Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч О бусдад буудуулж, амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар талийгаачийн ээжтэй ярилцлаа.
-Охиных нь биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна лээ. Мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ?
-Балмад танхай этгээдийн гарт жаахан охиноо алдчихаад яах учраа олохгүй тэмтчиж явна. Байрных нь гадаа очихоор тосоод гүйгээд ирэх юм шиг санагдсаар хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Өөрөөсөө ч хайрлан байж өсгөсөн хоёр ижилхэн охины нэг нь алга болчихоод нөхөр бид хоёр эрүүл, галзуугийн хооронд л явна даа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч биднийг бүр ч хэцүү байдалд орууллаа. Охиныг минь ууланд аваачаад, хүчиндээд, дараа нь буудчихсан байна шүү дээ. Энийг бодохоор л зүрх зүсээд, гол харлаж, ухаан алдаад уначих гээд байх юм. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охины биеэс нөгөө залуугийн бэлгийн эс илэрсэн. Толгойноос бусад бие нь зүгээр, ойрхоноос буудуулсан байна гэдэг дүгнэлт гарсан. Мөн буун дээрээс нөгөө залуугийн хурууны хээ илэрсэн гэнэ лээ. Миний охин буунд хүрээгүй гэдэг нь дүгнэлтээр тодорхой болсон. Хэргийг прокурорт шилжүүлж, хохирогчоор нөхөр маань оролцоод явж байна. Өмгөөлөгч авсан. Бидний гол хүсэж байгаа зүйл охиныхоо нэр төрийг сэргээх. Миний охин эр дагаж гүйгээгүй, хайр дурлалдаа шатаж амиа хорлоогүй гэдгийг л үнэн зөвөөр нь тогтоолгох гэсэн юм. Нэгэнт л байхгүй болчихсон үр минь босоод ирэх биш дээ. Нэр төрийг нь сэргээгээд, дахиж ийм хэрэг гарахгүй байх тал дээр анхаарах ёстой хүмүүс хатуу анхаараасай л гэж хүсэж сууна. Гэхдээ бидний хүслээр ч болохгүй бололтой. Өмгөөлөгч маань биднийг дуугүй, чимээгүй байж бай гээд байдаг. Гэтэл хэрэг бидний талд шийдэгдэж өгөхгүй л юм. Аав нь прокурорт өргөдлөө бичиж өгөх гэсэн боловч очиж чадаагүй. Өмгөөлөгч бидний өмнөөс бичээд, гарын үсэг зураад өгчихсөн гэсэн. Чухам юу гэж бичсэн, бидний юу хүсэж байгааг чин үнэнээр бичсэн эсэхийг ч мэдэхгүй байна.
Миний охин эр дагаж гүйгээгүй, хайр дурлалдаа шатаж амиа хорлоогүй гэдгийг л үнэн зөвөөр нь тогтоолгох гэсэн юм.
-Хэргийн газраас юу юу хурааж авсан байдаг юм бэ. Талийгаач залуугийн утаснаас сэжигтэй юм илэрсэн үү?

-Охины минь утас ангийн багшид нь байсан учраас ямар ч сэжигтэй юм илрээгүй. Нөгөө залуугаас нь “Мэдсэн бол хоёр буу авчирдаг байж л дээ” гэж хамгийн сүүлд чат ирсэн байсан. Охин тэр чатыг нь уншаагүй, хариу бичээгүй байсан. Хэргийн газраас хоёр утас олдсон гэсэн. Нөгөө залуугийн өөрийнх нь барьдаг утасны түгжээг тайлж чадахгүй байгаа гэнэ лээ. Харин нэг утас нь талийгаач залуу манай охинд авч өгсөн утас байж магад гэсэн. Гэхдээ бид нүдээр хараагүй учраас мэдэхгүй шүү дээ. Тэр утсан дээр нь амиа хорлохыг завдаж, оготнын хор судалсан гэж мэдүүлгийн дор бичсэн байна гэсэн. Бүх л албан байгууллагын хүмүүс манай охин руу бурууг чихэж, албан тушаалтайгаа үлдэхийг завдаж, улайрч байна. Багш нар нь бүгд буруу, худал мэдүүлэг өгсөн байна лээ.
-Та охиныгоо аваарын шатны хаалгаар гарч байгаа камерын бичлэгийг нь харсан уу. Бичлэг устгасан гэж яригдаад байсан шүү дээ?
-Тийм ээ, харсан. Охин минь ангийнхаа найзтай цуг хаалгаар гарч явна лээ. Эгчтэйгээ хамт амьдардаг байсан хүү минь хэлэхдээ “Аниа маань цонхны хажууд уйлаад байсан. Ангийнх нь найз “Дэвтрээ орж ирж ав. Ангийн хүүхдүүд дэвтэр авчирч өглөө. Манай ангийн охид гадаа дуудаад байна. Гарч уулзаад ирье” гээд дуудсаар байгаад аваад явсан. Тэр эгчийн тасаг руу яваад аниа эргэж ирээгүй” гэж хэлсэн. Ядаж тэр залуутай явахаа мэдсэн бол толгойдоо малгайгаа, биедээ гадуур хувцсаа өмсөөд явах ёстой байсан баймаар. Гэтэл нүцгэн шахуу л гараад гүйсэн байна лээ. Тэгэхээр ангийнхан нь охид ирсэн гэж итгэсэн байх.
Тэр эгчийн тасаг руу яваад аниа эргэж ирээгүй” гэж хэлсэн.
-Сургуулийн удирдлага болон ангийн, байрны багш нь та хоёртой ирж уулзсан уу. Юу гэж байна вэ?
-Ажил явдлын үеэр сургуулийн захирал ирээд явсан байна лээ. Бид хоёр аймагт ном уншуулж явсан юм. Ангийн багш нь ирж уулзаагүй. Байрны багш, ангийн багшийг нь уучлалт гуйгаад хүрээд ирэх болов уу гэж харсан. Тийм сэтгэл тэднээс гарахгүй юм билээ.
-Талийгаач залуу охиныг тань удаа дараа дарамталж, сүрдүүж байсан тухай та хэлж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
(1).jpg)
-Охиныг алга болоод эрлийн ажиллагаа үргэлжилж байхад байрны багш нь “Би есдүгээр сард нэг удаа өршөөчихсөн юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Юуг өршөөсөн гэж вэ” гэж асуухад “Есдүгээр сард 22 дугаар байр руу танай охиныг чирээд шахуу орж байхыг харсан. Охин чинь “Намайг уулзъя” гээд гуйгаад байдаг. Би уулзахыг хүсдэггүй. Манай аав, ээж хоёр мэдэхгүй. Битгий хэлээрэй” гээд уйлаад байхаар нь та хоёрт хэлээгүй” гэж хэлсэн. Хэрэв тухайн үед нь хэлчихсэн бол бид хоёр арга хэмжээ авчих байсан. Байрны багшийн нөхөртэй нөгөө залуу ах, дүү учраас нуун дарагдуулж, ийм хэрэг гарлаа гэж харж байна. Мөн охиныг минь есдүгээр сард дарамталж, сүрдүүлж байсан юм билээ. Нөгөө залуу уулан дээр өөртөө буу тулгаж, “Надтай үерхэхгүй бол өөрийгөө буудлаа” гэсэн байгаа юм. Ангийнх нь охин “Манай ах амиа хорлох гээд байна. Өөрийгөө буудах гээд уулан дээр байна. Хоёулаа очиж уулзаад ирье” гэсэн гэж ангийнх нь хүүхэд ярьсан. Тэгээд очиход нь “Чи намайг тоохгүй байна. Үхэхээсээ өмнө ганц удаа харъя” гэж бодсон” гэсэн юм шиг байна лээ. Охин минь энэ тухай эгч рүүгээ чатаар бичиж байсан юм билээ. “Энэ залуу байнга гуйгаад байна. Зөвшөөрөхгүй бол өөрийгөө буудаж ална” гээд байна” гэж бичиж байсан байдаг. Охид энэ тухайгаа бид хоёрт хэлж байгаагүй. Бид тийм зүйл болж байгааг ч мэдээгүй.
Залуугийн ээж нь манай нөхөртэй таараад “Чамаас л боллоо. Зун танайд очиход нь чи гэрээсээ хөөсөн” гэсэн гэж хэлсэн байна лээ. Манай гэрт тэр залуу ирж байгаагүй. Жил гаруйн хугацаанд үерхэж байсан гэж талийгаач Б-ийн ээж ярьж байна лээ. Үерхэх нь битгий хэл манай гэрт ч ирж байгаагүй.
-Сургуулийн удирдлага болон холбогдох албан тушаалтан ямар нэг хариуцлага үүрсэн үү?
-Үгүй. Сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд, бага ангийн багш болгосон байна лээ. Угаасаа хоёр ажил зэрэг хийж байсан юм болов уу даа.
-Эрлийн явцад талийгаач залууг буутай явсныг мэдэж байсан уу. Яагаад зугтаж яваа гэдэг мэдээлэл өгөөд байсан юм бол оо?
-Би очоод утсыг нь шалгахад л буу шийдэмтэй мессэж ирсэн байсан. Гэтэл сургуулийн захирал, багш нар нь бууг бэлгэвч, пиво гэж нэрлээд байсан. Ах, дүү нар нь талийгаач залууг буутай явж байгааг мэдсэн л байх. Эрлийн үед ээжтэй нь таараад, “Миний охин яасан бэ” гэхэд “Манай хүүхэд ч яах вэ. Хүний хүүхдийг олоод өгөх юм сан” гээд байсан. Тэгэхээр буутай явсан, амиа хорлоно гэдгийг нь мэдэж байсан байх гэж би харддаг.
| БУУДУУЛЖ НАС БАРСАН СУРАГЧ О-ИЙН ЭЭЖ: Охиныг минь ууланд аваачаад, хүчиндэж, тархинд нь буудчихсан гэдгийг сонсоод гол зурж, ухаан балартсан |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |