268 мянган тонн нүүрс хулгайлж, хил давуулсан байж болзошгүй гэх хэрэг хоёр жилийн өмнө сөхөгдөж, нийгэм даяар шуугиан тарьсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д айлчлал хийсэн. Тэрбээр айлчлал хийгээд буцахдаа Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор дайрч, Ханбогд, Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Гашуунсухайт боомт дээр болсон уулзалтын үеэр 268 мянган тонн нүүрс хулгайн гараар орж, хил давсан талаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд мэдээлсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдыг хууль цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийн гараар орж, ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой. Зарим нь ч явж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 268 мянган тонн нүүрс төрийн өмчит ямар уурхайгаас алга болсон, 20 гаруй сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг ямар эрх дархтай албан тушаалтнууд хил давуулан зарсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн бэ, 268 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын ямар компанид өгсөн байж болох вэ, 20 сая ам.доллар хэн хэний халаасанд орсон бэ гээд хариулт нэхсэн олон асуулт хөвөрсөн. Нүүрс алга болсон гэх асуудлыг АТГ, Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтарсан баг шалгаж эхэлсэн байдаг.
Тухайлбал, АТГ-ын алба хаагчид хоёр уурхайг бүхэлд нь шалгаж эхэлсэн юм. Ашигт малтмалын газраас жил бүр баталдаг уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж байна уу, уурхайн ашиглалтын талбайн аль хэсгээс нүүрс олборлосон, жилд хэдэн тонн нүүрс олборлосон, ямар компаниудад хэдэн сая тонн нүүрс нийлүүлээд байгаа, БНХАУ болон бусад гэрээтэй компаниас “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дансанд орсон мөнгөн дүн зэргийг нарийвчлан шалгасан байдаг. Мөн тус хоёр компанийн уурхайгаас гарч, хилээр давсан нүүрсний хэмжээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагын тайлан тооцоотой таарч байгаа эсэхийг хүртэл шалгаж байлаа.
Түүнчлэн БНХАУ-ын хил гаалийнхан ч компани тус бүрийн хилээр гаргасан нүүрсний хэмжээг гаргаж, манай улсын холбогдох албан тушаалтнуудтай хамтран тулгалт хийсэн байна. Үүний үр дүнд Монгол Улсын хилээр гарсан, Хятадын хилээр орсон нүүрсний хэмжээ яг таг таарчээ. Өөрөөр хэлбэл, хил гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр хилээр хулгайн нүүрс гараагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Үүнээс гадна хоёр компанийн дансанд орсон мөнгө, зарлага, 2010 оноос хойш “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг удирдаж байсан хүмүүсийн данс, холбоотой байж болзошгүй компаниудыг шалгах ажиллагаа хийж байсан юм. Харин АТГ-аас шалгаж эхэлсэнээс хойш энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл алга байна. Хэрэг ямар шатанд явж байгаа, үнэхээр 268 мянган тонн нүүрс алга болсон уу, хил даваагүй бол хаачсан зэрэг олон асуултын хариу өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа аж. Хэрэв УИХ-ын гишүүн асан Л.Энхболд тухайн үед хуурамч мэдээлэл түгээсэн бол ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой биш үү. Үнэн бол Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг юу хийж байна вэ. Энэ нүүрсний хэрэг хаана замхарсан бэ. Холбогдох хууль хяналтын байгууллага юу хийж байгаа талаараа яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ.
(5).jpg)
| Алга болсон гэх 268 мянган тонн нүүрсний хэрэг хаана замхарсан бэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |