Монгол Улсын Зэвсэгт хүчин 100 жилийн настай. Хүнээр бол хэдийн нас тогтож, хойч үедээ алдсан, оносон бүгдээ сургаж, зааварчилж, төлөвшчихсөн байх ёстой салбар. Гэтэл эл салбарт гарахгүй хэрэг гэж байхгүй боллоо. Хүний нялх үрийг цэргийн дарамт, байлдагчийн үзэх ёстой амьдрал гэх нэрээр зодож, тамлаад хөнөөчихдөг. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй албан хаагчаа “Хов зөөсөн” хэмээн ялгаварлан гадуурхаж, олны доог тохуу болгож байгаад амиа егүүтгэхэд хүргэсэн. Албан хаагчид нь ажлын цагаар архидан согтуурч, нэгийгээ зодоод алчихдаг. Энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн албан хаагч нь эхнэрээ шөнөжин зодож, тамлаж байгаад хөнөөсөн гээд аймшигт хэрэг ар араасаа гарч байна. Үүгээр ч зогсохгүй ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчийн ажлын албыг хашиж байсан бригадын генерал нь эхнэртээ хутга тулгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэв үү.

АТГ-аас өнгөрсөн 2019 оны тавдугаар сард тухайн үеийн ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг авлигын хэргээр шалгаж байлаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ахлагч .. –ийн ээж “Хурандаа Ц.Жавхланбаатар нь миний хүүг “Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хэлээд 3.5 сая төгрөг аваад, залилчихлаа. Энэ асуудлыг шалгаж өгөөд, мөнгийг минь буцааж олгоно уу” гэх утга бүхий өргөдлийг хууль хяналтын байгууллагад өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан үндэслэлээр Эрүүгийн хэргээр үүсгэж, шалгаж эхэлсэн юм.
Эл хэрэг 2018 оны тавдугаар сард болсон байдаг. Бригадын генерал Ц.Жавхланбаатар нь Зэвсэгт хүчний 284 ангийн ахлагч ..-г Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж байсан “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө хэмээн мөнгө авсан гэдэг. Тэрбээр “Би чамайг эмчийн үзлэг, биеийн тамирын шалгалт, ажиллагааны 45 хоногийн бэлтгэлд гаргахгүйгээр энхийг дэмжих ажиллагаанд явуулна. Чи авч явах зүйлээ бэлдээд, нисэхэд бэлэн байгаарай. Бэлтгэлээс бууж ирсэн хүмүүсээс алдаа дутагдал гаргасан нэгний оронд оруулна” хэмээн 3.5 сая төгрөг бэлнээр авсан гэгддэг. Тэдний харилцан яриа бүтэлгүйтэж, ахлагч залуу Афганистан руу явж чадаагүй байна. Харин үүний дараа түүнийг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах 850 алба хаагчийн тоонд багтааж, явуулахаар тохирсон ч мөн л бүтэлгүйтсэн тул ахлагч залуугийн ээж хууль хяналтын байгууллагад хандаж, эл хэрэг олон нийтэд ил болсон билээ.
Ц.Жавхланбаатар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа ахлагчийн мөнгийг буцааж өгсөн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж, хууль хяналтын байгууллагад “ээрэгдсэн” бригадын генерал Ц.Жавхланбаатарт яллах дүгнэлт үйлдэх хүсэлт хүргүүлж, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ хугацаанд Ц.Жавхланбаатарт залилуулсан гэх 2-3 хохирч гарч ирэн, 10 орчим сая төгрөг нэхэмжилсэн ч байж болзошгүй байгаа аж. Хачирхалтай нь, прокуророос түүнийг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан хурандаагийн хэргийг хаасан гэсэн үг . Авлигын хэрэгт холбогдож, удаа дараа хууль хяналтын байгууллагын хаалга сахиж, байцаалт, мэдүүлэг өгч, ахлагчаас мөнгө авсан нь тогтоогдсон түүний хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга зарлиг буулгаж, Ц.Жавхланбаатарт Бригадын генерал цол олгосон байдаг.
Мөн Ц.Жавхланбаатар нь эл хэрэгт холбогдохоосоо өмнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан улсаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгагдаж байсан гэнэ. Тодруулбал, тэрбээр хамтран амьдрагчаа цэргийн ангид ажилладаг болгож, сул цалин авч байсан аж. Түүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хэрэг мөн л хаагдсан байна. Хоёр ч удаа Эрүүгийн хэрэгт холбогдож, шалгагдаж байсан тэрбээр 2019 оны есдүгээр сард тушаал дэвшиж, ЗХЖШ-ын орлогч дарга болоод байсан юм. Тэгвэл тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард ҮБИХС-ийн Удирдлагын академийн захирлаар томилогдон ажиллаж байна.
| Авлигын хэрэгт холбогдож, эхнэртээ хутга тулгасан гэх бригадын генерал Ц.Жавхланбаатарт хариуцлага тооцно уу, Г.Сайханбаяр сайд аа |
|
Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
2026-06-22 18:36:26
Гимнастикчид Италиийн тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-06-22 15:18:51
Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА
2026-06-22 14:37:27
“IEM COLOGNE MAJOR 2026” ТЭМЦЭЭНД “TEAM FALCONS” БАГ ШАЛГАРЧ, RIFLER NIKO “MAJOR” ЦОМ ӨРГӨЛӨӨ
2026-06-22 14:13:39
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ
2026-06-22 11:23:35
Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
2026-06-22 09:36:06
МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ
2026-06-22 07:49:43
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-22 07:38:44
Д.Мягмарсүрэн “Korea Athletics Open 2026”-гаас алтан медаль хүртлээ
2026-06-22 07:18:54
ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ
2026-06-22 07:00:57
Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна
2026-06-22 07:00:00
ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ
2026-06-22 07:00:00
“ОРЬ ДУУ”-ГИЙН УУДАМ БУЮУ ЖҮЖИГЧИН Ж.АЛТАНШАГАЙ
2026-06-22 06:34:13
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |