Томчуудын буруу үйлдэл, хайхрамжгүй байдал, эцэс төгсгөлгүй шунал, эрх мэдлийн дайны төлөөсөнд гуравхан настай хүү амиа алдлаа. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны 18:30 агийн үед “Баянгол дүүргийн 18 хорооны 86 дугаар байрны долоон давхрын лифтнээс бага насны хүүхэд уналаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар, Онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангийн аврагчид, яаралтай түргэн тусламжийн эмч хэргийн газарт ажиллажээ. Долоон давхраас унасан хүүг лифтний хонгилоос гаргахад амьсгаатай байсан ч эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН АМЬДАРДАГ БАЙСАН БАЙР. БАЯНГОЛ ДҮҮРЭГ 18 ДУГААР ХОРОО 86 ДУГААР БАЙР. ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТ АВСАН БАЙЛАА. 2022.01.26-НЫ 20:30 ЦАГ
Биднийг очих үеэр цагдаагийн хамгаалалт авч, хэргийн газрын үзлэг ид явагдаж байв. Орцны хаалгаар орж, гарсан оршин суугч нар “Ингэх гээд байсан юм. Хайрхан хүүхэд алаад хаячихлаа. Хоёр, гурван жил лифт нь эвдэрхий байлаа. СӨХ гэж хэдэн бүтэхгүй нөхөр” гээд амандаа үглэж, хоорондоо ярилцлах. Нэгдүгээр даврхын лифтны хаалгыг хүчээр онгойлж, хүүг гаргасан бололтой. Тэр хэсэг цустай, ундуй сундуй болжээ. Хамгаалтын тууз татаж, лифтэнд хүрч болохгүйг анхааруулсан байлаа. Хэрэв энэ туузыг хүүхэд эндэхээс өмнө наасан бол...
22:00 цагийн үед хэргийн газрын үзлэг дуусаж, хүүгийн аав, ээж, дүү, эмээ, өвөө, ах дүү нар эмнэлгээс ирэх таарлаа. Ээжийнх нь ухаан балартаж, амьсгалж ч үл чадна. Өвөө, эмээ хоёрт нь хэлэх үг олдохгүй толгойгоо сэгсэрч, лифтний хонгил руу байн байн өнгийнө. Эмээ нь “Энэ рүү уначихсан юм уу” гэж хоолойгоо чичрүүлэн байж асуугаад, чангаар уйлах. Аавынхаа өвөрт үүрүүлж, үүргэвчин дээр суусан жаахан дүүг нь, нүдэн дээрээ үрээ алдсан аав, хүүгээ хайсан ээжийн харц орцоор нэг хэсүүчилэн байгааг харах нүд хальтрам байлаа. Хэдхэн цагийн өмнө дуртай тоглоомоо, дуртай амттангаа аав, ээжээрээ авхуулж, гэр рүүгээ яарч явсан бяцхан хүү хорвоогоос бүр мөсөн явчихсанд үл итгэж, тэд гэр рүүгээ шатаар алхцгаав.

ХҮҮ ЭНЭ ХААЛГЫГ НАЛЖ ЗОГСОЖ БАЙГААД УНАЖЭЭ. 86 ДУГААР БАЙРНЫ ДОЛООН ДАВХАР. ХАМГААЛАЛТЫН ТУУЗ НААЖ, СКОЧИДСОН БАЙВ
Бид үнэн учраа хэлж, талийгаач хүүгийн өвөөгөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Маш харамсалтай үйл явдал болжээ. Та хүүхдүүдтэйгээ цуг амьдардаг уу?
-Үгүй ээ. Эхнэр бид хоёр өөр газарт амьдардаг. Энэ байранд охин минь нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Гэнэт л ийм мэдээ ирээд, бид эмнэлэг дээр уулзлаа. Жаахан зээ хүү минь лифтнээс унаад нас барчихлаа гэнэ. Итгэж чадахгүй байна. Бид хэд эмнэлэгт байж байгаад ирлээ. Маргааш цагдаа сэргийлэхэд очиж байцаалт өгөх юм шиг байна.
-Хүү гэр рүүгээ орж явсан юм болов уу?
-Аав, дүүтэйгээ байрныхаа доод талын дэлгүүр орсон юм шиг байна. Ойр зуурын жаахан хүнсний зүйл аваад гэр рүүгээ орж явжээ. Лифт нь ажилладаггүй учраас шатаар явж, зээ хүү минь аав, дүүгийнхээ урд талд гүйгээд явж байсан бололтой. Шат өөд түрүүлж гарч ирээд, лифтний тэнд аав, дүүгээ хүлээж байсан юм шиг байна. Тэгээд аав нь гэртээ оръё гэх хооронд л лифтний хаалгаар унасан гэнэ. Лифтний хаалганы доод хэсэг онцгорхой, бэхэлгээгүй байсан байна шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Хэлэх ч үг олдохгүй, багтрах гэж байна.
-Талийгаач хүү айлын том хүү юу?
-Тийм ээ. Миний охин, хүргэн хоёр өөдөсхөн хоёр жаахан хүүхэдтэй. Зээ хүү минь том хүү нь байсан. Өдөрхөн зүгээр л “Өвөө” гээд шулагнаж байсан үр минь байхгүй болчихсон гэхээр хэлэх үг олдохгүй байна аа, ахад нь.
-Энэ байр олон жил лифтгүй байгаа юу?
-Удаан хугацаанд лифтгүй байгаа. Ирэх болгонд л лифтгүй байдаг байсан.
Харин хүүгийн аав “Одоохондоо маш хэцүү байна. Тийм учраас мэдээлэл өгч чадахгүй нь” хэмээгээд гомдол, цөхрөлөө барж ядан дээш явав.
Ажиллагаагүй лифттэй хэдэн зуун өдөр өнгөрүүлсэн тус байранд бүтэн юм алга. СӨХ нь тамга тэмдгийн маргаантай учраас ямар ч ажил хийгдээгүй гэнэ. Бид энэ талаар тус байрны “Хаансуудал” СӨХ-ны ТУЗ-ийн дарга н.Цэцэгээтэй уулзаж, тодруулсан юм.
Тэрбээр “Тэтгэвэрийн насны ганц бие эмэгтэй би байрныхаа төлөө ганцаараа зүтгэж байна. Дөнгөж сая цагдаа руу очиж, үнэн учраа хэлж, байцаалт өгөөд ирлээ. Манай байр улсад, ус, дулааны маш их хэмжээний өртэй байсан. Сүүлдээ хэдэн сар СӨХ-ны дансыг хаалгаж байгаад өрнийхөө зах зухаас дарсан. Үлдсэн хэдэн төгрөгийг нь хувиасаа төлж, барагдуулж, энэ байрыг өргүй болгосон. СӨХ-ны дарга олон солигдож, мөнгийг нь авсаар байгаад дууссан. Олон дарга солигдох бүрдээ хуучин лифтний сэлбэгийг сэлгэж хийсээр засвар авахгүй болтол нь эвдсэн. 2020 оны сонгуулийн үеэр хөөцөлдөж байгаад 2021 онд лифт засвар хийхэд 45 сая төгрөг төсөвлөсөн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл тендер зарлагдаад шалгарсан компани байхгүй гэх шалтгаанаар ажил хийгдээгүй байна. Манай байрны лифтийг хариуцаж байгаа компанид хандахаар “Сэлбэг нь тасраад хоёр жил болсон. Бидэнд засварлах ямар ч боломжгүй байхгүй” гэж хэлдэг. Манай СӨХ-ны даргаар Золбоо гэж залуу ажилладаг. Өнгөрсөн долдугаар сард СӨХ-ийн дарга болсон юм. Гэхдээ хөдөө, гадаа их явдаг учраас тамга, тэмдгээ надад өгчихдөг. Би энэ байрны төлөө явсаар ганцаардаж байна. Хар цай ууж, хатсан талх идэж уугаад ч болов би энэ байрыг өргүй болгох гэж хичээж байгаа. Давхар бүрийн лифтний хаалгуудыг хүүгийн аав хүүхдээ авахдаа өшиглөж онгорхой болгосон гэж манай жижүүр эмэгтэй хэлсэн. Сандарсан хүн тэгэх нь тодорхой байх. Тэрнээс хаалга нь тийм онгорхой байдаггүй байсан юм. Би энэ байрыг лифттэй болгох гэж зүтгэж л явна. Би ТУЗ-ийн дарга хийснээрээ нэг ч төгрөгийн цалин авдаггүй” гэлээ.

.jpg)
Оршин суугчдын хэлж буйгаар Баянгол дүүргийн ИТХ-д 18 дугаар хорооноос Э.Миеэгомбо гэх залуу “Байрыг чинь лифттэй болгож өгнө” гэх амлалт өгч, төлөөлөгчөөр сонгогджээ. Тус байр нь 10 жилийн өмнө ашиглалтад орсон бөгөөд дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын лифтийг нь “Хүн зорчих боломжгүй” гэх шалтгаанаар өнгөрсөн жил акталсан байна.
Бид энэ талаар тус байрны СӨХ-ны дарга н.Золбоотой холбогдлоо. Тэрбээр “Оршин суугчидтайгаа ярилцаж байгаад найман залуу байраа аятайхан болгохоор шийдсэн юм. Гэхдээ бид хэнийгээ ч даргаар сонгоогүй. Нэгдүгээр надад тамга, тэмдэг нь байхгүй. Би гарын үсэг зурж үзээгүй. Бид өнгөрсөн гуравдугаар сард нэгдэж, долдугаар сард бараг тарсан. Өр ширийг нь барахгүй юм билээ. Энэ хугацаандаа манай хорооноос сонгогдсон төлөөлөгч Э.Миеэгомботой очиж уулзаж байсан. Биднийг очиход лифт засварлахад 45 сая төгрөг суутгаж, тендэр зарласан байгаа гэж хэлсэн. Гэхдээ тэрнээс хойш тэр залуутай дахиж уулзаагүй" гэв.

Сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх сурвалжилыг бэлтгэлээ. Эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, отож буй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Хүүхдийн амийг авч одох зуу, зуун байр, лифт нийслэл хотод байгаа гэдгийг сануулж хэлье.
| ЛИФТНЭЭС УНАСАН ХҮҮГИЙН ӨВӨӨ: Зээ минь аав, дүүтэйгээ дэлгүүр ороод, гэр рүүгээ орох гэж яваад амиа алдчихлаа |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |