-БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭМЧ НАРЫН ХАХУУЛЬ АВЧ, ХУУРАМЧ ОНОШ ТОГТООСОН ХЭРЭГТ 611 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА-
Баян-Өлгий аймгийн 40 гаруй эмч Нийгмийн даатгалын дарга мэргэжилтнүүдтэйгээ хуйвалдаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоож иргэдийн хэлж заншсанаар группэд оруулдаг байсан хэргийг манай сайтын сэтгүүлч сурвалжилж, баримтыг ил болгож байсан билээ. Харин энэ удаад тус хэргийг эргэн сануулж, шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар нэхэн сурвалжилж байна.
2020 оны аравдугаар сард Баян-Өлгий аймгийн зарим иргэн дээрх хууль бус хуйвалдаан болон улс үндэстний эсрэг хийж буй ноцтой гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-т гомдол гаргаж, санал хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Тухайлбал, “Нэгдүгээрт, улсын бүртгэл мэдээллийн төвд “Монгол Улсын иргэн” гэх бүртгэлтэй мөртлөө Казахстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос өндөр настны тэтгэвэр, Казахстанаас мөн тэтгэвэр авдаг олон хүн байдаг. Хоёдугаарт, аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэйгээ хамсарч хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдагдалтай хэмээн тогтоож группэд оруулдаг. Группэд оруулсан иргэдийнхээ хахуулын мөнгийг голж, дарамталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ашигладаг. Гуравдугаарт, улсаас халамж авахын тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглож байна” гэх гомдол, санал гаргаж хуулийн байгууллагад хандаж байсан юм. Дээрх гомдлын дагуу АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажилласан билээ.
Шалгалтын багийнхан Баян-Өлгий аймгийн эмч нарын оношоор хэлгүй, дүлий гэх хүмүүсийн гэрт очиж, тэднийг эрүүл, саруул гэдгийг тогтоож, сар бүр халамжийн мөнгө авч байсныг илрүүлсэн юм. Мөн 420 гаруй иргэнийг оношилгоонд хамруулахад 268 нь хуурамч бичиг баримт үйлдэж, үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдож байв.

Дээрх хэрэгт холбогдсон эмч нараас гадна 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүн Б.Бейсен хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Түүнийг тус бүлэг хэргийн гол зохион байгуулагч гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн болохдоо “Хөдөлмөрийн чадвараа алдсан” хэмээн хууль зөрчиж, группэд оруулж өгсөн хүмүүсээрээ дамжуулан иргэдийн саналыг авсан байх магадлалтай гэх. Дээрх хууль бус хэрэгт хамгийн их нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсен, тухайн үед Нийгмийн даатгалын магадлан эмч байсан Н.Сакен, Сэрикжан нар гэх.
-БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ГАРЧЭЭ-
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг илрүүлснээс хойш 2018 онд тус аймгийн нийгмийн даатгалын санд 1.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч, хууль бусаар групп авах иргэдийн тоо буурсан байна.
.jpg)
Харин шалгалтын явцад Ховд, Баян-Өлгий аймгийн шүүхийн нэр бүхий шүүгч нарын явцуу сонирхол тодорхой хэмжээнд саад учруулсан байж болзошгүй гэх. Тухайлбал, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ц.Гантөгс, Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа нар нь мөрдөгч, прокурорын саналын дагуу яллагдагч Н.Сакенд 10 гаруй удаа таслан сэргийлэх арга хэмжээ авах хурал явуулсан байна. Гэвч эцэст нь, илт хууль бус шийдвэр гаргаж, түүний магадлан эмчийн албан үүргийг түдгэлзүүлээгүй, улмаар яллагдагч Н.Сакен нь албан тушаал дэвшиж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.
Н.САКЕН ГЭЖ ХЭН БЭ
Тэрбээр 2008-2012 онд Нийгмийн даатгалын хэлтэст магадлан эмчээр ажиллаж байгаад 2012 онд ажлаасаа чөлөөлөгджээ. Харин 2016 онд өмнөх ажилдаа дахин томилогдож, өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байна.


Тус хэрэг нь одоогоор 49 яллагдагчтай, 251 хавтаст хэрэг бөгөөд уг хэргээс хахууль өгөгч 562 иргэнд холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Дээрх 49 яллагдагч дээр хахууль өгсөн үйлдэлд шалгагдаж байгаа 562 иргэнийг нэмж яллагдагчаар татсан тохиолдолд 611 хүнийг нэгэн зэрэг шүүхээр шийдвэрлэх нөхцөл үүсжээ.
| Эрүүл хүмүүсээс хахууль авч хэлгүй, дүлий “болгон”, группэд оруулсан яллагдагчийг дарга болгожээ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |