Минжийн хангайд орших Хилийн 0151 дүгээр ангийн 0272 дугаар салбарын албан хаагчид, тэдний ар гэрийнхэн цар тахалд нэрвэгдэж, хүнд байдал байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байна. Хүний хөлөөс хол, битүү тайга дунд орших Минжийн заставт Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нисдэг тэрэг хөлөглөн УИХ-ын нэр бүхий гишүүдийг дагуулан очжээ. Тэрбээр хилийн бүсийн нөхцөл байдалтай танилцуулах, гарц шийдэл хайх нэрийн дор Минжийн хангайн заставт тусгай уулзалт зохион байгуулж, халдвар тархах нөхцөл байдал үүсгэсэн байж болзошгүй гэнэ. Учир нь, уулзалтын дараагаас Минжийн хангайн заставын албан хаагчид болон тэдний ар гэрийнхэнээс халдвар илэрч, дархан хил эзгүйрэх дээрээ тулж байгаа гэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Нисдэг тэргээр албаныхан Минжийн хангайгаар зугаалж, амар амгалан байсан тайгын заставын ажилтнуудыг эрсдэлд орууллаа. Уулзалтаас хойш хэд хэдэн хүнд шинж тэмдэг илэрч, халдвар илэрсэн хүмүүсийг Улаанбаатар хот руу зөөвөрлөөд байгаа. Минжийн хангайн застав, хилийн 0151 дүгээр ангийн албан хаагчид халдвар авсан гэсэн. Хилийн цэргийн удирдлагууд энэ мэдээллийг ихэд нууцалж, албан хаагчдаа чимээгүй байх үүрэг өгсөн гэнэ лээ. Гэсэн хэдий ч хүмүүсийн биеийн байдал муудаж, суурин газрын эмнэлэг бараадах шаардлагатай болсноор энэ асуудал олон нийтэд ил болж байх шиг байна. Хилчид олноороо халдвар авбал хилийн застав эзгүйрч, манаанд гарах хүн байхгүй болно шүү дээ” гэлээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “Хилийн цэргийн асуудалд Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Минжийн хангайн заставт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тэргүүтэй гишүүд очиж, уулзалт зохион байгуулсан нь үнэн. Хилийн нөхцөл байдлын талаарх эмэгтэй гишүүд өнөөдөр Төрийн ордонд хэлэлцэнэ” гэлээ.
Бид мэдээллийг тодруулахаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайвантай холбогдлоо. Тэрбээр “Минжийн заставт өнгөрсөн онд 500 гаруй иргэн хилийн болон хил орчмыг дэглэм зөрчсөн. Тиймээс хамгаалалтыг хэрхэн боловсронгуй болгох тухай УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм билээ. Тэдний хурал, танилцуулга энэ сарын 6,7-нд болсон. Харин энэ сарын 9-нд Минжийн заставт нөхөн хангалтаар хүнс болон бусад зүйлс авч явсан жолооч Б-гээс коронавирусийн халдвар илэрсэн. Түүний биеийн байдал хэвийн байгаа учраас заставт тусгаарлаж байгаа. Харин гурав хоногийн дараа тэнд ажиллаж байсан ахлагчийн гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрч, Улаанбаатар хотод эмчлүүлж байна” гэлээ.
Мөн бид хилийн 0151 дүгээр ангийн жижүүртэй холбогдоход “Минжийн заставын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА ТЭРГҮҮТЭЙ ЭМЭГТЭЙ ГИШҮҮД МИНЖИЙН ХАНГАЙН ЗАСТАВТ ОЧИЖ, ХАЛДВАР ТАРААСАН ГЭВ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |