Өдийгөөс нэг жилийн өмнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хот бууз” цайны газарт ажилладаг байсан эмэгтэй учир битүүлгээр амиа алджээ. Талийгаач бүсгүйн хүүхдүүд гомдолтой байгаагаа илэрхийлж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг жил хүлээж байгаа аж. Харамсалтай нь хэрэг шалгагдах хугацаа удаашралтай байгаа тул талийгаач М-ийн том охин О манай сайтад хандаж, дараах ярилцлагыг өглөө.
-Ээж нь ямар шалтгааны улмаас амиа алдсан юм бэ. Хэргийн талаар та үнэн бодит мэдээлэл өгөхгүй юу?
-Миний ээж М 57 настай, үр хүүхдээ тэжээж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхийн төлөө чадлаараа ажиллаж байсан нэгэн байлаа. Миний ээж бөхийн өргөөний ойролцоо байрлах “Хот бууз” цайны газарт ажилладаг байсан. Ээж минь жилийн өмнө ажилдаа яваад, гэртээ эргэж ирээгүй. Өглөө гэрээсээ гарахдаа “Цалингаа аваад хүрээд ирнэ” гэж хэлсэн. Тэгээд орой 19:00 цагт тараад ирэх байсан ч 22:00 цагийн үед дарга нь “Ээж чинь шатнаас унаад ухаан алдсан. Сэрэхгүй байна. Хүрээд ир” гэж залгасан. Дүү минь эхлээд очиход ээж маань зоорийн давхрын шатны доод талд хөндлөн байдалтай, толгой дор нь дэр хийчихсэн байсан гэсэн. Ээжийн хоёр углаашийн нэг нь хөлд нь, нэг нь хол үсэрчихсэн байсан гэнэ лээ. Тэгээд тэд түргэн, цагдаа аль алиныг нь дуудаагүй байсан. Би гэрээс гарахдаа түргэн дуудаж, надтай зэрэгцээд түргэний эмч хэргийн газарт очсон. Эмчийг очиход ээж минь хэдийн амьсгал хураасан байсан.
-Хамт хэдэн хүн байсан юм бэ. Яагаад тийм орой хүртэл ажилласан юм бол?
-“Хот бууз” цайны газрын түрээсэлж, ажиллуулдаг Л гэх эрэгтэй, олон жил ажиллаж байгаа тогооч Ж нар ээжтэй минь хамт байсан. Тухайн үед цар тахлын үе, хөл хориотой, аж ахуйн нэгжүүд богиносгосон цагаар ажиллаж байсан юм. Яагаад ээжийг минь 22:00 цаг хүртэл гэрт хариулаагүйг гайхаад олохгүй байна. Хэрэв ээж минь цагтаа тарчихсан бол амьд байх байлаа. Тэр газар нэгдүгээрт, ажлын цагаараа ажиллаагүй, хууль дүрэм зөрчиж, ажилтнуудаа орой хүртэл байлгасан.
-Хэргийн газарт очиход сэжигтэй зүйл ажиллагдсан уу?
-Тийм ээ. Миний ээж тэр жаахан шатан дээрээс унаад амиа алдчих хүн биш. Биднийг очиход хэргийн газрыг цэвэрлэчихсэн, шалыг нь угаачихсан байсан. Хаалганы хажууд цагаан хувинд цустай ус харагдаж байсан. Мөн камерын бичлэг нь устгасан байна лээ. Ажилтнууд нь “Манай камерын бичлэг 45 хоног хадгалагддаг. Дарга өөрийнхөө гар утсаар биднийг хянадаг” гэж хэлсэн. Гэтэл тухайн үед камер ажиллаагүй гэх шалтгаан хэлж, бичлэгийг зориудаар устгасан гэж бид бодож байгаа. Ээжийн унасан гээд байгаа хэсэг эгц дээрээс нь харсан камертай юм.
-Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Дагз хэсэг бяцарснаас болж амиа алдсан. Талийгаачийн хормогч урагдалтай гэж гарсан байна лээ. Мөн амиа алдаад 2-3 цаг болсон байсан гэсэн. Тэд 2,3 цаг яагаад түргэн дуудаагүй юм бэ. Ээжийг минь ухаан орох нь уу үгүй гэж хэсэг хугацаанд харсан байх. Тэгээд ухаан орохгүй болохоор нь хүүхдүүдэд нь хэлсэн юм байлгүй. Хэрэв түргэн дуудчихсан бол миний ээж тахир дутуу ч гэсэн босоод ирэх байсан. Миний ээжийг хамт байсан хоёр хүн санаатайгаар хана мөргүүлж, хөнөөчихөөд хэргийн газрыг цэвэрлэж, эд мөрийн баримтыг устгасан гэж бид хардаж байгаа.
-Хамт байсан хоёр хүн нь та нарт юу гэж хэлсэн бэ?
-Биднийг очиход хэдийн тохиролцоод, хэлэх үгээ нийлүүлчихсэн байсан. Тэгээд тогооч эмэгтэй нь “Лхагва ах аа, хүүхдүүдэд нь үнэнийг нь хэлчихье” гэсэн. Гэтэл тэр хоолны газрыг ажиллуулдаг эрэгтэй юу ч хэлүүлээгүй. Энэ нь их ноотой санагдаж байгаа. Цагдаа нарт ч энэ тухай хэлсэн.
-Хэрэг одоо ямар шатандаа яваа вэ?
-Хамт байсан Л, Ж нарыг дуудаж байцаалт авсан байх. Хэргийг прокурорт шилжүүлж байгаа гэнэ лээ. Ингэхдээ “Хот бууз” цайны газрын эзэн буюу түрээслүүлдэг хүнийг нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, стандарт бус шаттай байсан гэх шалтгаанаар яллалдагдагчаар татаж магадгүй гэсэн. Гэтэл ээжтэй минь хамт байсан, аминд хүрсэн байж болзошгүй хоёр хүн эрх чөлөөтэй, өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна.
-Ажлын газраас нь өмнө ямар нэгэн дарамт учруулж байгаа талаар таны ээж хэлж байсан уу?
-Миний ээж үр хүүхдийнхээ санааг зовоохгүй гэсэндээ юу ч хэлдэггүй байжээ. Ээжтэй минь хамт олон жил ажилласан тогооч эгч ээжийг дарамтад орж байсан тухай хэлсэн. Хэрэг гарахад хамт байсан тогооч Ж гэх эмэгтэй ээжид минь өмнө нь хоёр ч удаа гар хүрч байсан байна лээ. Нэг удаа ээжийг минь зодож, хүзүүг нь цүнхнийхээ оосроор боож байсан гэсэн. Их дарамталдаг байсан юм шиг байна лээ. Өмнө нь ээжид минь дарамт учруулж, биед нь халдаж байсан эмэгтэй шалгахгүй байгаад гайхаж байна.
-“Хот бууз” гэх газар ажиллаж байгаа юу?
-Тийм ээ, тэд өнөөдрийг хүртэл эв эрүүл, саруул ажлаа хийсээр байна. Бидэнтэй ирж нэг ч удаа уулзаагүй. Уучлалт ч гуйгаагүй. “Энэ муу гурван хүүхэд яаж чадах вэ” гэж бодоод байх шиг байна. Бид ээжийнхээ амийг “Хот бууз” цайны газрыг ажиллуулдаг Л гэх эрэгтэй, тогооч Ж нараас нэхсээр байх болно. Тэр газрын үйл ажиллагааг ч хаах хэрэгтэй гэж одож байгаа. Бүхэл бүтэн хүн амины хэрэг гарчихаад байхад...
| ИРГЭН О: Ээжийг минь “Хот бууз” цайны газрын эзэн, тогооч хоёр шатнаас түлхэж, амийг нь хөнөөсөн гэж хардаж байгаа |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |