ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчийн ажлын албыг хашиж байсан бригадын генерал нь эхнэртээ хутга тулгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, хахуулийн хэрэгт нэр холбогдож, АТГ-аас шалгаж байсан бригадын генерал Ц.Жавхланбаатар өнгөрсөн сарын 15-ны шөнө эхнэртээ хутга тулгаж, амь насанд нь заналхийлсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад бригадын генерал Ц.Жавхланбаатар согтуу, эхнэр, хүүхдэдээ агсам тавьж байсан үйлдлийг таслан зогсоосон байдаг. Цагдаагийн албан хаагчид Ц.Жавхланбаатарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан юм. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийнхэн түүнийг Эрүүлжүүлэх байрандаа саатуулж, Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн торгох шийтгэл ногдуулсан байна. Харин ҮБХИС-иас бригадын генерал Ц.Жавхланбаатарын цалинг гурван сарын хугацаанд 20 хувь бууруулах хариуцлага хүлээлгэсэн гэнэ.
| Эхнэртээ хутга тулгасан бригадын генерал Ц.Жавхланбаатарын цалинг 20 хувь бууруулах шийтгэл ногдуулжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |