Уулын модыг зөөж, амийг нь таслах ажлыг жилийн дөрвөн улиралд ямар ч хараа хяналтгүйгээр үйлдэж байгаа модны хулгайчид, тэдний хамсаатан болох ойн ангийн дарга нарт хатуу хариуцлага тооцохгүй бол ойн сан сүйрэх нь ээ, Ерөнхийлөгч өө. Аймаг, сумын ойн ангийн дарга нар байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж буй талаар бид өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Тодруулбал, ойн сантай аймаг, сумын ойн ангийн дарга болон Засаг дарга нар ойн цэвэрлэгээ, түлээний мод, зах банз гэх боловсон үгээр залуу ойг, уулын модыг хэдэн мянгаар нь хядах, эрүүл талбайг цэвэрлэх зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий хэдэн компанидаа баруун солгоогүй олгодог. Гарал үүслийн гэрчилгээ олгосон компаниудаа хаанаас, хэдэн ширхэг, ямар төрлийн мод ачаад явж байгааг нь хянадаггүй.
Тэр бүү хэл сумынх нь тархинд хэдэн арван хоног хөрөөн дуу тачигнаж, хөвч тайгыг нь хядаж байхад нүдэн балай, чихэн дүлий суудаг. Мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар, хууль бусаар үйлдэж, үндсэн болон үлдэх хувь, сунгах хэсэг, хяналтын А, Б, В хэсгийн бичиглэлийг зөрүүтэй бичдэг. Ойн ангид үлдэх хувь дээр 1000 ширхэг нарс бэлтгэх зөвшөөрөл олгож, гарын үсэг зурсан хэрнээ тээвэрлэх, зөөвөрлөх хэсэг дээр “2000 мод бэлтгэхийг зөвшөөрөв” гэж бичсэн байдаг. Төд удалгүй гарал үүслийн гэрчилгээний эх хувийг зориуд, зохион байгуулалтайгаар устгадаг. Уулнаас түлээний мод, зах банз бэлтгэх зөвшөөрөл авсан компаниуд нь худалдаанд борлуулах банз, байшиг барих палк ачаад явдаг. Энийг нь харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэдэг. Түлээний мод нь палк, банз болж хувирдаг, бичсэн тоо нь хоёр дахин үржигддэг, хууль бус үйлдлээ далдаж, нуухын тулд гарал үүслийн гэрчилгээг устгадаг гээд ид шидийн гэмээр байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэргийг ойн ангийн дарга үйлдэж байна. Ойн ангийн дарга ингэж ажиллаж, ийм маягаар ойн сангаас мод бэлтгэх зөвшөөрөл олгодог гэх.
Мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар, хууль бусаар үйлдэж, үндсэн болон үлдэх хувь, сунгах хэсэг, хяналтын А, Б, В хэсгийн бичиглэлийг зөрүүтэй бичдэг.
Тэрбум мод тарихаар улсаараа бэлтгэгдэж, амьсгалах агаарынхаа төлөө хавар, намаргүй зүтгэх тушаал авсан иргэдийнхээ, хүн ардынхаа төлөө зормиог, зоригтой шийдвэр гаргасан өөрийнхөө, албатуудынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүйн тулд эхлээд модны хулгайчидтай хатуу тэмцэх хэрэгтэй болжээ, Ерөнхийлөгч өө. Гэхдээ та модны хулгайчийг ойн үнээс биш, захаас нь хайгаарай. Тэрбум модоор далимдуулж, ойн сангийн эзэн юм шиг дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа таны албатууд бол орчин цагийн боловсон, бэлтгэгдсэн модны хулгайчид юм шүү. Иргэд тань уулын модыг хаа хамаагүй огтолж, хэдэн зуугаар нь ачиж, олон арван хоног ойн гүнд хөрөөн дуу тачигнуулж, хууль бусаар тээвэрлэлт хийх зоригтой, ухамсартай биш ээ. Тэдэнд тийм их эрх чөлөө ч гэж үгүй. Хэрэв тэгвэл сумын цагдаа, байгаль орчны байцаагчаас эхлээд толгой дарааллан “яллана” гэдгийг мэдэж буй биз ээ. Буйдхан тосгоны, ойн гүний эзэн юм шиг аашилж, ойн санг зарж, мөнгө болгож, модны мулгайчидтай халаас нэгтгэсэн ойн ангийн дарга нарыг одоо л шалгавал бид тэрбум модтой, одоо байгаа ойн сантайгаа мөр бүтэн үлдэх боломж бүрдэх нь, Ерөнхийлөгч өө.

Гэхдээ та модны хулгайчийг ойн үнээс биш, захаас нь хайгаарай. Тэрбум модоор далимдуулж, ойн сангийн эзэн юм шиг дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа таны албатууд бол орчин цагийн боловсон, бэлтгэгдсэн модны хулгайчид юм шүү.
Угтаа мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгосон мэдээллийг цахим сүлжээнд бүртгэхээр журамласан байдаг. Гэвч цахим бүртгэлийн сан ойн сантай аймгууд, тэр дундаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүрэн хийгдээгүй өнөөдрийг хүрчээ. Ийм л учраас тэд алга дарам цаасаар ашиг олж, халаасаа түнтийлгэсээр иржээ. Иймд нэгдүгээрт, цахим санд мэдээлэл бүртгэх ажлыг нэг мөсөн шийдвэрлэх цаг нь хэдийнэ болж. Ингэж л бид ойн сангаа шилэн байдлаар хянаж, Батаа, Доржоогийн компанид хэчнээн тооны, ямар төрлийн мод бэлтгэх зөвшөөрөл олгосон бэ гэдгийг төвөггүй мэдэх боломжтой болох нь. Цахим болсноор ойн ангийн дарга нарын хууль бус үйлдэл тасарч, хэдэн мод минь амьтайгаа үлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ цахим бүртгэлийг яс тас хийдэг ойн ангиуд бий. Тэднээс туршлага судалж, мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг цахимжуулахыг нэн даруй холбогдох албаны хүмүүст даалгах нь зүйтэй. Цахимжулах ажлыг эрчижүүлснээр нэг ч гэсэн модны амийг аврах боломж бүрдэх юм.
Иймд нэгдүгээрт, цахим санд мэдээлэл бүртгэх ажлыг нэг мөсөн шийдвэрлэх цаг нь хэдийнэ болж.
Мөн замын постонд үүрэг гүйцэтгэж, хяналт тавьж, хаанаас, ямар, хэчнээн төрлийн мод ачиж явааг шалгаж буй албан хаагчид гарал үүслийн гэрчилгээг цахимаар хянах, тулгах боломжийг бүрдүүлж байж модны хулгайчидтай тэмцэж байна гэж хэлэх байх. Үгүй бол ойн ангийн хуурамчаар үйлдсэн гарал үүслийн гэрчилгээг нүдээрээ харсан болоод, машиных нь тэвшийг сөхөж үзсэн болоод өнгөрөөдөг, нэвтрүүлдэг тогтолцоо байсаар байх болно. Хэрэв иймээрээ үргэлжилбэл ойн сангийн залуу ой 2030 гэхэд дуусах бололтой.
Үргэлжлэл бий
| ОЙН АНГИЙНХАН МОДНЫ ХУЛГАЙЧИДТАЙ ХАЛААС НЭГТГЭЖ, УУЛЫН МОДЫГ ЗӨӨЖ БАЙГААГ ЗОГСОО, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ-II |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |