Сүүлийн жилүүдэд залуучууд гадаад орон руу явах, тэнд очиж ажиллаж, амьдрах нь нэмэгдэж байгаа. БНСУ, Япон, АНУ-ыг зорих манай улсын иргэдийн цуваа тасрахгүй байна. Тэгвэл иргэдийг “Гадаад руу гаргаж өгнө, шалгалтад автоматаар тэнцүүлнэ” гэх зуучлалын компани эрс нэмэгдэж, залилангийн гэмт хэрэг ихэсжээ. Тодруулбал, нэгэн зуучлалын компани 100 гаруй иргэнд “БНСУ руу гэрээт ажилтнаар явуулж өгнө. Гэрээт ажилтны шалгалтад автоматаар тэнцүүлж, урилга илгээнэ” хэмээн хууран мэхэлж, мөнгө авчээ. Энэ талаарх мэдээллийг тус компанид залилуулсан иргэн холбогдож, манай сайтад мэдээлэл өглөө.
.jpg)
-Та хэрхэн хохирсон талаараа мэдээлэл өгөхгүй юу. Ямар нэртэй компани вэ?
-Би эгчийнхээ хүүхдийг БНСУ руу явуулж, ажил хийлгэхээр хөөцөлдөж байгаа юм. Өнгөрсөн оны зургадугаар сард манай гэрийнхэн ийм санал гаргаад, зуучлалын компани хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд Хан-Уул дүүрэгт байрлах “VISA CONSULTING MONGOLIA” гэсэн пэйж хуудастай, зуучлалын компанид хандсан. Тус компани нь олон жил иргэдийг зуучилж байгаа гэхээр нь очиж уулзахад тэд “БНСУ руу иргэдийг явуулж өгдөг туршлагатай. БНСУ-ын Элчин сайдын яаманд танилтай. Гэрээт ажилтнаар явахад гурван төрлийн шалгалт өгдөг. Энэ гурван шалгалтад найдвартай тэнцүүлж өгөхөд найман сая төгрөг. Урьдчилгаа 1.5 сая төгрөг авна. Шалгалтын дараа гурван сая төгрөг төлнө. Үлдсэн төлбөрийг БНСУ руу явахдаа төлж болно” гэж хэлсэн. Бид урьдчилгаа төлбөр болох 1.5 сая төгрөгөө төлсөн. Гэрээт ажилтны шалгалт өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон юм. Шалгалтын үеэр бид дахин 350 мянган төгрөг төлсөн.
-Шалгалтдаа тэнцээгүй байсан уу?
-Тийм ээ, шалгалтад тэнцсэн хүмүүсийн нэр гарахад манай дүүгийн нэр байгаагүй. Тэгээд бид нөгөө компани руу очиж, уулзаж, өгсөн мөнгөө нэхэмжилсэн. Очиход бидэнд төлбөрийг маань буцааж өгнө гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл сураг чимээгүй байна. Байнга шалтаг хэлж, биднээс зугтааж байгаа.
-Танай дүүгээс гадна хохирсон хэчнээн хүн байгаа вэ?
-Анх дүүг минь бүртгүүлэх үеэр гэрээт ажилтан шалгаруулж авах шалгалт товлогдсон байсан юм. Шалгалтаар далимдуулж олон хүнийг бүртгэж авсан юм шиг байна лээ. Тухайн үедээ найман сая төгрөгөө төлөөд, шалгалтад тэнцэж, БНСУ руу явна гэсэн 30 гаруй хүн байсан. Сүүлдээ энэ тоо гурав дахин нэмэгдэж, 100 гаруй хүн болсон гэсэн.
-Төлбөрөө дансаар төлсөн үү?
-Тийм ээ.
-Цагдаагийн байгууллагад хандсан уу?
-“Өнөөдөр өгнө. Маргааш шилжүүлнэ” гэсэн үгэнд нь хууртаад цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй байна. Хохирсон бусад хүмүүсийг нь танихгүй болохоор ганцаараа юу хийх, яах учраа олохгүй байна. Бидний төлсөн төлбөр л хамгийн бага нь шүү дээ.
-Иргэдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
-Аливаа шийдвэрийг гаргасан бол найдвартай газар хандаж байхыг хүсье. Хүн баян цатгаландаа харийн орныг зорьж, хар ажил хийхийг хүсэхгүй шүү дээ. Амьдрал ахуй хэцүү, өдрийн хоолоо яая гэж байгаа хүмүүс л байна. Бид ч бас тэдний нэг. Хүнээс мөнгө зээлээд, дүүгээ явуулахаар бүртгүүлсэн боловч хулхидуулчихлаа. Мөн цаг хугацаагаараа хохирч байна. Иймд иргэдийг сэрэмжтэй байж, бусдад залилуулахаас сэрэмжлүүлж байна. Мөн иргэдийг хууран мэхэлдэг энэ мэт компаниудыг хааж, цэгцлээсэй гэж хүсэж байна.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “VISA CONSULTING MONGOLIA” ХХК-ийн захирал О.Эгшиглэнтэй холбогдож, дараах тодруулгыг авав.

-“VISA CONSULTING MONGOLIA” ХХК 100 гаруй иргэнээс “БНСУ руу явуулж өгнө” гээд мөнгө авсан юм уу?
-Тийм ээ, нэг хүнээс 1.5 сая төгрөг бүртгэхдээ авсан юм. Дараа нь шалгалтын үеэр 350 мянган төгрөг авсан нь үнэн. Тухайн үед БНСУ-ын хөдөлмөрийн гэрээний ажилтан авахад шалгалтад хэдэн хүн тэнцүүлж болох нөхцөл байдал бүрдсэн байсан. Тийм учраас хүмүүсийг бүртгэж авсан юм. Харин арваннэгдүгээр сарын 3-нд шалгалтын хариуг харахад үр дүн нь тодорхой харагдаж байсан. Тиймээс бид бүртгүүлж, төлбөр төлсөн хүмүүс рүүгээ холбогдож, “Асуудал өөрөө эргэлээ. Хүрч ирж гэрээгээ цуцлаарай. Мөнгөө аваарай” гэж хэлсэн байгаа.
-Хүмүүсийнхээ төлбөрийг бүрэн барагдуулсан уу. Төлбөрөө аваагүй олон хүн байгаа гэсэн шүү дээ?
-Уг нь хүмүүсийнхээ мөнгийг буцааж өгөөд байгаа л гэсэн дээ. Төлбөрийг нь өгөөгүй хүн байгаа юм байхдаа.
-Шалгалтад автоматаар тэнцүүлэх боломж байдаг юм уу?
-Энэ асуудал дээр манай компани хүнд хулхидуулчихсан юм. Манайд ажиллаж байсан залуу “Би хөдөлмөрийн биржид ажилладаг. Хүмүүсийг тэнцүүлж, аргалж өгч чаддаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид итгээд хэдэн хүнийг бүртгэж авсан юм.
-Энэ үйлдэл хууль бус гэдгийг та мэдэж байгаа юу?
-Хууль бус гэдгийг сайн мэдэж байгаа.
-Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Гурав, дөрвөн жил болж байна.
-БНСУ-аас гадна өөр ямар улс руу иргэдийг явуулж өгдөг вэ?
-Шинэ Зеланд, Канад, АНУ, Англи Улс руу иргэдийг ажилд зуучилдаг. Төлбөрийн хувьд өөр өөр байдаг.
| “VISA CONSULTING MONGOLIA” гэх компани 100 гаруй иргэнийг “БНСУ руу гэрээт ажилтнаар явуулж өгнө” хэмээн залилжээ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |