16 настай хүүхдүүд энэ сарын 3-нд орцонд архидаж, нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах, "Буянт ухаа" хорооллын 719 дүгээр байрны орцонд 16 настай хүүхдүүд архи ууж, маргалдан Б-ын цээжин тус газар нь хутгалж, амийг нь хөнөөжээ. Тус хэргийг цагдаагийн газраас шалгаж, хэргийн газраас архины шил, тамхи зэргийг хурааж авсан байдаг. Бид хохирогч Б-ийн ах Г.Одгэрэлтэй холбогдож хэргийн учир шалтгааныг тодруулсан юм.
-Танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Хэрэг гардаг өдөр дүү нь юу гэж хэлээд гарсан бэ?
-Хэрэг шинийн 1-2-нд шилжих шөнө болсон. Шинийн 1-ний орой дүү минь “Найзуудтайгаа тоглолт үзчихээд ирье” гэж аав бид хоёроос гуйсан. Тэгээд аав “Явуулахгүй. Маргааш ажилтай биз дээ” гэж хэлсэн. Гэтэл намайг дэлгүүр явсан хойгуур дүү минь дахин ааваас гуйж, найзтайгаа утсаар яриулж, зөвшөөрөл аваад найз нь “Танай хүүхдийг тоглолт үзчихээд авчирч өгнө” гэж амлалт өгөөд авч явсан. Тэр гурвыг тоглолт үзэж байхад нөгөө гурван найз нь залгаж дуудсаар байгаад 00:30 цагийн үед Буянт ухаа хорооллын 719 дүгээр байрны орцонд уулзацгаасан юм билээ. Тэднийг очиход нэг нь тасраад унтчихсан. Хоёр нь архи ууж байсан гэсэн.
(1).jpg)
-Тэд юунаас болж маргалдаж, таны дүүг хөнөөсөн юм бол. Та энэ тухай мэдсэн үү?
-Манай дүү архи ууж байсан хоёр хүүхдийн нэгэнтэй нь маргалдсан юм билээ. Гэтэл дүүг минь хутгалж, хөнөөсөн хүүхэд тэдний маргаанд орж ирэхээр нь дүү түүнийг "Чи цаашаа бай" гээд түлхсэн юм билээ. Гэтэл нөгөө хүүхэд нь “Чамайг ална” хутга гаргаж ирсэн юм билээ. Дүү рүү гурван удаа хутгатай далайж, гурав дахь удаагийнхад нь зүрхэн тус газар нь хутгалж хөнөөсөн.
-Тэд 719 дүгээр байранд өмнө очиж байсан болов уу. Тэдний хэн нэгнийх нь тэр байранд амьдардаг байсан уу?
-Өмнө нь очиж байсан үгүйг мэдэхгүй. Тэдний хэн нь ч 719 дүгээр байранд амьдардаггүй байсан. Хүүхдүүд байранд нь архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрч байхад байрны СӨХ-ын жижүүр ямар ч хараа хяналт байдаггүй юм шиг байна лээ. Тэднээс өөр хүүхдүүд ч орж архи уудаг, хонодог гэсэн. Ойролцоох дэлгүүрүүд нь хүүхдүүдэд архи зараад сурчихсан юм шиг байна лээ. Тэдний нэг нь хөдөө орон нутагт ажил хийж байгаад цагаан сарын үеэр хотод ирсэн юм билээ. Тэгээд найзуудаа уруу татаж, архи уусан гэж ойлгож байгаа.
-Дүүгийнхээ цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлсэн үү?
-Задлан шинжилгээ хийлгэсэн. 14-21 хоногийн дараа шинжилгээний хариу гарна. Түүгээр архи уусан эсэх нь тодорхой болох байх. Дүүтэй минь хамт тоглолт үзчихээд ирсэн хүүхдүүдээс согтууруулах ундааны зүйл илрээгүй байна лээ. Тэгэхээр дүүгээс минь илрэхгүй байх магадлалтай.

-Хүүхдүүд өмнө нь ямар харилцаатай байсан бэ. Дүү нь сургуульд сурдаг байсан уу?
-Дүү минь есдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Сауны газар ажилладаг байсан юм. Түүнтэй хамт байсан хүүхдүүд зарим нь сургуульд сурдаг. Дүүг минь хөнөөсөн хүүхэд өмнө нь гарыг нь хугалж, толгойг нь архины шилээр хагалж, чихийг сэтэлж удаа дараа бие нь халдаж, аминд нь заналхийлж байсан. Дүүг минь хөнөөсөн Б гэх наймдугаар сараас хойш хутгатай явж байсан юм билээ. Түүнийг нь аав, ээж нь мэдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан.
-Таны дүүг хөнөөсөн Б гэх өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан уу?
-Өмнө нь тэнсэнтэй, цагдаагийн хяналтад байдаг хүүхэд. Түүнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Тэр автомашины шил толь хагалж, хулгай хийдэг, архидан согтуурч, аав, ээжээсээ “Шар тайлах юм байна уу” гэж архи нэхдэг байсан. Би 2-3 сарын өмнө архи ууж, аав, ээжийнхээ санаа сэтгэлийг зовоохоо боль гэж хэлж байсан. Би түүний ээжийг нь таньдаг.
-Та түүнийг согтуурхсандаа дүүг нь хөнөөсөн гэж бодож байна уу. Ямар нэгэн өс хонзон байсан юм болов уу?
-Дүүг минь санаатайгаар архи ууж, хутгаа бэлдэж байгаад хөнөөсөн байх гэж хардаж байгаа. Бусдын ярианаас сонсоход дүүг минь дандаа “Ална” гэж ярьдаг байсан юм билээ. Тийм учраас удаа дараа заналхийлж, гэмтэл учруулдаг байсан байх. Хамт нийлдэг бусдыгаа заналхийлж, биед нь халддаггүй байсан гэсэн. Тэд бие биедээ сайн ч биш, муу ч биш уулзах үедээ уулздаг найзууд байсан.
-Таны дүү түүнтэй хамт ямар нэгэн хэрэгт холбогдож, архидан согтуурч байсан уу?
-Дүүгээ түүнтэй архидаж байхыг хараагүй, согтуу ирж байхыг нь мэдэхгүй юм. Дүү минь түүнтэй хамт явж байгаад автомашины эд зүйлс хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байсан. Түүнээс өөр хэрэгт холбогдож байгаагүй. Багадаа хурдан морь унадаг, барилдах сонирхолтой хүүхэд байсан. Удахгүй жүдо бөхийн дугуйланд явах төлөвлөгөөтэй байсан юм. Манай дүү бусдын адил найзуудтайгаа уулзах үедээ зөвшөөрөл авч явдаг хүмүүжилтэй хүүхэд байсан.
-Та хэдүүлээ амьдардаг вэ?
-Би аав, дүү хоёртойгоо амьдардаг байсан. Ээж минь биднийг бага байхад бурхан болсон. Аавтайгаа дүүгийнхээ амь насны төлөө эцсээ хүртэл явна.
.jpg)
| Г.ОДГЭРЭЛ: Санаатайгаар архи ууж, дүүг минь хутгалж, хөнөөсөн этгээд өмнө нь толгойг нь хагалж, чихийг нь сэтэлж байсан |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |