• Өнөөдөр 2024-05-10

Иргэдийн мөнгийг гадаад улс руу гуйвуулсан байж болзошгүй “Бэлтэс Мөрөн” компанийн үйл ажиллагааг зогсоожээ

2022-01-01,   1980

      Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн сарын 23-нд “Бэлтэс Мөрөн” компанийн гадна талбайд иргэд цугларч, дараалал үүсгэсэн талаар бид мэдээлсэн. Тус компани өнгөрсөн хавраас иргэдийн тэтгэврийн болон халамжийн мөнгийг өндөр хүүгээр өсгөж, өгнө хэмээн авч эхэлсэн байна. Улмаар иргэдийн мөнгөний хүүг 100 хувь буцаан олгодог байсан бол 30 хувийн хүүг буцааж өгөх болсон аж. Үүнийг иргэд мөнгө угаах үйл ажиллагаа байж магадгүй хэмээн хардаж байгаа юм. 
 
Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар тус компанийн үйл ажиллагааг шалгаж, үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Мөн иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг сануулжээ.

Иргэдийн мөнгийг гадаад улс руу гуйвуулсан байж болзошгүй “Бэлтэс Мөрөн” компанийн үйл ажиллагааг зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188