй аргаар хүүгээ хөл дээр нь босгох гэж бид хичээнэ ээ. Одоохондоо дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр л байна даа. Хүү минь л амьд мэнд байвал болно байх аа.
-Хүү нь хурдан эдгэрэх болтугай.
-Баярлалаа.
| Өөрийгөө шатаасан ахлагчийн ээж Т: Намайг гэрээс гарахад хүүгийн минь гутлаас бусад нь шатчихсан байсан |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |