Тоглоомын талбайд тоглож байсан 12 настай охин хүнд бэртэж, сэхээнд орсон хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд гарсан. Тодруулбал, Баянгол дүүргийн XV хорооны 23 дугаар байрны тоглоомын талбайн савлуур унаж, 12 настай охины гавлын яс цууран, тархинд нь цус хурсан юм. Охин хэдэн сарын турш Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, гавлын яс тайруулах мэс засалд орсноор саяхан эмнэлгээс гарчээ. Хэдийгээр эмнэлгээс гарсан ч охин хамгийн багадаа хоёр жил сургуульд явах боломжгүй болжээ. Энэ талаар А охины аав Ё.Шүрэнчулуунаас тодрууллаа.
-Тухайн үед юу болсон талаар нэхэн сануулахгүй юу?
-Миний охин Ш.Анужин эмээ, дүү хоёртойгоо цуг салхилахаар тавдугаар сарын 31-ний 18:00 цагийн үед гэрээсээ гарсан юм. Тухайн хэрэг 19:00 цаг жаахан өнгөрч байхад болсон гэсэн. Хүүхэд л болсон хойно тэрүүгээр гүйж, харайж яваад шинэ тавьсан гулсуур, савлуур дээр тоглож л дээ. Гэтэл тоглоод удаагүй байтал өнөөх нь унаж, толгойг нь цохиж, ухаан алдаж унасан гэж эмээ нь хэлсэн. Охин маань “Шинэ тоглоомын талбай учраас тоглосон. Тоглоод удаагүй, ганц, хоёрхон савлаад л нураад уначихсан” гэсэн. Охиныг унах үед ээж маань хажуу талынх нь сандал дээр сууж байсан. Сандраад гүйгээд очиход охины ухаан балартчихсан, босож чадахгүй байсан гэсэн. Савлуурын хөндлөн төмөр толгой дээр нь унасан байгаа юм. Тэгээд охиныг сандал дээр хэвтүүлээд, арай дээрдэхээр нь дагуулаад гэртээ ирсэн. Толгой, тархи нь хагарч, дух, нүүрнээс нь цус гараагүй болохоор түргэн дуудаагүй юм билээ. Гэртээ ирээд энэ талаар надад утсаар хэлсэн. Би ч ажлаасаа ум хумгүй иртэл охин маань зогсоо зайгүй бөөлжөөд, шоконд орсон байдалтай байсан. Тэгээд шууд ГССҮТ-д өөрсдөө очиж, охиноо үзүүлэхэд гавлын яс нь цуурч, тархинд нь цус хурсан байна лээ. Бид хэдэн сар эмнэлгээр яваад, хагалгаанд орсон. Одоо гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа.
-Одоо охины тань биеийн байдал ямар байна вэ?
-Эмч нар гавлын яс нь цуурч, тархинд цус хурсан гэдэг онош тавьсан. Анх эмнэлэгт хүнд төмөрт даруулж, бөөлжөөд байна гэсэн зовиуртай очиход эмч нар “Бөөлжөөд байвал тархиндаа гэмтэл авсан, эсвэл цус хурсан байж магадгүй. Мөн яс нь цөмөрч, цуурахад иймэрхүү шинж тэмдэг илэрдэг юм. Танай хүүхдэд эдгээр шинж тэмдгээс 1-2 нь илэрч байна” гээд тархины зураг яаралтай аваад, тохирох эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Охин маань одоо хувийн эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Эмч нар “Ойрын хоёр жилдээ тархинд ачаалал өгч болохгүй. Цаашид гарах сөрөг нөлөөг нь эрт оношлох боломжгүй. Яваандаа унаж, татдаг болж магадгүй. Зөвхөн ажиглах шаардлагатай” гэж хэлсэн. Үүнээс л сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байгаа. Тэгээд бид БНСУ-ын эмч нарт охиныхоо эрүүл мэндийн материалыг явуулах гээд хөөцөлдөж байна. Одоо ганц, хоёр материал бүрдүүлэх дутуу.
-Тухайн үед тоглоомын талбайн тоглоомуудыг шинээр тавиад удаагүй байсан юм билээ. Хариуцаж гүйцэтгэсэн компанийхан нь тантай холбогдсон уу?
-Тухайн компани хэрэг гарснаас хойш хэсэг хугацаанд бидэнтэй холбогдоогүй. Би Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, АТГ-т тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэсэн “BMGL” гэх компанийг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн юм. Үүний дараагаар тухайн компаниас над руу залгаад “Өндөр өртөгтэй оронд эмчилгээ хийлгэхээр явах бол бид төлбөрийг төлж чадахгүй” ухааны юм ярьсан. Гэтэл өмгөөлөгч нь “Танайх эмчилгээний төлбөрийн хэдэн хувийг гаргах боломжтой вэ” гэж асууж байна лээ. Тэгэхээр нь би олигтой юм хэлээгүй, хаячихсан байгаа. Охиноо эрүүл болгож байвал шаардлагатай эмчилгээг хаана ч хийлгэнэ л гэж боддог.
-“BMGL” компанийнхан охины тань эмчилгээний зардалд мөнгө өгсөн үү. Хэдэн төгрөг өгсөн бэ?
-Өгсөн, яг хэдэн төгрөг өгснийг нь банкны хуулга харж байж мэдэх боломжтой. Ямар ч байсан 200, 100, 500, 300, 600 мянган төгрөг уван цуван өгсөн.
-Хэрэг одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа юу?
-МХЕГ-аас хүүхдийн тоглоомын талбай стандарт хангасан эсэх, тоглоомын талбайг “BMGL” компани зөв, буруу хийсэн эсэхийг тогтоож өгөөгүй байгаа. Одоо зөвхөн энэ хариуг хүлээж байна. Хэрэв хариу л гарчих юм бол хэрэг шүүхэд шилжинэ. Өнгөрсөн долдугаар сараас л МХЕГ ажиллаад дүгнэлтээ гаргаж чадаагүй.
| Тоглоомын талбайд бэртсэн охин хоёр жил сургуульд явах боломжгүй болжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |