• Өнөөдөр 2024-05-05

УЛСЫН ХИЛИЙГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, “МЕЛАНЖ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСОО, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

2022-01-03,   22321

           Улсын дархан хил орчмын газар нутгийг өдөр, шөнөгүй ухаж, нүүрс олборлохоор зэхэж байгаа “Меланж” ХХК гэх дөрвөн жилийн өмнө тусгай зөвшөөрлөө авчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэр, хилийн зурвасыг “Меланж” ХХК ухаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Бид энэ мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛД, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД УЛСЫН ХИЛИЙГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

        Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хашаатын цав гэх газарт 15240 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлажээ. Тусгай зөвшөөрөл авахаар таван компани өрсөлдөж, “Меланж” ХХК шалгарсан байна. Тодруулбал, тус сонгон шалгаруулалтад “Меланж” ХХК, “Монгоулд” ХХК, “Өнө орших булаг” ХХК, “Эрдгео” ХХК, “Бодь инженеринг” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд санал ирүүлж байжээ. “Меланж” ХХК нь 2017 онд А зөвшөөрлөө авч, 2021 оны зунаас үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн гэнэ.

        Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламж барих, зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэж заасан байдаг. Харин тус хуулийн 26.2.2-т “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд Ерөнхий сайд байсан Жаргалтулгын Эрдэнэбат, УИХ-ын дарга байсан Миеэгомбын Энхболдын үед улсын хилийг ухах зөвшөөрөл “Меланж” ХХК-д ногоон гэрлээр олгож байжээ.

 “МЕЛАНЖ” ХХК НЬ БАЯНТҮМЭН СУМАНД ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ, ШАТАХУУН БЭЛЭГЛЭЖ, ДАРАА НЬ ГАЗАР НУТГИЙГ НЬ УХАЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ

         Бидэнд хандсан эх сурвалж "“Меланж” ХХК нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хайгуулын ажлаа эрчимтэйгээр хийж, газар нутгийг минь ухаж эхэллээ. Хилийн зурваст маш ойрхон хайгуулын ажил хийж, дархан хилийг минь өдөр, шөнөгүй ухаж байгаад гайхаж байна. Өнгөрсөн аравдугаар сард тус компани манай сумын эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хоёр ширхгийг хүлээлгэн өглөө гэх мэдээллийг хаа саагүй тараасан. Мөн сумын нутаг дэвсгэрт гарсан үхрийн арьс товруутах малын гоц халдварт өвчний үед орон нутгийн малчдад дэм болох зорилготой гээд шатахуун, ариутгал халдваргүйтгэл хийхэд шаардлагатай хувцас хэрэглэл, амны хаалт, бээлий, ариутгал хийдэг шүршигч насос бэлэглэсэн гэх мэдээллийг сумын ИТХ-аас гаргаж, “Меланж” ХХК-д сум орон нутгийн удирдлага болон иргэд талархал илэрхийлж байна” гээд сумын толгойтой болгонд энэ компанийн нэрийг цээжилтэл хүргэсэн. Гэтэл үүний дараахан биднийг тус компанийн нэрийг дөнгөж цээжилж, тогтоож байхтай зэрэгцээд хилийг минь ухаж эхэллээ гэх. Нийгмийн хариуцлага гэх нэрийн цаана сумыг минь, удирдлагуудтай нь хамт халаасандаа хийчих вий гэж айж байна. Хилийн зурвас буюу тэдний ухаж байгаа газар манай сумаас 100 гаруй километрийн зайтай байдаг” гэлээ.

ӨДӨР, ШӨНӨГҮЙ ХӨРС ХУУЛЖ БАЙНА

                  Өөр нэг эх сурвалж “Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Меланж” ХХК хилийн зурвасыг хууль бусаар ухаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаны дараа Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав, орлогч, газрын даамал, ИТХ-ын дарга нарын 10 гаруй хүнтэй ажлын хэсэг “Меланж” ХХК-ийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Одоогийн байдлаар ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа. Тус компани нь Хашаатын цавыг дуусгаж, улаан тоос татуулаад өдөр, шөнөгүй хуурс хуулж байна гэнэ лээ. Баянтүмэн сумын хамгийн онгон дагшин, үзэсгэлэнтэй газар нутгийг минь ухах зөвшөөрлийг цуцлаасай билээ. Арай ч дэндэж байна. УИХ-д сонгогдсон гишүүдэд сум, аймгийн Засаг дарга нь хэл дуулгаж, зөвшөөрлийг нь цуцалж, газар нутгаа хамгаална гэж итгэж байгаа. Сумын иргэд бид тус компанийн ухаж байгаа газраас хол учраас очиж чадахгүй байна. Шаардлагатай бол газар дээр нь очиж, эсэргүүцэл үзүүлэх болно” гэв.

БАЯНТҮМЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА Э.НАРАНГАРАВ: МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ АЛБАН БИЧГЭЭР ХАНД

Сумынх нь нутаг дэвсгэрийг ухаж, улсын хилийг сүйрүүлж байгаа гэх “Меланж” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, газар дээр нь ажиллаад ирсэн Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангаравтай утсаар холбогдож, дээрх асуудлын талаар мэдээлэл авах гэсэн боловч тэрбээр “Хэвлэлийнхэн шаардлагатай бол, мэдээлэл авах гэж байгаа бол албан бичгээр бидэнд ханд. Би газар дээр нь ажиллаад ирсэн нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөхгүй” гэлээ. Тус сумын Засаг дарга Э.Нарангарав нь энэхүү албан тушаалд томилогдоод сар орчим болж байгаа аж. Мөн түүнийг сумынх нь нутаг дэвсгэрийг ухаж байгаа мэдээ ч үгүй байсан. Иргэд сошиалд эсэргүүцсэн мэдээлэл гаргасны дараа "Юу болов. Хаана гэсэн бэ" хэмээснийг онцолж байсан билээ. 

“МЕЛАНЖ” ХХК ХЭНИЙХ ВЭ

           Хөрс хуулалтын ажил хийж, нүүрс олборлохоор улсын хилийг ухаж байгаа “Меланж” ХХК хэний компани вэ гэдгийг судалж үзлээ. Тус компани нь 2010 оны аравдугаар сарын 6-нд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, нано технологийн судалгаа хийх, авто машинаар ачаа тээвэрлэх, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, худалдааны зуучлал, геофизикийн судалгаа хийх, автомашинаар ачаа тээвэрлэх, геологи, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр улсын бүртгэлд 5412153 регистрийн дугаараар Улаанбаатар, Баянгол, III хороо, хоёрдугаар хороолол, аос17, тоот хаяг дээр Насантогтох Болортамир гэж хүний нэр дээр бүртгүүлж байжээ. Мөн Бадамдоржийн Баярмаа гэгч нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн ч 2017 онд нэрээ хасуулсан байна.

“МЕЛАНЖ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ н.ӨЛЗИЙДЭЛГЭР: МАНАЙ КОМПАНИЙН 289 АЖИЛТАН, 200 ГАРУЙ ТЕХНИКТЭЙГЭЭР ХӨРС ХУУЛЖ БАЙНА

           “Меланж” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Өлзийдэлгэр “Манай компани хууль зөрчөөгүй. Сонгон шалгаруулалтад тэнцэж, тусгай зөвшөөрлөө аваад, хууль дүрмийн дагуу хайгуулын ажил хийж байна. Хайгуулын талбай хилийн зурвасаас 3-12 километр хүртэлх өргөн нутгийг хамарч байгаа. Одоогийн байдлаар 3000 гаруй га талбайд хайгуулын ажил хийж байна. Хил хамгаалах газраас “Улсын хилээс таван километр дотогш орж болохгүй” гээд манай ашиглалтын талбайгаас хасаж, улсын хилийн хязгаарыг тогтоож, хамгаалалтын саад барихаар төлөвлөөд байгаа юм билээ. Одоогоор тус газарт 289 ажилтан, 200 гаруй техниктэйгээр хөрс хуулалтын ажил хийж байна. Манай талбайд ажлын хэсэг очиж ажиллаж, шалгалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн онд багтаж, дүгнэлтээ гаргана гэсэн. Одоогийн байдлаар бидэнд хариу тайлбар өгч, ажил зогсоосон юм алга” гэсэн юм.

          Тус компанийн олборлосон нүүрсийг БНХАУ руу зөөвөрлөхөөр зэхэж, тус газраас Хятадын тал руу нэвтрэх засмал зам тавигдах асуудал ч дээгүүр яригдаж эхэлсэн гэх. Улсынхаа хилийг ухах зөвшөөрөл олгож, Засгийн газар, УИХ-аараа дэмжсэн тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хариуцлага тооцож, “Меланж” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улсаа, улсынхаа хилийг аварна уу, Ерөнхийлөгч өө.


УЛСЫН ХИЛИЙГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, “МЕЛАНЖ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСОО, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 72
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-28 22:04:33
    Болдбаатар: Арай л дэндлээ шүү У.Хүрэлсүхээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-28 22:04:30
    Болдбаатар: Арай л дэндлээ шүү У.Хүрэлсүхээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-28 22:04:29
    Болдбаатар: Арай л дэндлээ шүү У.Хүрэлсүхээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-16 21:40:50
    Зочин: Ийм хоноцын сэтгэлээр хандаж байгаа хүмүүст алах ял ч багадана. Хил рүүгээ тулж эзэн нь болж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөөгүй дэд бүтцийг тавьж өгөөгүй МАХН МАН нарын бодлыг алсын хараатай байж. Угаасаа МАХН Монголын хөгжлийн аюулгүй байдлын дайсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 19:25:10
    Зочин: Эрдэнэбат гэж хулгайч луйварчинг төрөөс зайлуулж арга хэмжээ аваачээ. Хилээ улсаа аваръя. Ерөнхийлөгчөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 09:38:13
    Төрөө: Монголчууд дархан хил, зурвас гэж соц. үеийн хулхи нэр томьёо ашиглаж хилээсээ ухарч амьдардаг улс байхгүй ш дээ. Хил рүүгээ тулж ажиллаж амьдрах хэрэгтэй. Эргүү үхэрнүүдээ. Энэ эсэргүүцэж байгаа хүмүүс бол улсаа , ард түмнээ өөдлөхийг хорлож байаа новшнууд шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-15 08:14:14
    Зочин: Ерөнхийлөгч анддаа хэлэхэд энэ орон нутгийн хил ойролцоох газарт хайгууль хийхийг зогсоох зориг, сэтгэл байна уу байвал зогсоо ?!??!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-13 01:15:28
    Иргэн: Жонш ухаж байналээ шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-12 22:06:53
    Д аймаа: Нутаг орноо хамгаалах нь зүйтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-12 10:23:08
    Зочин: Эрдэнэбат гэж новш ял авчихаад Энболдынхоо нөлөөгөөр суллагдсандаа баярлаад явж байхгүй давраад Балтын хэлснээр Шан чинь шарх болнодоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-12 09:41:33
    Тагнуулч: Эрлийз хүний дотоод сэтгэл энэ байхгүй юу?Хамаатан садангаа өөд нь татаад хаана л баялаг байна түүнийг устгах.Ярзайсан дорсойсон шүдтэй хужаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-11 20:04:51
    Хүн: Монгол нутагт төрж өссөн юм чинь эрлийз хурлийзууд биднээс ялгаа юу байх вэ дээ,адилхан л монгол улсын иргэд гэж боддог байлаа.Гэтэл ер нь бол тиймгүй байдаг юм байна даа.Эх орноо,ард ирэдээ гэж боддоггүй нь төрийн эрх мэдэлд хүрчихсэн олон хурлийзууд дээр анзаарагдаж байна аа.Энэ 2 хамаатан хурлийз тэдний гол төлөөлөгчид.Энэ Ж.Эрдэнэбат Сэлэнгийн Тужийн нарсны ой модыг хядсан,алттай газруудыг ухаад газар нутгийг орвонгоор нь эргүүлсэн шуналтай,цэвдэг сэтгэлтэй,худлаа гэмгүй царайтай боловч хамгийн хорон муухай хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-11 18:05:01
    MGL: Ажлыг нь хийлгээ 260 гаруй хүн ажилтай, цалтньай байна. удахгүй уурай эхлэхээр бүр олон болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-10 17:40:39
    Уул: Дахиад л Назарбайя л илрэх биз. Хүрэлсүхийн Хөрөнгийг бид тоолж суумааргүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-08 19:29:50
    зочин: Энэ эрдэнэбат монголыг бодохгүй хүн бхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-08 09:35:03
    Сүлдээ: Эд мөн хариуцлага тооцох байхдаа!. МАН бол энэ хүмүүсээ , торгосон болоод л өнгөрнө. Харин нам бус иргэн, АН буюу өөр намын нөхөдийг бол, эх орны , дархан хил, газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд занал хийлсэн. харийнхантай хуувилдаж хил орчимд газрын хэвлий хөндсөн гээд цаацаар авах ял төлөвлөнө шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 14:44:45
    хүрэлсүх: Энэ хоёр хятадыг буудаж алах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 14:06:39
    Зочин : Улсын хилийг ухах зөвшөөрлийг 500 тэрбум төгрөгөөр хахуульдаж гэж байгаа шүү МАН-ны авилгачид хувааж авсан гэж байгаа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 10:55:22
    Зочин: Овоо доо хятадаас нааш нь нүүрс зөөх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 09:59:45
    Ж,Эрднэбат: Монгол улсын хэн ч халдашгүй дархан хил. Энэ 2газрын наймайчний гараар ороод дуусч байна. Энэ 2 хулгайчтай хариуцлага тооцох ёстой. Мөн кампанийг татан буулгах тухай шийдвэр гаргаж зайлуулаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 09:58:12
    М,Энхболд: Монгол улсын хэн ч халдашгүй дархан хил. Энэ 2газрын наймайчний гараар ороод дуусч байна. Энэ 2 хулгайчтай хариуцлага тооцох ёстой. Мөн кампанийг татан буулгах тухай шийдвэр гаргаж зайлуулаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 09:57:08
    Иргэн: Бүх хууль зөрчсөн хулгайчуудаа улсын дархан хилээс савраа тат ! Ханаж цадахаа мэдэхгүй шуналтай луйварчид Улсын минь хилээс зайлаарай! Энэ шуналтнуудыг зогсоож хөөж чадахгүй бол төрийн өндөрлөг нэртэй малууд бас зайлаарай ! Дархан Хилд хэнч халдах эрхгүй шүү! МАН-ын луйварчид аа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 09:34:25
    CH Ganbat: zogsoo araail dendlee ur huuhduudee geh setgel alguu eh oron min ezen gej baina uu ahan duusee mongloo awrii odoo boloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-07 09:01:40
    Зочин: 2 хужаа эрлийз улс төрд эрлийзийг хорьж Монгол цустай нь улс төрөө цэвэрлэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 19:20:54
    Долгор: Бидний залуудаа үүрэг гүйцэтгэж байсан заставын нутаг .. Үүнийг яаралтай цуцлахыг хүсье. Энэ 2 авилга авсан эсэхийгАТГ шалгаарай. Сэргэлэн генералаа сайн хамгаалаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 07:51:05
    Иргэн: Муусайн эрлийзүүдийн хийсэн ажил байна. Хурдан арга хэмжээ авахгүй бол болохгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 03:40:15
    Болд: Би энэ ми, эрдэнэбат хоёрт хоёуланд нь дургүй. Гэхдээ ЯАГААД хилийн зурваст ашигт малтмал олборлож болохгүй гээд эргүүтэцгээгээд байгаа оркууд вэ? Харин ч сайн юм биш үү энэ чинь одоо. Боломж нь олдвол бүр давуулаад эсвэл чаддаг бол газар доогуур хүний нутгаас олборлог л дээ. Юү нь буруу болчихоод байгаа юм бэ? Дархан хил гэчихээд өчнөөн км газар эзэнгүй юм шиг эль хуль байлгаад бж яах гээд байгаа юм бэ. Хилийнхээ зурваст яг тулгаад бүх боломжит нөхцлөөр ашиглаж а.а н эргэлтэнд оруулах хэрэгтэй биз дээ. Дэлхийн бусад бүх улсад тийм л бгаа. Тариа ногоо тарьвал тариад мал хуйгаа адгуулаад, улс оронд ард иргэдэд өгөөжтэй орд газар бвал олборлоод даруй ашиглах хэрэгтэй. Тэгж байж улсын хил эзэнтэй, баталгаатай байх болов уу гэж бодож бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 20:19:55
    Зочин: Хилийн шугамнаас 15-н км дотор орсон ороогүйг шалгах хэрэгтэй.Хилийн зурвасд бол их л ойрхон юм байна гэж ойлголоо.Яваандаа нүүрсээ зөөхөөр хилийн зурвасыг алхах л юм байна.Тэр үед нь хилийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах юм байна даа.Манайхан хуулиа өөрчилж байгаад л бужигнуулдаг биздээ.Яагаад гэхлээр хууль цаг үеэсээ хоцорч байна гэсэн сайхан тайлбартай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 18:20:49
    Зочин: Ухаад танхөөд эхлэхийг аймгийн засаг дарга гэж мануухай юу хийж суудаг байнаа. Эсвэл баахан мөнгөнд нь шунал нь хадлөөд ухуулдаг байхдаа. Анхны зөвшөөрлийг өгдөг этгээдүүдэд хатуу арга хэмжээв. Зөвшөөрөлгүй ухужлж байгаа бол аймаг сумын засаг дарга нарыг дүүжил
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 16:33:23
    зочин: ухаад зөөгөөд байгаа ордоос ард түмэнд юу тусдаг юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 16:33:21
    зочин: ухаад зөөгөөд байгаа ордоос ард түмэнд юу тусдаг юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 16:06:09
    Zochun: Ene muusain hulgaich luivarchdiig yu hiij bgaagii ni medseer bj eruusuu arga hemjee avahgui yma.neg l udur nugel ni nudeeree garnaa.eh ornoo tonogsod tui tsaashaa 7 uuliin tsaaguur dald oroh boltugai heleh muu ug oldohgui yma.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 13:28:37
    Шагдарсүрэн : Энэ Энхболд гэдэг хүнийг АТГ.шалгах хэрэгтэй энэ хүн бол хотын бүх газрыг үнэтэй болгож худалдсан газрын наймааны загалмайлсан эцэг гэж яридаг шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 12:45:02
    Меланж ХХК Босс: Мөнгө өгсөн тэгээд яамар байна!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 12:37:23
    Иргэн: Тэд ухаад Хятад руу гаргаад орлого нь өөрсдийнх нь болно. Нийт монголчуудын өмч шүүдээ.ийм маягаар хулгай хийж улсын хөрөнгийг хувьдаа хэрэглэж сурсан хулгайчуудыг ХУУЛИЙНХАН хашраагаад өгдөг болоосой! Ийм болохоор цөөн хэдэн эрх мэдэлтнүүд баяжаад ард иргэд ядуу зүдүү хэвээр үлдэж байна. ӨӨРЧИЛБӨЛ зохих юмны нэг ЭНЭ мөн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 23:31:27
    Зочин: Жаахан жудагтай байлдаа ерөнхийлөгчаа хулгайч нарыг устгаад өгөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 19:29:25
    Биндэр тэшиг: Оросууд манай хилд тулгаад² ухдаг...бид хил дээрхи баялагаа ухах ёстой хэзээ юу ч болоо билээ.....явж² хятадууд чинь олон улсын гэрээ конвенцээ дагадаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 19:07:17
    Jamts Dawaa : Huuli dor buhiisen irgen gedegsen ******** uudiin ved bolichson yum uu Hvrelsvh erunhiilegchee ene ulsad ezen bna uu baigaa bol hulgaich nariig zogsoogooch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 18:55:49
    Зочин: Нэг намын хүмүүс нэг бодолтой нэг үзэл санаатай гээд тунхаглаад байдаг мөртлөө. Хууль зөрчиж хариуцлага хүлээх болхоороо хэн нэгнээс болсон гэх юмаа. Хүрэлсүх бүгдийг мэдэж байгаа. Оюунэрдэнэ дэмжээд явж байгаа бхшүү. Коммунистууд энэ зангаа татахгүй юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 17:43:36
    B. zochin: Uil ajillagaag zogsoohiig demjij bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 16:12:27
    Б.Нямдаваа: Улсын хил дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа MELANJкомпанийн ажлыг таслан зогсоож хариуцлага тооцохыг ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ...ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭ...болон холбогдох ЗГын албан тушаалтнуудаас ШААРДАЖ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 16:03:34
    Зочин: Зариг Өнгөрөө хаана байна.нөгөө олон эх орончид яасан вэ жагсаалаа хийгээч ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 14:53:20
    Zochin: End vichsner! hilin hulig zurchihsn vna! Mongolin vuh ard tumni vaylagig dur medn hedhn oligarhudin garar orulj """ЛEЦEНЦ"" gesn zuwhun erh medeltenguded olddg neg huchirheg erh medltei vichig vaina!!! Ashigt maltmal, erds vaylag, uul urhain vuh nutsig sudalhad! Tuswus asar ih hurungu gargaj vaij togtogd! Zuwhun Edger erh medltengudin karnand ursn ordg ni l! Huli zurchij haruytslaga aldgsd! Gem zemgui yawtsgah um! Ene """ЛEЦEНЗ"" gdg id shidtei vichig N Enhvayrin ues tsetseglen hugjij Fandi gushuni gar dr hed vol hedre vaihar zogshgui zuger gar der zargdj vaisn vna! Uls orni hamag vaylag ingj tal tal tish ni durtai humus ni tsatsaj togloj vkhd!АТГ,ЦАГДААГИЙН Э/З-ынхан, АУДИТ-ын vaigullaga! hil galinhn...huuli haynaltin vaigullagud medegui vaiga ni sonin! Iimerhu komfanydin olvorloltin ashig ni Ulsd tsewer orj irdeggui uchir! Mongol oron vurai ornudin toond orj! """АРД ТҮМНИЙ АМЖИРГААНЫ ТҮВШИН УЛАМ ДОРОЙТСООР! Mongolin ard tumen vaylginha ezen vaih volsn!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 14:13:14
    Даваадорж: Ингэж эхэлдэг удалгүй нам жим болдог. Ж. Эрдэнэбат одоо их хуралд бн. Ми ч бга үүнийг нөгөө Зариг . мн уулзалт зохиож олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгнө үү....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 14:03:38
    Банзрагч: Энэ монгол орноо там болтол ухдагаа болих хэрэгтэй...эргэж сэргэхгүйгээр ухсан нүхтэй л үлдэнэ...буруу санаатнууд ыг цээрлүүлж баых хэрэгтэй...ерөнхийлөгч эзэнтэй улс гэдгээ мэдрүүлж байх нь зөв...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 13:39:18
    Зочин: Энэ улсын хил дээр уул уурхайн ажил явуулдаг ямар тэнэг хон вэ тэр хужаа Миеэ Энхболдын Ж Эрдэнэбат нарыг шоронд хий тэр Меланж компаний тусгай зөвшөөрлийг цуцал Монголын ард түмэн боссох болно шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 13:33:13
    А: Арайл юма хэлэх алагда дээдчүүлэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 13:21:43
    Иргэн: Зичин:Ганцхан энэ биш Монголын дархан цаазат Хилийн зураасыг дагаад Монгол газар нутаг Дайны талбай шиг болоод удаж байна одоо энэ Хулгаычуудыг бөмбөгдчихсэн юм шиг газарт нь өөрсдийг нь хийгээд бул Томтом машинд бүх төрлийн эрдэнэс ачаад өдөр шөнөгүй Хятад уруу гарч байна Нутгийн ардууд тэмцээд зодуулаад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 13:21:21
    Зочин: Дээгүүрээ мундагддаг улсын л хийдэг ажил байна.Эрхэм дээдсийн чин зориг,бяр хүч мэдэж дээ.Угаасаа их эртнээс мэдэгдсэн газар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 13:21:20
    Зочин: Дээгүүрээ мундагддаг улсын л хийдэг ажил байна.Эрхэм дээдсийн чин зориг,бяр хүч мэдэж дээ.Угаасаа их эртнээс мэдэгдсэн газар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 13:21:13
    Зочин: Дээгүүрээ мундагддаг улсын л хийдэг ажил байна.Эрхэм дээдсийн чин зориг,бяр хүч мэдэж дээ.Угаасаа их эртнээс мэдэгдсэн газар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 13:19:57
    Зочин: Дээгүүрээ мундагддаг улсын л хийдэг ажил байна.Эрхэм дээдсийн чин зориг,бяр хүч мэдэж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 12:43:15
    зочин : харийн сэтгэлээр хийсэн ажил үйлдэл бүр балагтай юм даа төмөр яалаа хармагтай уурхай яаж байна за тэгээд балгийг хохирол сүйтгэлийг тоолохын аргагүй юм дуулдах юм хуулийн дор амьдарцгаая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 12:40:06
    Иргэн: Лицeнз , зөвшөөрөлтэй ,хуулийн дагуу гэж газар нутаг , билчээр ус амьдрах орчныг доройтуулж улмаар улсын хилд халдан баялгийн дээрэм хийх болсон үйл ажиллагааг хөрс хуулалтыг яаралтай таслан зогсоох нь хил хязгаарын бүрэн бүтэн байдал улс орны тусгаар тогтнолыг хамгаалахтай агаар нэг амин чухал асуудал , төр засаг минь эрхбиш байгаа хойно арга хэмжээ авч буруутанг шийтгэнэ гэж л найдана.. Шийтгэл маш хатуу байх нь зүй ёсны асуудал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 12:27:35
    Ba: Zub hyataduud uhaahaas umnu uhsan deer
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 11:21:08
    Батбаяр: Ёр нь бол бид найдвартай гэрээ хэлэлцээрээр баталгаажсан хил хязгаартай улс хүйтэн дайны нөхцөл аль эрь дуусгавар болсон сэрж үз Оросын холбооны улс монголчуул нутгынхаа гүнд жоохон ус нөөцлөөд станц барих гэхээр яаж шантаажилж байгаа билээдээ ёр нь хил хязгаараа хийх ажилтай харах эзэнтэй байлгана гэдэг зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:58:49
    Батаа: шалга гэхдээ хуулийн дагуу бол дэмжиж ,ажиллах бололцоогоор нь ханга.ААН -үүдийг хууль зөрчөөгүй л бол ажлуулах хэрэгтэй шантаажилч мөнгө олдог ажил мэдэхгүй луйварчид олшироод төвөгтэй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:57:41
    Hujaa: Ta nar chdku vaa. Nadaaa ogvaa har maluud ezenguii hilee zugeer l nadaa og. Heden uher yugaa hiij chadhiin be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:52:36
    Иргэн: Улс болноо гээд сонгон шалгаруулалт зарлаад өгсөн юм байна.нэгдмэл улс юмуу ханлиг юмуу.хилийн шугамнаас зайтай л байлгүй таван цаас саогах гээд л сүржигнэх юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:49:13
    Хилчин: Шууд тэр этгээдүүдийг бууд. Хар Цэдэвийн бэлтрэг хар сэргэлэнг бас бууд. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хилчид хангах үүрэгтэй шүү!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:49:12
    Хилчин: Шууд тэр этгээдүүдийг бууд. Хар Цэдэвийн бэлтрэг хар сэргэлэнг бас бууд. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хилчид хангах үүрэгтэй шүү!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:48:13
    Хилчин: Шууд тэр этгээдүүдийг бууд. Хар Цэдэвийн бэлтрэг хар сэргэлэнг бас буув. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хилчид хангах үүрэгтэй шүү!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:45:51
    Уншигч: Эрдэнэбат гэж Сэлэнгийн эргүү дагз их гай тарьсан новш шүү. Төрөөс зайлуулж үүрд тонилгох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 10:45:34
    Зочин: Зураг дээр байгаа хүмүүс наад компанийхаа халаасанд орчихсон байна даа. Та нар урвагч, хулгайч нар шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:49:25
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:49:24
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:49:24
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:49:23
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:49:23
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:49:21
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:48:23
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-03 09:48:21
    hgf5: Arai ch dee. Одоо өөрсдийнх нь толгойг ухаад орилуула.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188