Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг батлан даалтад гаргалаа. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас түүнийг шалгаж, нийслэлийн Прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 5-ны 22:40 цагт 48 цагийн хугацаатай саатуулж, сулласан юм.
![]()
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн үед буюу 2020 оны гуравдугаар сард ХӨСҮТ-д өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахаж, бусдад давуу байдал үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа. Дэлхий нийтийг сандаргасан цар тахлын үед сонгон шалгаруулалтгүйгээр тендер зарлаж, худалдан авсан бараа материал, ажил, үйлчилгээг хууль хяналтын байгууллагаас нарийвчлан шалгаж байгаа билээ. Уг шалгалтын хүрээнд Д.Нямхүү бусдад давуу байдал үүсгэж, өндөр төлбөртэй компьютер томографын аппаратыг ХӨСҮТ-д шахсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Мөн Д.Нямхүүгийн “Компьютер томографын аппаратыг шахсан” хэрэгт “ДУБ”ХХК-ийн захирал Д.Бархүү, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг хамаатуулан шалгаж эхэлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд нь тухайн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүтэй хамтарч, энэ хэрэгт оролцсон байж болзошгүй гэнэ.
.jpg)
Д.Нямхүү нь өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард “Өргөө” амаржих газраас төрсөн эхийг зөөвөрлөхдөө ноцтой алдаа гаргаж, өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчиж, хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэрбээр энэ хугацаанд хуулийн байгууллагад “Үндэслэлгүй ажлаасаа халагдлаа” гэх шалтгаанаар шүүхэд хандсан билээ. Тэрбээр буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, НДШ, ЭМДШ-ийг нөхөн төлүүлэхийг шүүхээс нэхэмжилсэн юм. Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болж, Анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.
Д.Нямхүүгийн давуу байдал олгож, зах зээлээс өндөр үнээр ХӨСҮТ-д аппарат шахсан гэх хэрэгт “ДУБ” ХХК-ийн захирал Д.Бархүүг хамаатуулан шалгаж байгаа. Бид тус компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхбаатартай холбогдож, хэргийн талаар тодрууллаа. Тэрбээр “Би гүйцэтгэх захирлын ажилд томилогдоод удаагүй байна. Тийм учраас Д.Нямхүү манай компанид давуу байдал олгосон эсэх талаар сайн мэдэхгүй. Хэргийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй учраас хууль хяналтын байгууллагаас асуугаарай” гэлээ.
ХӨСҮТ-д өндөр үнээр компьютер томографын аппарат нийлүүлсэн гэх “ДУБ” ХХК нь 2007 оны наймдугаар сарын 27-нд Гадаад худалдаа, шүдний холимог үзлэг, оношлогоо, рентген флюр оношлогоо, чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 2858177 регистрийн дугаараар Улаанбаатар, Баянгол, долдугаар хороо, гуравдугаар хороолол /16092/, Зоорийн давхар, В-1 тоот хаяг дээр гурван хувьцаа эзэмшигчтэйгээр анх бүртгэгджээ.
| “ДУБ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.МӨНХБААТАР: Д.НЯМХҮҮ МАНАЙ КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |