Уулын модыг хуу хамж, их хэмжээний ашиг олдог бүлэглэлтэй гар барилцаж, халаас нэгтгэсэн аймаг, сумдын Засаг дарга, ойн ангийн дарга, байцаагч, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар улсын ойн сангийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсээр олон жилийн ардаа үдлээ. Улсынх нь Ерөнхийлөгч тэрбум мод тарина гээд индэр дээрээс тууз хайчилж, төрийн албан хаагчдаа хөдөлгөж байх хойгуур тэд уулын модон дээр найрлаж, халаасаа түнтийлгэх арга саам хайж, цаасан дээр тоглолт хийж байна.
Цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэхээр хүч тэнцүүлж, тэрбум тарихаар төлөвлөсөн улсын Ерөнхийлөгчийн, байгаль орчны дайсан нь сумдын ойн ангийн дарга, байцаагч нар болсныг хүргэж байна. Бид мянга мод тариад, тэрбум гэх тоонд хүргэхгүй бололтой. Тэрбум мод тариад дуусахад ойн сангийн модод хэдийнэ банз, палк болчихсон байх бололтой.

Ойн ангийн дарга, зарим сум, аймгийн Засаг дарга нар болон хэн дуртай нь ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл олгож байна гэхэд хилсдэхгүй болов уу. Хүн харахад цаасан дээр баахан тоо бичиж, бичиг баримт бүрдүүлж, мод бэлтгэхэд асар хүндрэлтэй, хэцүү мэт харагдуулдаг боловч үнэн хачиртаа тэд хуурамч бичиг баримтаар модны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлддэг аж. Тодруулбал, аймаг, сумдын ойн ангийн дарга нар гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ойн ангид үлдэх гэрчилгээний нэг хувь дээр “1000 ширхэг мод бэлтгэх зөвшөөрөл олгов” гэж тоо хэмжээ бичсэн байдаг гэнэ. Харин тээвэрлэх, бэлтгэх зөвшөөрөл олгосон хувь дээр 1000 ширхэг бус, 2000 ширхэг мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байдаг ажээ. Гарал үүслийн гэрчилгээг зөрүүтэй үйлдэж, тооны зөрүүгээр модны наймаа хийж байна гэсэн үг. Угтаа тээвэрлэж, зөөвөрлөж, бэлтгэж байгаа гэрчилгээний хуулбараар бус, ойн ангид үлдсэн гарал үүслийн гэрчилгээний хувиар хэчнээн мод бэлтгэх зөвшөөрөл олгосныг мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад зөөвөрлөсөн бичиг баримтыг биш, зөөвөрлөх зөвшөөрөл олгосон ойн ангийн бичиг баримтыг шалгана. Гэтэл ойн ангийн дарга нар үүнийг зохион байгуулалтайгаар үгсэн хуувилдаж, төөрөгдүүлэх замаар халаасаа түнтийлгэж байна.
Гарал үүслийн гэрчилгээг зөрүүтэй үйлдэж, тооны зөрүүгээр модны наймаа хийж байна гэсэн үг.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн ярихдаа “Манай ойн ангийн дарга болон байцаагч, мэргэжилтнүүд мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлддэг нь үнэн. Гарал үүслийн гэрчилгээ нь үндсэн болон үлдэх хувь, сунгах хэсэг, хяналтын А, Б, В хэсгээс бүрддэг юм. Дээрх гурван хэсэг дээр модны төрөл, тоо ширхгийг яг ижилхэн бичсэн байх ёстой.
.jpg)
Өөрөөр хэлбэл, А, Б, В хэсэг дээр бичсэн модны тоо, төрөл зөрөх ёсгүй гэсэн үг. Ойн ангид үлдсэн хувийг сайтар хадгалж, санхүүгийн баримт болгон архивлаж, улирал, хагас жил, жилийн эцэст мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн бэлтгэсэн модны нэгтгэсэн тайланг гаргаж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэх ёстой. Гэтэл тэд үлдсэн тоо хэмжээг нь зориудаар багасгаж, өөрчилж бичдэг. Өөрчилж бичсэн гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувиа устгадаг ноцтой олон зөрчил бий. Тухайлбал, “Сэлэнгэ бугант” ХХК-ийн 0005181 дугаартай гарал үүслийн бичгийн үлдэх хувь дээр “Түлээ 20 метр куб” гэж бичигдсэн байдаг. Гэтэл хяналтын А хувь дээр 40 метр куб нарсан палк, банз бэлтгэх зөвшөөрөл олгочихсон байна лээ. Танил талаараа дамжуулж, хахууль авч уулын модыг дуусгаж байгаад харамсаж байна. Ядарсан иргэддээ түлээний зөвшөөрөл олгох гэж бөөн хяналт шалгалт, татвар болдог тэд ингэж л ажиллаж байна” гэлээ.

“Түлээний модны зөвшөөрөл” нэрийн дор уулын сортой гэсэн моддыг түүж, мод модон эдлэх хийх, байшин барих палк, модны худалдаанд борлуулах банз зүсэх мод бэлтгэх зөвшөөрөл олгодог бүлэглэл Сэлэнгэ аймагт хүчийг авчээ. Ердөөс л орчин үеийн модны хулгайч нь ойн ангийнхан болчихжээ. Сумынх нь ойгоос, хариуцаж байгаа хэсгээс нь түлээний биш, банз зүсэх мод, байшин барих палк ачаад явж байхад ойн ангийнхан яагаад юу ч хэлдэггүй вэ. Гарал үүслийн бичиг дээрээ зах банз, түлээний мод ачуулсан мэтээр хуурамч бичиглэл хийчихээд хэв нэг сууж байх. Гэтэл хачир дээрээ өмхөрч, хөгширсөн модод нь ууландаа, залуу, сортой гэсэн болгон нь худалдаа руу явж байна.
Энэ талаар Бугант тосгоны иргэн хэлэхдээ “Ямар ч хэрэггүй, ууланд бүүр ч хэрэг байхгүй мэт түлээний мод, зах банз нэрээр мод бэлтгэх зөвшөөрөл олноор нь олгож, манай сумын ой сүйрч байна. Ойн цэвэрлээ хийх нэрийн дор компаниуд нь ойг сүйтгэж, сайхан гэсэн болгоныг нүд цавчихгүй хөрөөдөж буулгаж, ачдаг. Эцэст нь ойг цэвэрлэсэн ч юмгүй, бахь байдгаараа, бүр ч илүү хор хөнөөлтэй болж үлддэг. Хар ухаанаар бодоход мод бэлтгэх зөвшөөрөл авсан компаниуд юу гэж л өвгөрч, өмхөрсөн мод түүгээд байж байх билээ. Ашгийн төлөө яваа тэд аль сортой, сайхан гэсэн болгоныг дураараа авахаа мэдэлгүй яах вэ. Тэдэнд тавих хяналт гэж огт байхгүй. Хэд л бол хэд хоногоор уулын модонд хөрөөн дуу хангинуулж, түлээ бэлтгэж байгаа сумын иргэдэд “Зах банз, түлээний мод гэдэг чинь энийг хэлдэг юм” хэмээн палк руугаа заагаад инээлдэж, шоолж байдаг. Энэ бүхний зөвшөөрлийн сумын ойн ангийнхан л өгч байгаа. тэд модоо бизнес хийж, ногоон байгууламжид санаатайгаар гэмт хэрэг үйлдэж байна гэж хардаг. Түлээний мод, зах банз гэдгээ ялгаж, салгаж, таньж мэддэггүй юм шиг байна лээ, манай сумын ойн ангийн дарга, байцаагч нар” гэв.
Алга дарам гарын үсэгтэй, тамгатай цаасыг мөнгөөр худалдаж, дуртай модоо, хэд л бол хэдэн ширхгээр зөөвөрлөх боломж олгодог сум дундын ойн ангийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарын үйлдэл хэрээс хэтэрчээ. Гарал үүслийн гэрчилгээ дээр тамга дараад, гарын үсэг зурж, зөвшөөрөл хүсэж буй компанид “Өөрсдөө авах модны төрлөө, зөөвөрлөх тоо ширхгийг нь бичээрэй” гэдэг гэнэ. Ингээд өнөөх компани нь тамгатай, гарын үсэгтэй цаасан дээрээ тоймгүй олон тоо ширхэг бичиж, ойн модны хатан хаан шиг ханддаг аж. Тэгээд зогсохгүй ганцхан удаа авсан гарал үүслийн гэрчилгээгээр хэдэн арван удаа мод тээвэрлэж, өвөлжин, хаваржин, зунжин, намаржин уулын модыг зөөдөг ажээ. Тэдэнд ингэж дураараа дургих, хуулиас гадуур аашлах, хууль ёсны зөвшөөрлийг ойн ангийнхан олгож байна.
Ерөнхийлөгч өө, иргэд тэрбум мод тарьж, эх дэлхийгээ, эх орноо цөлжилтөөс авран хамгаалах санаачилгыг чинь дөрвөн мөчөө өргөөд дэмжиж байгаа. Харамсалтай нь, ойн салбарт хамгийн хайртай, харамч байх ёстой албатууд тань таны эсрэг, таны санаачилсан ажлын эсрэг бүх хүчээрээ хөдөлж, ойн санг устгахаар санаархаж, байгаль орчинд аюул учруулж байна. Тэрбум мод тарих ажлаар тань далимдуулаад уулын модыг зөөж, зөөвөрлөхөд сумдын ойн ангийн дарга, байцаагч нар идэвх чармалттай оролцож байгааг та мэдэж байна уу. Бид дараагийн дугаартаа зөөвөрлөж буй модоо хэрхэн автозамын постоор нэвтрүүлдэг, хаана, ямар алдаа гардаг, хэрхэн шийдэх ёстойг хүргэх болно.
Үргэлжлэл бий
| ОЙН АНГИЙНХАН МОДНЫ ХУЛГАЙЧИДТАЙ ХАЛААС НЭГТГЭЖ, УУЛЫН МОДЫГ ЗӨӨЖ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ |
|
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |